Уильям Шекспир "Лир ван"
Ван Лирийн Ордны ёслолын танхим
(Кент, Глостер, Эдмонд гурав орж ирнэ)
Кент:
Корнуэлийн вангаас Альбанын ван, манай
байсан юм.
ванд илүү таалагддаг гэж бид бодож
Глостер:
Бид ер нь л тэгж бодож байсан. Харин одоо улсаа хуваагаад ирэх дээр хэнийг илүү
таалдаг нь огт мэдэгдэхээ больчихлоо. Газрын их бага, сайн муу нь яг тэнцүүхэн, тэр
нь сайн, энэ нь тусгүй гэж ялгахын аргагүй юм.
Кент:
Энэ таны хүү юү милорд?
Глостер:
Энэ хүүгийн ертөнцөд мэндэлсэн нь надтай хамаатай. Энүүнийгээ ярихаар би
учиргүй ичиж нүүр улайдаг байсан. Одоо бүр дасчихжээ.
Кент
Юу гэсэн үг вэ?
Глостер:
Энүүний эх, нөхрөө гэртээ оруулж амжаагүй байтал энэ хүүгээ өлгийдөөд авсан юм,
Та намайг буруушааж байна уу?
Кент:
Эцсийн эцэст ийм сайхан хүүтэй болсон бол юунд буруушаахав.
Глостер:
Энүүнээс жил гаруйхнаар ах, миний хууль ёсны гэргийгээс гарсан хүү бас бий.
Тэгэхдээ би тэрүүнийг энүүнээс иүүү хайрлаж сүйд болдоггүй л юм. Харин энэ хүү
хүсээгүй байхад минь төрсөн боловч эх нь согоо шиг сйахан амьтан, энэ хүүг гартал
мөн ч их жаргал эдлүүлсэн болохоор нь аргагүй л би эцэг нь болохоо хүлээсэн
юмсан. Сайхан санаат эрхэм энэ хүнийг чи таньж байна уу, Эдмонд?
Эдмонд:
Үгүй ээ, милорд
Глостер
Эрхэм ван Кент гэдэг хүн энэ. Вантанг үргэлж хүндэтгэж бодож яв. Миний дотнын
итгэлт найз.
Эдмонд:
Танд чадах ядахаараа зүтгэн үйчилэхэд би баярлана.
Кент:
1
Ойр дотно танилцаад би танд хишиг хүртээнэ.
Эдмонд:
Хүртэхийн төлөө би оролдоно.
Глостер:
Энэ маань 9 жил өөр нутагт байж сая ирээд одоо дахиад явах гэж байга аюм..
.Вантан ирж явна.
Тайзны ард бүрээ дуугарна
(Лир, Корнуэлийн ван, Альбанын ван Гонерилья, Регана, Корделия болон бусад
бараа бологчид орж ирнэ)
Лир:
Францын хааныг уръя. Бургундийн ванг бас Глостер
Глостер:
Хичээнгүйлэн гүйцэтгэе, эзэн минь
(Глостер Эдмонд хоёр явна.)
Лир:
Хаан миний шийдвэрийг
Харамгүй та нарт хэлье.
Газрын зураг аваад аль
Гайгүй сайн харцгаа
Тэнүүн сайхан нутага би
Гурван хэсэгт хуваагаад
Улсаа толгойлох үйл хэргээ
Ухаант залуустаа шилжүүлээд
Нас дээр гарсан биеэ би
Нам тайван байлгасаар
Сүүлийн хэдэн өдрөө
Зовлонгоос чөлөөтэй өнгөрөөе.
Сэтгэлт хайртай Корнуэлийн хүү
Сэвгүй үнэнч Альбанын хүү
Хоёр охины минь авахдаа
Хоосон юу ч үгүй буцаахгүй.
Францын хаан бургундийн ван
Бага охин минь гуйгаад байгаа
Ихэс ямбатан энэ хоёрт ч
Таарах хариугий нь өгнө.
Газраа эзэмших, улсаа удирдах
Хамаг мэдэл эрх зэргээ
Та нарт шилжүүлэхээс урьдаар
Хэн чинь надад илүү хайртайг
Мэдээд авмаар байх юм
Эцгийгээ хайрлах сэтгэлийн хэмжээгээр
Эрх зэргий нь эдлүүлнэ
Эхлээд Гонерилья чи хэл дээ
2
Гонерилья
Өвгөн болсон аав таныгаа
Өрөвдөж хайрлах минь хязгааргүй
Амь амжиргаа нас биеэ цөмийг
Аавын төлөө зориулахад бэлэн
Тэнгэрийн нар, сар, алт мөнгө алийг ч
Танаар би солихгүй
Ингэж л таныгаа хайрладаг
Тэгж л би тандаа үнэнч
Корделия: (Хажуу тийш)
Би чинь юу гэж хэлэх вэ?
Сайхан гоё үг хэлэлгүй
Санаандаа л хайрлавал барав.
Лир:
Тэртээгээс энэ зурвас хүртэл
Тэнүүн уудам нутаг чинийх!
Ой тайга тунгалаг мөрөн
Өргөн тал нуга билчээр
Цөм энд чинь бий
Цөхрөлгүй сайхан эзэмш!
Хань нөхөр хүүхэдтэйгээ
Ханатал эндээ жарга!
Хоёрдох охин Регана минь
Корнуэлийн залуу гэргий
Бидэнд хэлэх юм байна уу?
Регана:
Эгчийн хэлсэн үг бүхэн
Энэхэн цээжинд хадаастай
Хаан аавыгаа хайрлах сэтгэл
Хаа ч хэзээ ч буурахгүй
Эчгийн хэлснээс зөрөх юм гэвэл
Эзэн аавыгаа харж л байвал
Тэрнээс илүү баясгалан алга.
Корделия: (хажуу тийш)
Аавдаа би хайргүй биш дээ
Аятай хэлэх үг олдохгүй нь!
Үнэн сэтгэлээс хайртай хойно
Үгийн сайхнаар яахав даа!
Хоосон гоё үг урсгаж байхаар
Голдоо аавыгаа хайрлая!
Лир:
Хань нөхөр үрстэйгээ
Хаанчлалын энэ хэсгийг эзэмш!
Элбэг уудам үзэмж баялгаар
Эгчийнхээс чинь дутуугүй шүү!
3
Эзэн дээдэс аавдаа
Эрдэнэт чимэг нь болсон
Бага охин минь одоо
Баяртай үгээ хэлнэ дээ
Булбарай отгон охины минь бас
Бургундийн ван Францын хаан хоёр
Булаалдаж байгааг мэднэ биз
Бултаж нуугдаж зоволгүй
Сайхан үгээ түргэн хэл!
Саатаж аав нь сонсъё.
Хоёр эгчээсээ илүү хувь авахаар
Хосгүй үгийг чинь дуулъя
Корделия
Хэлэх үг алгаа, эзэнтэн ээ!
Лир:
Юу, алга ий?
Корделия:
Алгаа.
Лир:
Хэлэх үг чамд алга бол
Хэсэглэж өгөх өмч над алга!
Хэл үгээ юу болов оо?
Корделия:
Элбэг сайахн гоё үгийг
Эвлүүлж чадахгүй юм.
Элбэрэлт өвгөн аавынхаа
Ачий нь би мартахгүй юм.
Лир:
Охин минь юу ярьж байна?
Ончтой сайн бодооч1
Корделия:
Алтан амий минь та над хайрлаж
Арчлан өсгөж хүн болгосон
Элбэрэл ачлалыг би бодоод
Эцэг таныгаа хүндэтгэж санаж
Үрийн сэтгэлээр энэрдэгээ!
Ганцхан танд хайртай л гэнэ!
Гандаж буурахгүй сэтгэлтэй л гэнэ.
Ингэж аавд хоёр эгч
Итгүүлж хэлэхийг оролдож байна.
Ганцхан танд хайртай юм бол
Ханиар яах юм хоёр эгч!
Харин би нөхөртэй болбол
4
Халамж хайрынхаа хэсгийг
Тэрүүндээ зайлшгү өгнө
Сэтгэлийн халуун илчээ
Тэрүүндээ заавал зориулна.
Та миний нар сар шүү!
Ганцхан тандаа хайртай гэж
Худал ярихыг хүсэхгүй ээ би!
Хуудуугүй үнэнийг хэлэхэд би таныг энэрнэ
Лир:
Чи бүр үнэнээ хэлж байна уу?
