2011-03-23,15:27

Цэцгийн тухай

Цэцгийн тоо
Цэцгийг өнгөөр нь бас ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг.

Нэг цэцэг: Чи минь наддаа цорын ганц
Гурван
цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна
Таван цэцэг: Би чамд хайртай
Долоон цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.
Арваннэгэн цэцэг:
Чи миний найз
Арванхоёр цэцэг:
Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
Арвангурван цэцэг: Чамайг үзэн ядаж байна.
Арвандөрвөн цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ
Арвантаван цэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.


бичсэн: Byambaa14 төрөл: zowlogoo | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2254

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)