Корделия:
Чин үнэн зээнтэн минь.
Лир:
Ид залуу насандаа сэтгэл нь ингэж эвэрших гэж
Корделия:
Залуу бага настай ч гэсэн
Заавал шударгыг баримтлах хэрэгтэй
Лир:
Шударга сэтгэлээ өвөрлөөд
Шууд манайхаас яв!
Тэнгэрт байгаа нар, одод
Тэргэл сайхан сарыг барьж
Түмэн энэ олны өмнө
Түгдрэлгүй үнэнээ хэлье!
Хүйтэн элэгтэй чамайг би
Хүүгээ гэж үзэхгүй
Эцгийн хайр их халамжийг ч
Эдлүүлж чамд чадахгүй.
Үрээ идчихдэг зэрлэг амьтныг
Үнэлж чамаас дээрд би үзнэ
Эвэр нь ургахаараа
Эцгийгээ мөргөгч чи байна.
Кент
Эзэнтэн минь
Лир:
Дуугүй бай. Кент минь!
Дундуур битгий ор
Даан ч ий мюм байх уу даа?!
Өтөлсөн насныхаа сүүлчийг би
Отгон охиныхоо гар дээр барж
Эдлэх зовлон зүдгүүргүйгээр
Элгээ дэвтээж амаръя гэсэн юм.
Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг энэ үү?
5
Францын хааныг дууд гэсэн яав!
Бургундийн ванг ба, дуудав уу?
Олдошгүй үнэнч Корнуэль, Альбан
Отгоны минь хэсгийг хувааж авцгаа!
Шулуун шудрага гэж гайхуулж байгаа
Бардам зантай хүүхэн өөрөө
Башир зовлонгоо эдлэг!
Би тэрнийг энэрч харахгүй
Эр нөхөр ч олж өгөхгүй
Та хоёр хүргэндээ
Бүх эрхийг шилжүүллээ.
Танай хоёрынд ээлжээр
Сар сараар сууна би.
Бие хамгаалах зуун цэргийг
Би дэргэдээ үлдээж авна.
Албан татвар, олбор орлого
Аль байдгийг та нар мэд!
Бусад ямба, эрх мэдэл
Бултыг захирах хаан титэм.
Энэ байна, хувааж авцгаа!
Энэ олноо захирцгаа! (гээд хаан титмээ өгнө)
Кент
Агуу ухаант эзэн минь
Ачит эцэг Лир минь!
Таныгаа би энэрдэггүй билүү?
Таныгаа би биширдэггүй бил үү?
Лир:
Болгоомжил, Кент, дуугүй бай!
Бушуухан эндээс зайл!
Кент:
Айлтгах үнэн над байна
Ачлалт эзэн мунхаглаад байвал
Ядуу боол шулуухан ярья!
Яасан ухаангүй зөнөг вэ?
Хуурамч бялдууч хүмүүсийн дэргэд
Үнэн сэтгэлтэн дуугүй байна гэж
Та хэнээс дуулаав?
Шударга журамтан таны дэргэд
Шуурч хиарахад хүрч байна.
Эрдэмт мэргэн ухаан чинь
Элий балай болж байгаа бол
Уураа дарж үнэнийг сонс!
Улсаа жолоодох эрх, хаан ширээ хоёроо
Хүнд битгий шилжүүл!
Хоомой хэрэг болохыг зүрхээ даран байж
Хойт урдахаа эрэгцүүл!
Нигүүлсэнгүй Корделийн чинь хайр энэрэл
6
Нөгөө хоёрынхоос ердөө ч багагүй
Сайхан үгээр сайрхаж чаддаггүй нь
Саар муугийнх ердөө биш!
Харин хоосон хонгио сав л
Хангинах жингэнэх нь адтай байдаг.
Лир:
Аминаасаа уйдав уу? Кент?
Кент:
Алалдах дайсантай тулалдахдаа
Энэ муу амийг хайрлаагүй юм.
Эзний төлөө одоо ч гэсэн
Эндэж алдахад яадаг юм бэ!
Лир:
Одоо зайл! Нүднээс далд ор!
Кент:
Орчноо сайн хараач Лир минь
Олж нөхрөө үзээч эзэн минь!
Лир:
Тэнгэрийг барьж тангараглая!...
Кент:
Тэргэл саран гэрч шүү.
Төөрөгдөж байна та!
Лир:
Новш, хар урвагч (Сэлмээ шүүрнэ)
Альбани Корнуэлийн вангууд
Уужир эзэн минь!
Кент:
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Гэвч эзэн минь сайн бод!
Гэнэдэж осолдох нь байна шүү та!
Лир:
Дорой муу боол
Дооглож байна уу намайг
Хэлсэн үгэндээ эзэн болдог
Хэзээний миний заншил!
Чи энэнийг эвдэхгүй!
Чиглэсэн санааг буцаахгүй!
Хуурч мэхлэхийг оролдсон
Худалч авилгачийн амьтан
Холын аянд явах
7
Хоол хүнсээ базааж ав!
Арав хоногт энэдэс зайл!
Үгүй бол чамайг цаазлана!
Хэлэх үг минь энэ байна!
Хэдэрлэж дэмийрэлгүй тонил!
Кент:
Буурал болтлоо тандаа
Бурууталгүй зүтгэсэнсэн
Ирт мэсний хурц үзүүрт ч
Итгэлт боол чинь байсансан!
Бардан дээрэнгүй сэтгэлээ дарах
Бат зориг танд үгүй бол
Хүслэн үнэний там болсон
Хөсрий энэнутагт байхаар
Хүний нутагт тэнэсэн нь дээр
Вантан минь хагацъя!
(Корделид)
Чиний төлөө бурханд залбирна!
Чин үнэнчээ хэзээ битгий алд!
(Регана Гонерилья хоёрт)
Сэтгэл үймүүлэх сайхан үгээ та нар
Сэвгүй үйлээр нотолно биз
(Бүгдэд)
Уулын үнэнч санаатан
Уужим ертөнцийн хаа ч амьдарна биз!
(явна)
(Бүрээнүүд дуугарна)
Глостер, Францын хаан Бургундийн ван болон дагуулуудыг дагалдуулан авч ирэв
Глостер
Хаан, ван хоёр
Хүрэлцэн ирлээ, эзэн минь!
Лир:
Чухам үнэн үгээ
Вантай урьдаар яръя
Хаан эзэн та хоёр
Хатагтай охины минь зэрэг гуйсан юм.
Охиноо өхөд би бэлэн
Оноож дагуулах хөрөнгөнд нь
Хичнээн юм авах бол та!
Бургундийн ван
Өгсний нь авахад би бэлэн
8
Өглөгийн эзэн эрхэм ван та
Чамлагдахаар бага юм өгөхгүй нь лав
Лир:
Хамгаас үнэтэй охин, энэ минь байсан юмсан
Харин одоо байдал өөр болоод явчихлаа.
Багахан энэ охины
Байгаа царайгий нь таашаавал
Байгаа чигээр нь ав!
Үзэх ядах сэтгэлээс минь өөр
Өв хөрөнгө гэж өгөхгүй шүү.
Бургундийн ван
Юу гэж хэлдэг юм билээ дээ?
Лир:
Юу юу ч үгүй энэ амьтныг
Авна гэвэл өгөх л байна.
Харин хөрөнгө өгөх нь байтугай
Хөөгөөд явуулахад бэлэн байна.
Хандаж хайрлах эцэг ч үгүй
Харж түших нөхөд ч үгүй,
Бидний хараал өвөрлөсөн
Бирд шиг охин байгаа юм
Орхих авахыг өөрөө мэд!
Одоо даруй хариугаа хэл!
Бургундийн ван
Намайг өршөө эзэнтэн ээ!
Наймаа таарахгүй нь бололтой.
Лир:
Энүүний хөрөнгийг би тоочсон
Аваад хэрэггүй бизээ та!
(Францын хаанд)
Хараалы минь идсэн охиныг
Хаантанд би өгөхгүй
Эцэгтээ хүртэл жигшигдсэн
Энэ бузрын оронд
Энгүй ариуныг олж авах
Хишиг тавилан танд байна
Буянд чинь бузар болно.
Заяанд чинь заваг болно.
Францын хаан
Сайн бүхний оргил байж
Сайхан бүхний дээж байж
Хаан аавынхаа хайрыг
Хамж захирсан энэ охин
9
Гэнэт яагаад ингэв?
Гэм буруу юу хийгээв?
Үгүй бол та хайртай гэж
Эндүүрч байсан хэрэг байх.
Ямар ч гэсэн энэ явдал
Яасан жигтэй байн авэ?
Эрүүл ухаант хэн ч гэсэн
Итгэж сонсоход бэрхтэй байна.
Корделия
Бузар санаа агуулж
Булай явдал хийснээр
Самууны балчигт шигдэж
Сайхан сэтгэл алдсанаар
Эцгийн хайрыг эргүүлээгүй
Эзний хишгийг бузарлаагүй!
Харин элбэрлийн ариун бодлоо
Нялуун үгээр илтгэж
Гүн бат хүндэтгэлээ
Бялдууч нүүрээр халхалж
Сайн үйлийг бүтээнэ гэж
Чадлаа мэдэхгүй амлаж
Өнгө үгээр гайхуулаагүй!
Өвгөн аавдаа таашаагдсангүй!
Энэ бүхэн минь ял биш!
Харин ч их гавъяа юм!
Өнгөөр хуурч чаддаггүй минь
Өөтүүлэх хэрэг биш юм!
Лир:
Ийм амьтныг төрүүлсэн
Энэ толгойн хохь ээ!
Чи ядаж дуугүй байгаач
Чийгийн хар хорхой минь
Францын хаан
Даруу дөлгөөн сэтгэлд
Даамай бат хайр оршдог юм!
Ийм хэрэг болсон юм байж!
Вантан юу гэж болгоов!
Хонжоо ашгийг хардаггүй сэтгэл
Хосгүй үнэнч байдаг юм!
Алтнаас ч үнэтэй ховор хүн
Өөрөө биеэрээ энэ байна.
Бургундийн ван:
Охин Корделидээ өгнө гэсэн
Хөрөнгө газраа одоо гаргавал
Бургундийн вангийн ахайтан гэж
Би хэлэхэд бэлэн байна!
10
Лир:
Хэлсэн амаа буцаж
Хэзээ ч би үзээгүй!
Өөдгүй охинд өгөх
Хумсын чинээ ч юм алга!
Бургундийн ван:
Харамсалтай юм боллоо доо!
Эзэн аав чинь ингэнэ хойно
Хатан болох чинь өнгөрч
Корделия
Яая гэхэв вантан минь
Ямба хөрөнгөнд болсноос биш та
Янаг сэтгэлд болоогүй юм чинь
Францын хаан
Хааны хайрыг хүлээлгүй,
Хөрөнгө хуваахад ч оролгүй
Хөсөр хаягдсан бүсгүй
Өөрөө тэр хэвээрээ алт
Эцэгтээ гологдсон охин
Эрийн ганц хүслэн
Авч суусан нөхрөө
Ариун сэтгэлээр баясгана.
Санааны үнэнчдээ хаягдсан та
Сайхан францын хатан бол
Онцгой тунгалаг сэтгэлээрээ
Олноо захирч суу!
Буртаггүй тунамал санаатнаа
Бургундийн нутгаар солихгүй!
Одоо энэ ордныхонтой
Салахын ёсоо гүйцэтгэ!
Харь оронд минь очоод
Хал зовлонг эдлэхгүй!
Лир:
Аваад яв наадахаа хаантан!
Ачлал мэддэггүй энүүнийг
Охиноо гэж би үзэхгүй!
Олон он жилд
Миний хараалыг ид
Дахиад миний нүдэнд
Хэзээ ч битгий үзэгд!
Явъя вантан
Лир, Бургунд, Корнуэль, Альбаны ван, Глостер болон зарц дагуулууд цөм явна.
Францын хаан:
11
Энэ хоёр эгчтэйгээ
Салахын ёсыг гүйцэтгэ,
Корделия:
Эзэн аавын түшиг болсон
Хүндэт хёор эгч минь ээ!
Нүдний нулимсаа дуслуулсаар
Элэг зүрхээ эмтлүүлсээр
Би эндээс явлаа!
Хоёр эгчийн ясыг
Би таньж мэдлээ!
Мэдсэн ч хүнд хэлэхгүй!
Мэтгэж зөрөхийн хэрэггүй!
Харин өвгөн ааваа энэрээрэй
Халамжлан түшиж байгаарай!
Хаанаас та нар аавы минь
Хаяж орхино аж даа
Муу санаа минь дэндэж
Муухай юм би бодох шиг
Ийм зовлон учраагүйсэн бол
Эцгийгээ ч би өргөхсөн
Сайныг хүсье эгч нар минь!
Регана
Сургамж үгээр ч яахав.
Гонерилья
Өрөвдөж чамайг авсан хүнээ
Өргөж хайрлаж сураарай
Өвгөн эцгийгээ гомдоосон хойно
Өөдтэй амьдарч чадахгүй ээ!
Корделия
Идсэн эрүү хувхайрч
Идэгдсэн бут ногоордогсон!
Хуурамч муухай санаа гэдэг
Булавч бултайдаг номтойсон!
Францын хаан:
Хонгор Корделия минь явъя.
Францын хаан, Корделия хоёр явна.
Гонерилья
Дүү минь чи бид хоёрт хамаатай юм тун ч их байна. Ярья, зөвлөе. Аав өнөөдөр явна
гэж байгаа байх.
Регана:
Тиймээ. Танайд очно гэсэн. Дараа сард манайд байна гэнэ
12
Гонерилья
Ийм л дураараа амьтан даа. Саяын явдал чамд ямар санагдав. Бодмоор юм ч их
байна шүү. Бид хоёроос хэдэн хувь илүү хайрлаж байсан охиноо ингэж байгаа юм
шүү.
Регана
Насандаа дарагдаад уймраа болжээ. Хатуу ширүүн авирладаг нь ч аль хэзээний юм
чинь.
Гонерилья:
Залуу сайхан насандаа ч ууртай догшин байсан юм. Одоо дураараа аашилдаг дээр
зөнөг нэмж орхихоор юу болно гэж бодож байна.
Регана:
Биднийг ч нэг өдөр Кент шиг хөөж мэднэ. Гэнэтхэн юу юуны
хөөчихнө гэж байх уу?
духанд хүрээгүй
Гонерилья:
Францын хаантай ярьж байгаагий нь хар.Хамтарч байлгүй болохгүй шүү. Хэрэв
эцгийн эрх хэвээр үлдэх юм бол бид ч зовлонгийн туйл үзнэ дээ.
Регана:
Сайн бодох хэрэгтэй.
Гонерилья:
Бодоод нэг юм шийдэх хэрэгтэй байна. Даруйхан шиг шүү.
(явцгаана)
Top
Глостерийн орд
Орд харшийн их танхимд Эдмонд захидал барин орж ирнэ.
Эдмонд:
Байгаль ертөнцийн хуулинд
Би ганцхан итгэдэг.
Сүсэг бишрэлийг ч бодохгүй
Сүү шиг санаа ч хэрэггүй.
Над оногдох эрхийн төлөө
Ахтайгаа би тэмцэлдэнэ,
Нууц амрагийн хүү юм
Нуугдаж болгоомжил гэх юм!
Ямар амаха байсан юм бэ?
Янагаа хайрлахдаа мэдсэн юм бол
13
Намайг энэрэхгүй яах юм бэ?
Ил эхнэрийх нь хүүгээс
Дутах юм над алга!
Үзэсгэлэн чадал төгс
Үнэн сайхан эр шүү
Ичих айх юм алга даа!
Нууц амрагтаа хүн чинь
Илүү янаг байдаг юм гэнэ лээ.
Нууж бүтээсэн үр нь
Сайхан ч төрдөг юм гэнэ лээ.
Яршиг болсон эхнэртэйгээ
Янаг хайргүй ч байдаг юм байх
Яах ийхийн задгүй л
Тэнэг үрсийг төрүүлдэг юм байх,
Зүгээр, Эдгар!
Чамд оногдох газрыг
Би авчихаж дөнгөнө!
Нууц амрагийнхаа хүү надад
Чамаас дутуугүй хайртай.
Хуурамч энэ захидалд
Түшмэл эцэг итгэвэл
Угсаа нэргүй Эдмонд
Угсаат ахыгаа унагаад
Тэр дээр гэрэлтэх жаргал өөд
Тэнхээ мэдэн авирна даа
Эрх ч үгүй, мэдэл ч үгүй
Нууц амрагийн хүүхдүүд
Ертөнцөд энэнээс хойш бүү зовог!
Глостер орж ирэв.
Глостер:
Ван Кентийг цөллөгөнд явуулаад
Францын хаантай ам муруйчих юм!
Онгод нь орох шиг догшин уурлаад
Ордон_ эрхээ хуваагаад өгчих юм!
Ямар сонинтой вэ, Эдмонд минь!
Эдмонд:
Сонин юм алгаа (гээ захидлаа нууна)
Глостер:
Наад захидлаа юун их нуух юм бэ?
Эдмонд:
Сонин юм юу ч алга, милорд
Глостер:
Юун захиа чи уншиж байваа?
14
Эдмонд:
Юу ч уншаагүй, милорд
Глостер:
Юу ч уншаагүй ямар бичиг яаран нууваа? Нааш нь аль. Хоосон цаас юм бол би
шилтэй шилгүй ялгана.
Эдмонд:
Та намайг уучлаарай. Ахын захиа. Би уншиж гүйцээгүй байна. Гэвч миний энэ уншсан
хэсгээр бол та унших огт хэрэг алга.
Глостер:
Наад захиагаа нааш нь аль.
Эдмонд:
Үзүүлсэн үзүүлээгүй ч, надад л дэмий юм болно. Утгы нь бодоод байхад тун муухай
захиа.
Глостер:
Үзье, үзье.
Эдмонд:
Ахын захиа, Тэхдээ ах минь намайг сорьж үзэх гэж ийм юм бичсэн байх.
Глостер: (уншина)
Настан эцэг эхээ хүндэтгэж байгаа нь энэ гээд эрхэнд нь явсаар байтал залуу нас
өнгөрч жаргал цэнгэлд оролцож чадахгүй болсон хойноо эцэг, эхийн хөрөнгийг
залгаж авч байна. Бид хэтэрхий их тэвчээртэй байгаа болохоор хөгшид маань
биднийг дарлаж байна.
Хоёулаа уулзаж сайн ярья. Хэрэв эцэг маань унтаад намайг сэрээтэл
сэрэхгүйгээр болдогсон бол аавын их хөрөнгийн хагас хувийг чамдаа өгөөд Эдгар ах
чинь үүрд чамайг энхрийлэхсэн. –Юу вэ Юу гэнэв? Хуйвалдаж байна уу та нар?
“Унтчихвал аавын хөрөнгөний хагасыг чамд өгнө” гэнэ үү? Миний хүү Эдгар ингэж
байна гэж үү? Яаж ийм юм бичээв! Санаанд нь ийм юм бодогдох гэж!... Энүүнийг чи
хэдийд авав? Хэн чамд авчирч өгөв?
Эдмонд:
Авчирч өгсөн хүн байхгүй нь гайхалтай юм милорд Цонхоор шидсэний нь авсан юм.
Глостер:
Ахын чинь бичиг мөн үү!
Эдмонд:
Сайн юмны тухай бичсэн захидалсан бол ахын бичиг мөн байна гэж би бардам
хэлнэ. Гэтэл ийм юм бичсэн гэхэд тун эргэлзээтэй байна даа
Глостер:
Бичиг нь яг мөн байна.
Эдмонд:
15
Гар нь ч бичсэн байна. Санаа нь тун ч бишсэн дээ,
Глостер:
Урьд нь иймэрхүү юм чамд ярьж байсан уу?
Эдмонд:
Үгүй, Харин насанд хүрсэн эрэгтэй хүүхдүүд, өвгөрч байгаа эцэг эхээ харж үзээд
мөнгө хөрөнгий нь гартаа авмаар юм л гэж байсан.
Глостер:
Золигийн амьтан, гайгүй чөтгөр! Захиан дотроо бичсэн санаа нь мөн байна даа. Муу
хог! Сэтгэлгүй хар араатан. Араатнаас ч дор новш! Яваад өөрий нь олоод ир! Би
тэрний чинь цоожтой хаалганы цаана хийнэ. Гайгүй новш юм! Хаа байна тэр?
Эдмонд:
Мэдэхгүй, милорд. Харин баримт нотолгоог гүйцэхээс нааш битгий хилэгнэж үзээрэй.
Тэгвэл зөв болно үү. Өөртөө зөв юм үгүй байж, тулган шаардах, цээрлүүлэх арга
хэрэглэвэл таны нэр алдар доройтож хүү чинь танд дургүй болно. Намайг эцэг
тандаа хир зэрэг хайртай юм гэдгийг сорьж мэдэхийн тулд л бичсэн юм гэж би бат
бодож байна.
Глостер:
Тэгж бодож байна уу?
Эдмонд:
Үнэн болох нь би нотолно. Та хүсвэл энэ тухйа ахтай ярихдаа би таныг ойр хавь
нуугдуулаад суулгачихая, бид хоёрын яриаг та сонс. Маргааш гэж унжруулаад яахав
өнөөдөр л хийе.
Глостер:
Ийм бузар амьтан баймааргүй юм даа?
Эдмонд:
Тэгэхгүй яахав?
Глостер:
Өөрий нь хязгааргүй их энхрийлдэг эцгийгээ ингэж гэж Ээ Тэнгэр минь! Эдмонд,
тэрний тгэлийг олж авч байгаад санаагий нь мэдчихээч. Миний төлөө юм шүү.
Үнэнийг мэдвэл би юугаа ч өгөхөд бэлэн байна.
Эдмонд:
Би одоохондоо Эдгарыг эрж олоод захидлын тухай яриа үүсгэж юу хэлсний нь танд
мэдэгдье.
Глостер:
Даанч саядаа дараа дараагаар нар сар хиртсэн юм. Муу юм ёрлож байж.
Эрдэмтэнгүүд хичнээн өөр юм ярилаа ч нар сар хиртэнэ гэдэг муу ёрын юм
далладаг юм. Одоо чинь хайр янагийн хүч буурч, эв журмын хэлхээ суларч, ах дүүс
хүртэл бие биеэ дайсагнадаг болж байна. Хотод бослого үймээн дэгдэж, тосгонд
хэрүүл маргаан ихсэж хаадын ордонд дайсагнал дэгдэж, эцэг үрийн элбэрэл задарч
16
байна. Хүү нь эцгийнхээ өөдөөс мэс далайх нь холгүй байдаг чинь надад учирч
байгаа тохиол уу? Ван Лирийн явдал ч бас л хэцүү, Эцэг нь төрсөн үрээ үзэж ядаж
байгаа юм. Саар зовлонгүй байсан сайхан цаг өнгөрчээ. үхтлээ бид самуурал
будилан, урвал тэсрэл, хууль ёсгүй амьдрал дундуур туулах нь. Эдмонд тэр хар
санаатныг ирүүлээтхээрэй. Чамд ашиг болно шүү. Хичээгээрэй. Бас нэг жишээ
байна. Журамт Кент цөлөгдсөн. Яалаа гэж тэр вэ? Ариун үнэнчийг мөрдөж шударга
байлаа гэж тэр. Сонин юм. Тун сонин! (гээд явна)
Эдмонд
Ийм л байдаг юм. Мунхаг хэрэг шүү. Жаргалдаа ташуурч хийх юмгүй болохдоо
өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг эвдэх юм хийчээд энэ азгүй явдлууд нар сар
хиртэж од анивалзаж харагдсанаас боллоо гэдэг. Ертөнцийн муу юм болгоныг
далдын хүчинд бурууг нь өгч суудаг. Хүн завхай зайданд хэт автагдахаараа тэр
муугаа хамгаалж шалгат олох нь мундахгүй, муу одноос л боллоо гэх юм, Би...одны
дор төрсөн болохоороо хэгжүүн зантай завхай хүн байх ёстой юм гэнэ билээ. Шал
дэмий юм! Миний өлгий дээр ямар ч од гэрэлтсэн би энэ байдгаараа л байх
байсан...Эдгар ирлээ. Яг цагаа олж ирлээ дээ. Нэг л их гуниглаж зовсон дүр үзүүлье.
(Эдгар орж ирнэ)
Мууг далласан нар сарны энэ хиртэл үү! Яанаа?!
Эдгар:
Эдмонд дүү минь яав! Их юм бодоод байна уу?
Эдмонд:
Саяын нар сар хиртсэнээс болоод хэцүү явдал болох юм гэж уншлаа. Юу болох
болоо гэж бодож сууна.
Эдгар:
Мөн, мөн. Ийм юм бодож суудаг бий.
Эдмонд:
Миний тэр уншсан төсөөлөл ер нь үнэн болох нь шиг байна. Эх, эцэг, үр хүүхдүүдийн
элбэрэл журам эвдэрч юмны үнэ ихэсч, өлсгөлөн болох юм уу. Хүн, хүнээ дандаа
дайсагнадаг болж, улс маань самуурал үйлмээнд идэгдэж, харц ардууд, хаад
ноёдоо занаж, хүмүүс бие биеэ хардаж сэрдээд, сайг нөхрөө цөллөгөнд яьуулаад,
цэрэг эрийн хүчин доройтож эр эм холёр бие биеэ мэхлээд тун ч хэцүү цаг болж
байна.
Эдгар:
Хэзээнээс эхэлж зурхайч болоов?
Эдмонд:
За дэмий яриагаа болъё. Аавтай та сүүлийн удаа хэдийд уулзсан бэ?
Эдгар:
Өнгөрөгч орой уулзсан.
Эдмонд:
17
Та хоёр юм ярьсан уу?
Эдгар:
Хоёр цаг гауй ярьсан
Эдмонд:
Хэрүүл шуугиангүй салсан биз? Чамтай ярьж чамайг харж байгаа нь дургүйцсэн
шинжтэй байсан уу үгүй юү?
Эдгар:
Үгүй.
Эдмонд:
Аавын уурыг та яагаад хүргэснээ сайн санаарай. Тэгээд захих юм, ээ,бурхан минь!
Ууры нь намдтал ойрын хэд хоног аавд битгий үзэгдээрэй. Одоо мань хүн чамайг
хараахаараа харааж, тастаад хаяхаасаа буцахгүй байх шиг байна.
Эдгар:
Нэг муу амьтан намайг гүжирдэж дээ.
Эдмонд:
Би бас тэгж бодож байна. Тайтгарч намдтал нь болгоомжтой л байгаарай даа, гуйх
юм тэр байна. Чи ер нь миний өрөөнд нуугд, тэндээс аавын ярих нь дуулдана.
Тийшээ оч, түлхүүр нь энэ. Гадаа гармар бол зэвсэг авч яв.
Эдгар:
Зэвсэг ий?
Эмдонд:
Таны утсын тулд хэлж байна. Ах минь. Таны эсрэг муу юм өвөрлөсөн байна билээ.
Ёстой уурлаж байгаагий нь бодвол миний энэ ярьж байгаа юу ч биш. Гуйя чамайг
зайлаад өгөөч.
Эдгар:
Дүү минь ирж над ярина биз дээ?
Эдмонд:
Яринаа, ярина.
Эдгар явна
Эцэг ха хоёрыг итгүүлж чадлаа.
Энэрэнгүй хүн гэж ийм байх юм.
Жирийн итгэмтгий сэтгэлтнийг
Яаж ч хуурсан болох юм.
Нууц амрагий нь хүү болж төрөөд
Наждаа эдэлж зовсон бол одоо
Ухаан бодлоо зарцуулж байгаад
Зорьсоноо гүйцээж авна даа (явна)
18
Top
Ван Альбаны ордны нэг өрөө.
Гонерилья, Освальд хоёр орж ирнэ.
Гонерилья:
Салбадайгий нь аашиллаа гэж манай бараа бологчийг аав зодсон гэж үнэн болов
уу?
Освальд:
Үнэн ахайтан минь
Гонерилья
Өөдптэй аятай байх цаг алга
Өдөр бүр л тусгүй юм гараад...
Тэсч тэвчихийн аргагүй боллоо..
Тэрний зарц нар яасан ч дур,
Биднийг өөлөх юм мундахгүй...
Ангаас буцаад ирэхэд нь
Ахайтны лагшин чилүүр гээд
Манайд битгий оруул.
Мэхийн хүндэлсний ч хэрэггүй.
Эцсийн хэргий нь би даая.
(тайзны ард бүрээн дуу сонсдоно)
Освальд
Дуулав уу та, эзэн ирлээ.
Гонерилья
Бөхөлзөж өргөмжилсний хэрэг байхгүй гэж
Бүх зарц нарт хэлчихээрэй!
Хэрүүл гуйгаад үзье байз.
Дэмий ингээд байвал дүү дээр минь оч гэнэ дээ.
Аавлыгаа аваачъя гэх санаа тун яльгүй байх.
Айхтар зөрүүд зан нь тэнд очвол дарагдана.
Дүү, аавыг захирна шүү.
Эрх ямбаа бидэнд өгчихөөд
Хэвээр захирах гэх юм.
Хайрлаж өрөвдөөд байх тусам
Толгой дээр гарах гээд байх юм.
Ширүүхэн үзэлцэхээс болохгүй нь.
Освальд:
Жа ахайтан.
Гонерилья
Зарц нары нь ч хавчаад бай.
19
Заавал хэрэг дэгдэнэ бий.
Ингэсээр ингэсээр байгаад
Зөнөг аавыгаа холдуулъя.
Дүүг бас л тэгээрэй гэж
Захиа бичээд явуулчихъя.
Зоогоо бэлтэг, одоохон (явна)
Top
Мөн өрөөнд хувцсаа сольж өмссөн Кент орж ирнэ.
Кент:
Хүний аягыг биедээ шингээж
Хэнд ч танигдахгүй байсаар
Намайг хөөсөн эзэнтэнд
Зарц болж дзргэд нь явсаар
Заналт дайснаа буруу танисны нь
Заавал би мэдүүлж өгнө.
Өөрийн үнэнчийг ч харуулна.
Тайзны ард бүрээн дуу. Лир ван, торгон цэрэг зарц нар орж ирнэ.
Лир:
Хүлээгэдүүлэлгүй даруй түргэн хоол авчир
Зарц явна.
Чамд юу хэрэгтэй вэ? Юун хүн бэ?
Кент:
Жирийн хүн.
Лир:
Юу хийдэг хүн бэ? Биднээс юу хүсээв?
Кент:
Үнэнч шударга явж, надад итгэсэн хүнд ами хайрлалгүй зүтгэх ийм л ажил хийх
санаатай хүн дээ. Шудрага хүнийг энэрч, ухаантай хүнтэй дотночилл олны саналыг
дагаж, аргалах аргагүй юманд орчихвол зодолдож байгаад гарчих, загас ердөө
идэхгүй явна гэсэн ийм л хүндээ би.
Лир:
Тэгээд чухам ямар хүн бэ?
Кент:
Жирийн шудрага хүн, Вантан шиг хоосон хүн.
20
Лир:
Хаан, бусад хаадынхаа дунд хоосон шиг, та харцуудынхаа дунд тийм бол ёстой л
ядуу хүн юм. Юу хэрэгтэй вэ?
Кент:
Алба хаах хүсэлтэй
Лир:
Хэнд тэрэв?
Кент:
Танд
Лир:
Хэн гэж намайг таниа вэ?
Кент:
Үгүй ээ, эрхэм ээ. Сэтгэл булаах сайн чанар танд аргагүй л байх шиг байна.
Лир:
Тэр нь юу юм бэ?
Кент:
Захирах чадал их байна.
Лир:
Та юу хийж чадах юм бэ дээ?
Кент:
Хүний нууцыг хадгалж чадна, морь унаж, явган гүйж, хоёрын хооронд инээдтэй юм
ярьж чадна. Төвөг багатай даалгаврыг мөн ч сайн биелүүлэн. Ийм ажил хийх хүн
мунхдагүй л дээ, гэвч миний зүтгэл хосгүй.
Лир:
Хэдэн настай вэ?
Кент:
Сайхан дуулдаг гэж хүүхнүүд дурлах тийм залуухан ч биш, махны оронд вантан
өгөөч гэх тийм хөгшин ч биш. Дөчин найман настай даа.
Лир:
За яахав миний зарц хий. Хоолноос хойш чамд дургүй хүрчихгүй бол би чамаас
салахгүй. Хоол Хоол! Миний муу алиа хаа байна. –Хөөш! яваад миний тэнэгийг
дуудаад ир.
Нэг зарц явна, Освальд орж ирнэ.
21
Хөөш миний охин хаа байна.
Освальд
Би ч ер нь ... (гээд явчихна)
Лир:
Юу гэнээ? Тэр новшийг дууд.
Торгон цэрэг гарна
Миний алиа яасан бэ? Аа бүгдээрээ унтчаа юу даа.
Торгон цэрэг ирнэ:
Яваа, цаатах мал чинь хаачав.
Торгон цэрэг:
Таны охины бие муу байна гэнэ.
Лир:
Намайг сая дуудадах яагаад эргэж ирсэнгүй вэ?
Торгон цэрэг:
Эргэж очих дургүй байна гэж шулуухан хэллээ.
Лир:
Дургүй байна ий?
Торгон цэрэг:
Милорд, ер нь сайн ажиглаад байхад дээдэс таыг энд хүндэтгэж үзэхээ болиод
байна. Вантан ч тэр охин чинь ч гэсэн, бүр болиод зарц нар хүртэл эмээх ч үгүй байх
шиг.
Лир:
Уухай чи тэгж бодож байна уу?
Торгон цэрэг:
Уучлаарай эзэнтэн минь би эндүүрч байж мэднэ. Гэвч таныг юмын чинээ үзэхгүй юм
шиг байхад би дуугүй байж болохгүй л байна шүү дээ.
Лир:
Үгүй, үгйү, тийм байна уу гэж би өөрөө ч ажсан юм. Саянаас нэг л анзааргагүй болсон
юм шиг байхаар нь би хэтэрхий муу санаж байна уу даа гэж бодсон юм. Сайн
ажиглаарай. Миний тэнэг яасан бэ? Би хоёр хоног олж уулзсангүй.
Торгон цэрэг:
Бага ахайтныг франц руу явснаас хойш таны салбадайн бие тун базаахгүй шүү.
Лир:
Дуугүй бай! Би бас мэдсэн...Хөөш, намайг өөртэй нь уулзаж яримаар байна гэж
22
охинд очиж хэлээд ир.
(Зарц нарын нэг нь явна)
Миний салбадайг дуудаарай.
(Бас нэг зарц явна)
(Освальд орж ирнэ)
Эрхэм та ирэв үү? Наашаа ойртоорой. Таны бодоход би ер нь хэн болж байнаа?
Освальд:
Вантны хатны эцэг.
Лир:
“Хатны эцэг гэнээ”? Вангийн муу новш. Тийм бий. Ээ хар гөлөг, Ээ хар золиг!
Освальд:
Худлаа! Би гөлөг ч биш, новш ч биш, милорд уучилчихаарай.
Лир:
Яасан муухай хардаг эр вэ? Ичихгүй муу эр! (гээд цохиод авна)
Освальд:
Би танд зодуулахгүй шүү милорд
Кент:
Тэгвэл таныг дэгээдээд унагачихаж болох уу? (гээд унагаана)
Лир:
Баярлалаа, найз минь. Овоо самбаатай байна. Би чамайг дэргэдээ байлгана аа.
Кент:
Муу новш, түргэн босоод зайл! Хүнийг хүндэлж сур. Яв ва! Дахиж унаад шал
арчмаар байгаа бол дахиад унагаад өгье. Үгүй бол зайл. Гар! Гар! Ойлгов уу?
(гээд Освальдийг түлхэн гаргана)
Лир:
За чамд баярлалаа. Сайн зүтгэсний шангаа ва. (гээд мөнгө өгнө)
Салбадай орж ирнэ
Салбадай
Би бас энүүнийг хөлсөлнөө. Май. Миний малгайгав. Өмсч яв. (гээд марзан муухай
малгайгаа өгнө)
Лир:
Аа, миний найз сайн уу? Би чинь ямар байна?
23
Салбадай:
Малгайгий минь авахгүй юм уу?
Кент:
Яах юм бэ?
Салбадай:
Энэ буруутныг өмөөрч байгаа чинь тэнэг хэрэг. Миний малгай л чамд зохино. Энэ
алиа амьтан хоёр охин шиг юмаа өргөмжлөөд, ёстой охиноо хөөгөөд явуулчихсан,
Ийм амьтанд алба хаах хүн, алиа тэнэгийн малгайтай байвал зохионо. Ямар вэ
ахаа? Би танд бас ийм малгай өмсүүлмээр байна. Даанч надад хоёр малгай байхгүй
нь харамсалтай.
Лир:
Чи яаж байнаа?
Салбадай:
Хөрөнгөө охиддоо өгчихөөд марзан малгайгаа өөртөө орхих байсан юм. Нэг малгай
надад байна. Тэнэг салбадайн нэг малгайг охидоосоо гуйж ав.
Лир:
Учиртай яриарай, чөтгөр өө1 Зодуулах гэж бөгс чинь загатнаад байнаа даа.
Салбадай:
Үнэн үг чихэнд чимэггүй болохоор: шудрага явдалтан хөөгдөж, бялдууч хуурамч нь
өнгө сайхантай болохоор орд харшдаа үлдэж өмхий ханхлуулж байдаг. Мөн таарч
дээ.
Лир:
Намайг дайруулсхийж хэлж байнаа.
Салбадай:
Ах минь та нэг цэцэг үг сонсохгүй юу?
Лир:
Тэгье.
Салбадай:
Цээжлээрэй
Эрх хав шиг шарвагнаж
Элэг эмтрэм нялганаж
Эргэлдэн хувиралдан байхад
Эрхтэн дээдэс дуртай.
үргэлж дэргэд нь бөхөлзөж
Өвдөг дээрээ мөлхөж
Өгсөн болгоны нь дарсаар
Өв хөрөнгөтэй бол
Ил авсандаа санаа амралгүй
Итгэмхий тэнэгүүдийг мөлж!
24
Лир:
Дэмий юм ярих гэж!
Салбадай:
Үүлгүй тэнгэрээс бороо орох уу? Эр үхэр сааж элгэн тараг бүрэх үү?
Лир:
Шал тэнэг юм чинь, тэнэг юмаа л ярилаа.
Салбадай:
(Кентэд) Тарааж өгсөн эзэмшлийнхээ газраас аяга дүүргэх тараг ч авахгүй болсон
шүү гэж энэ хүнд хэлээдхээч. Намайг хэлэхээр “тэнэг” л гэнэ.
Лир:
Муу санаатай тэнэг!
Салбадай:
Муу санаатай тэнэг, итгэмтгий тэнэг хоёрын хооронд ямар ялгаа бий гэж санаж
байна?
Лир:
Би мэдэхгүй юм, хэлээд аль.
Салбадай:
Тансаг нутгаа хувааж өг гэж
Танд зөвлөсөн хүн
Тэнэг мангуу надаас
Тийм ч их ялгаагүй дэг
Эргүү тэнэг болохоор
Энэ малгайг би өмсдөг юм.
Итгэмтгий маанагийн тэнэг нь
Малгайтай малгайгүй мэдэгдэх юм.
Лир:
Тэгээд намайг тэнэгж гэж байгаа юм уу?
Салбадай:
Бусдад алдар цолоо тараагаад өгчихсөн юм чинь тэнэгээс өөр алдар танд үлдсэнгүй
байна шүү.
Кент:
Энэ чинь тэнэг үг биш байна, милорд.
Салбадай:
Тийм шүү, намайг огтын мунхаг болчихоор бусад нь атаархаад сүйд болно биз.
Мунхгийн чамайг өөртөө авчихаар ихэс ямбатан, ван, ноёдууд үзэж чадахаа больж
тэмцэлдээд л хатад, ахайтнууд ч тэрнээс минь булаалдаад байх болно. Ах та надад
нэг өндөг аль, бич жижигхэн титмийн хоёр үзүүр хийж өгье,
25
Лир:
Юун үзүүр вэ?
Салбадай:
Өндгий нь хоёр тэгш хэсэг хувааж доторхий нь идчихээд хальсаар нь үзүүр хийж
өгнө. Жижигхэн үзүүр нь ч болсон амьтныг айлгаж сүрдүүлэхгүй юү? Эзэн титмээ
хоёр хувааж хоёр хүүхэндээ өгчихөөд шороо үмхэж үхэх чинь тэр дээ. Алтан титэм
өмсч байсан толгойд чинь ухаан даан ч бага байж (Дуулах нь)
Тэнэг гэдэг хэцүү юм
Тэлчилж үхэхийн цондон.
Ухаант хүмүүс одоо чинь
Тэнэгээс дор болжээ.
Хэзээнээс ингэж дуулдаг болоо вэ?
Салбадай:
Охидынхоо гарт ташуур
дуулдаг болсон.
бариулаад өөрийгөө зодуулах болсон цагаас чинь би
Лир:
Чамайг ингэж худал хэлээд байвал би ёстой зодно шүү.
Салбадай:
Охид чинь тантай тун ч адилгүй нь гайхалтай. Тэд нар намайг үнэн юм ярилаа гэж
зодно гэх гэм. Тэгэхэд та худал хэллээ гэж зодно гэх юм. Заримдаа энэ тэр юмны
тухай юу ч хэлсэнгүй зэж зодох юм. Ер нь салбадай байснаас өдөр шөнөнгйү
тээрмэнд зүтгэдэг илжиг болж төрсөн нь дээр: Гэхдээ би, Та байхыг яасан ч
хүсэхгүйсэн. Та ухаанаа хүртэл хоёр хэсэг хувааж өгчихөөд өөртөө
юу ч
үлдээсэнгүй. Ухааны нэг хэсгий нь луйвардаж авсан амьтан энэ ирлээ.
(Гонерилья ирнэ)
Лир:
Охин минь ирэв үү? Юунд ингэтлээ хилэгнээв. Сүүлийн үед ууртайхан байдаг
болчиж.
Салбадай:
Охидоо уурласан, уурлаагүйгий нь анзаардаггүй байсан тэр цагт та хүн шиг хүн
байсан юмсан. Одоо сум ч үгүй, онооч үгүй хугархай бууны тамтаг болжээ. Одоо бол
би танаас дээгүүр хүн болж шүү дээ. Би чинь муу ч гэсэн ордны алиа тэгэхэд та юу ч
биш. (Гонерильяд) Болъё, болъё. Намайг дуугүй бай гэж үг хэлээгүй ч гэсэн харц
чинь хэлж байна Би ойлголоо. (Лир ван зааж)
Урт амьдрал өнгөрүүлсэн ч
Үмх талхгүй үхэх болжээ.
Хоосон годил толгой байх гэж1
Гонерилья:
Эдлэхийн аргагүй энүүнээс чинь эхлээд
Эмх журамгүй цэрэг зарц чинь
Эргэн тойрноо зэмлэн харааж
Энгүй үймээн дэгдээж байна.
Миний зэмлэлийг сонсоод
26
Мээж эднийг номхтгон гэсэн чинь
Та харин улам өөхшүүлж
Тамтгий нь алдуулж гүйцлээ.
Битгий надад гомдоорой.
Би өөрөө цээрлүүлэхээс биш
Улс орны тусын тулд
Уурлаж байгаагий нь уучил!
Түүнээс биш би аавыгаа
Яалаа гэж зэмлэх вэ!
Салбадай:
Ийм л байна даа, ахаа! Ямар вэ?
Эвэр минь ургалаа даа.
Эцгийгээ мөргөнө дөө.
Лир:
Охин минь мөн үү? Энэ чинь?
Гонерилья:
Миний хэлснийг ойлгож мэдээд
Муу явдлаа засаж үз!
Урьдын саруул ухаанаараа
Уул учрыг тунгааж бод!
Элдвээр маяглаад хэрэггүй биз.
Танд огт зохихгүй байна.
Салбадай:
Галав юүлнэ гэдэг энэ бий дээ. Эцгийн элбэрэлийн боддоггүй болж хараад баймаар
байна шүү.
Лир:
Би ч ер нь юу болов оо! Лир биш болжээ?
Бие байдал минь танигдахаа байж.
Үгүй бол би чинь унтчихаад
Өөдгүй зүүд зүүдэлж байна уу?
Учры нь хэлээд өгөөч та минь?
Салбадай:
Лир Вангийн тамтаг болж
Лир:
Хэн болохоо би нээрэн мэдэж авмаар байна. Миний ван зэрэг хэргэм, бусад
хүндэтгэлийн хир хэмжээ юу болоодб айна? Миний хоёр охин...
Салбадай:
Гартаа атгаж өвдөг дороо дарах гэж байна таныг!
Лир:
27
Эрхэм хатагтайн нэр хэн билээ.
Гонерилья:
Таны хийж байгаа юм бүхэн
Наад маягтай чинь адил байна.
Хөгшин болсон нас бие чинь
Даруу байхад тохироод байна
Зуун цэрэг зарц нарын чинь
Зугаа цэнгэл нь дэндээд
Миний энэ орд харшийг
Захын гуанз шиг болгож байна.
Замбараагүй явдлы нь татуулж
Захирч эднийгээ номхтгооч!
Үнэнийг хэлэхэд таныг би
Гуйх биш тушаах ёстой.
Хагас цэргээ тараагаад
Эзэн орды минь султга!
Хэдэн цөөхөн цэрэг
Хөгшин танд хүрнэ.
Лир:
Тэнгэр чамайг ниргэ!
Тэсэлж орды чинь нурааг!
Замд бэлдэж морьдоо эмээллэ!
Захуул хүүхнийхээс явъя!
Өөдгүй чамтай уулзахгүй
Өөр нэг охин бий шүү над!
Гонерилья:
Зарц нары минь зодох эрхийг
Хэн танд олгосон бэ?
Эрх дураараа цэргүүд чинь ч
Эзэд биднийг ч тоохгүй байна.
Альбанын ван ирэв.
Лир:
Буруугаа сүүлд мэдсрэн хүн
Хохь нь болохоос яахав.
(Альбанын ванд)
Та бас энүүний тадд биз дээ
Та минь морьдоо эмээллэ!
Төрүүлж өсгөсөн охин
Тэрслэж муу юм шүглэхээрээ
Тэнгэрийн луунаас ч муухай юм!
Альбанын ван
Битгий бухимд сэр!
28
Лир:
(Гонерильяд)
Өөдгүй муухай сэтгэлтэн
Өө сэв эрж гүжирдлээ!
Бие хамгаалагч цэргүүд минь
Өндөр журамтай улс шүү!
Эзэн хаанаа хүндэтгэх
Эрхэм үйлсэд үнэнч улс!
Эр цэргийн алдрыг ч
Хэзээ ч гутаахгүй баатрууд!
Бага охин Корделийн минь
Бараа сураг яагаа бол?!
Халамж хайрыг хөөж хаяад
Хар хорыг дэргэдээ авчээ1
Нүд минь тэр үед сохорчээ.
Буянт охиныхоо мөрийг
Мөлхөөд ч болсон олохоос биш
(гээд толгойгоо цохино)
Мордъё таминь!
Альбанын ван:
Милорд юу болов? Яав та нар1
Миний буруу байхгүй шүү.
Лир:
Танд би итгэж байна, милорд!
Тансаг эрхэт тэнгэр сонс!
Энэ амьтныг хорвоод мэндлүүлэхдээ
Үр төрүүлэхээр заяасан бол
Тэрний нь одоохон тасалж хайрла!
Үүрд мөнхийн ертөнцөд
Үргүй болж хувхайраг!
Гон бие гозон толгой
Гонсойж шаналж насыг бараг!
Хэрвээ хүүхэд төрөх юм бол
Хэнд ч хэзээ ч учраагүй
Зовлонт үр ирэг!
Зовлого махы нь хатааж
Харах нүдий нь ширгээж
Нүүрий нь үрчлээ дүүргэж
Хацры нь нулимсанд идэгдэхээр
Тийм хэмжээлшгүй гунигийг
Тэр үр нь энүүнд авч ирэг!
Ачийг мэддэггүй хүүхэд гэдэг
Хичнээн гаслан учруулдгийг
Өөрөө эдэлж мэдэг!
29
Явцгаая, түргэлье таминь!
(Явна)
Альбанын ван:
Бурхныг барьж гуйя даа би,
Бухимдаж юунд уурлаав энэ?
Гонерилья:
Дэмий юм даа, харал!
Тэнэг дээр нь зөнөг нэмчиж!
Лир эргэж ирнэ.
Лир:
Хагас цэрэг минь яасан бэ?
Зуу байсан тавь болчиж:
Альбанын ван:
Та юунд хилэгнээв?
Лир:
Одоохон би хариулъя.
Гонерильяд:
Ээ, дээд тэнгэр минь! Би яаж байна?
Эдэлгээний луусын үнэ хүрэхгүй
Элбэрэлийн сэтгэлгүй чиний төлөө
Эр хүн гэдгээ мартаж
Нулимсаа асгаад яах юм билээ?
Ялзарч өмхрөөд үхвэл таарч
Яранд баригдаад хатвал зохиж
Өвгөн болсон сэтгэлд минь
Өөтүүлэх юм байлаа ч гэсэн
Чиний төлөө уйлж байдаг
хайран ч хоёр нүд минь бнйа.
Ийм болно ч гэж санасангүй.
Нөгөө охиндоо очно
Нөмөр өмгөөлөлд нь орно
Сайн санаат түүндээ
Саар чиний явдлыг ярихад
Арван цагаан хуруугаараа
Үсий чинь зулгааж хаяна.
Эрх ямба алдар нэрээ
Эргүүлж заавал авна
Ингээд чамайг орхихгүй.
Лир, Кент, дагалтууд цөм явна
Гонерилья:
Дуулав уу?
30
Альбанын ван:
Дууллаа, Гонерилья чамд хайртай гээд...
Гонерилья
Боллоо, Освальдийг дууд
Боломжгүй муу алиа
Зөнөгийнхөө хойноос яв!
Салбадай:
Лир ахаа, Лир ахаа.
Намайгаа хүлээж дагуулаач1
Бузар муухай охиноо
Бултайхгүй болтол нь газарт
Булж орхихгүй мондийг!
Тэгэх санаа надад байна
Даанч сачий хүрэхгүй юм.
Тээглэж үх, хар могой! (явна)
Гонерилья:
Зуун цэрэг байлгах гэнэ.
Зөнөг өвгөний хүссэнийг
Зэвсгийн хүчээр хийнэ тэд нар!
Зэрлэг гэдэг нь учиргүй.
Амиа алдахаас айн байж
Тэднийг байлгах нь алба уу?
Освальд яаваа?
Альбанын ван
Хэтрүүлж болгоомжилж байгаад
Тэднийг гомдоосон юм биш биз?
Гонерилья:
Амгалан итгэмтгий налайж байснаас
Айж явбал аминд хэрэгтэй.
Хардлага болгоомж гэдэг чинь
Хаа ч байсан хэрэгтэй шүү.
Аавын занг би андахгүй
Айхтар дураараа хүн л дээ.
Саяын явдлын тухай
Реганад би захиа бичлээ!
Санаан зоргоор нь байлгавал
Тангаргаа дүүтэйгээ тасална даа.
Освальд орж ирэв.
Освальд минь чи ирэв үү?
Дүүд өгөх захиа бэлэн үү?
Освальд:
31
Бэлэн!
Гонерилья:
Хэдэн хүн аваад даруй түргэн морд!
Хэлүүлсэн үгий минь захиж өг!
Айж хэлмэгдсэний маань сайн хэлээрэй!
Аюултай дураараагий нь нэмж яриарай!
Тэгээд түргэн ир!
Освальд явна
Надад вантан уурлахгүй биз!
Намуун дөлгөөн даруу зан чинь
Энэрэнгүй гэдгийн илрэл биш
Нялуун тэнэг хэрэггүй явдал!
Альбанын ван:
Оноч сайтай хэлж байна, та одоо!
Огцорч сүйдээ холив доо!
Гонерилья:
Гэсэн ч...
Альбанын ван:
...Ирээдүй бидэнд үзүүнэ.
Явцгаана.
Top
Альбанын вангийн харшийн хашаан дотор
Лир, Кент, Салбадай нар гарч ирнэ.
Лир:
Энэ захиаг аваад Глостер руу яв. Охинд нэмэрлэж илүү юм битгий яриарай, захиаг
уншаад асуух юманд нь л хариулаарай. Яарахгүй бол би чамаас түрүүлээд хүрчихнэ
шүү,
Кент:
Таны захидлыг хүргэж өгөхөөс нааш сэтгэл ердөө амрахгүй (гээд явна)
Салбадай:
Хүний ухаан өсгийдөө байдагсан бол ухаан нь эвэршихгүйсэн болов уу?
Лир:
Эвэршилгүй яахав?
32
Салбадай:
Тэгвэл танд баяр хүргэе. Ухаанаа та өсгийдөө л лав хийхгүй нь.
Лир:
Ха-ха-ха!
Салбадай:
Нөгөө охин чинь таныг энэрэнгүй сайхан угтаж авна даа. Гэхдээ энэ хоёрын ялгаа нь
зэрлэг алим, цэцэрлэгийн алим иг л байх байх. Би мэддэгийгээ хэлчихье дээ энэ
чинь
Лир:
За юү мэдээ вэ? Хэл!
Салбадай:
Хоёр охин чинь зэрлэг алим шиг хоёулаа гашуухан байх байх. Хүний хамар яагаад
нүднийхээ голд байдгийг мэдэх үү.
Лир:
Мэдэхгүй ээ.
Салбадай:
Хоёр талдаа нэг, нэг нүд байлгах ач тустай болохоор нь тэгсэн хэрэг. Хамар үнэрээр
нь мэдэлгүй өнгөрүүсэн байвал нүд нь хараад мэднэ шүү дээ.
Лир:
Би тэрнийгээ буруу зэмлэсэн...
Салбадай:
Дун хорхой бүрхүүл дунгаа яаж бүтээгддэгий нь мэдэх үү та?
Лир:
Үгүй ээ.
Салбадай:
Би бас мэдэхгүй. Тэгэхдээ бүрхүүл дун нь юунд хэрэгтэй би харин мэднээ.
Лир:
Охиндоо толгойгоо цохиулахгүй. Дун дотроо хийчихэд хэрэгтэй юм.
Лир:
Би зан араншингаа эвдэх хэрэгтэй байна. Сайхан юм санаж явдаг эцгийгээ ингэх
гэж. Морьд бэлэн үү?
Салбадай:
Таны зарцууд бэлдэхээр явсанб айхаа. Долоон бурхан од, нэг ч илүүгүй яг долоо
байдаг нь учиртай юм шүү.
Лир:
Найм биш учраас л долоо байгаа биз.
33
Салбадай:
Хэлдэг үг. Та ч ер нь овоо алиа болох дог шүү.
Лир:
Эрийн чадлаар эрхээ буцааж авна даа.
Энэрэх сэтгэлгүй хар араатнууд!
Салбадай:
Ах минь та миний алиалагчсан бол яагаа ч үгүй байж яагаад зөнөглөсөн юм бэ гэж
над их зодуулах байсан даа.
Лир:
Юу гэсэн үг вэ?
Салбадай:
Ухаан суугаагүй байж юун эрт өтөлсөн юм бэ?
Лир:
Ээ тэнгэр минь сэтгэл шулуун байлгаач! Энэ хэргийг өнгөртөл намайг битгий
галзууруулаач!
(зарц орж ирнэ)
Морьд бэлэн үү?
Зарц
Милорд, бэлэн. Явъя.
Салбадай:
Алиа хүн явлаа гээд инээх юм ер алга.
Амьдрал гэдэг хувирамтгай та нарт ч ирж мэднэ.
Явцгаана.
Хөшиг
Top
Глостер вангийн ордны хашаа
Тал, талаас Эдмонд, Куран хоёр орж ирнэ.
Эдмонд:
Сайн байна уу Куран
Куран:
34
Сайн, сайн байна уу, Ван Корнуэльский, хатан Регана хоёр өнөө орой танай эцэгт
бараалхахаар байна гэнэ. Би хэлчихээд ирлээ.
Эдмонд:
Ямар хэргээр юм бол?
Куран:
Үнэндээ мэдэхгүй юм. Та сонин юм дуулав уу? амьтан бүхэн шивэр авир гэлцээд л
байна. Ил дуулдахаар ярих болоогүй юм байх.
Эдмонд:
Дуулаагүй шүү. Яриач дээ.
Куран:
Ван Корнуэлский. Альбанский хоёр байлдах юм байх л гэлцэнэ. Дуулаагүй гэж үү?
Эдмонд:
Юу ч сонсоогүй юм байна.
Куран:
Танд дуулданаа. Баяртай , сэр.(явна)
Эдмонд:
Вантан морилж ирнэ гэнэ үү?
Бүр надад сайн биз.
Ахыг барьж аваад шорон хий гэж
Аав надад тушаалаа.
Харин энэнийг түргэн шийдтэй хийхгүй бол
Харамсах юм болж мэдэх юм шүү.
Ахаа, үг солъё. Дуулав уу? Ах аа? Гараад ир
Эдгар орж ирнэ.
Амь зулбахыг бодож үз ах минь!
Аав таныг мөрдсөөр нуусан газрыг минь мэдчихэж
Харанхуй шөнөөр зайлж үз эндээс
Хал балгүй нь дээр шүү дээ!
Ван Корнуэлийн тухай
Муу юм та яриагүй биз?
Цаадах чинь Реганагаа дагуулаад
Шөнөөр яаран ирж явна гэнэ.
Ван Альбанын хэрүүлийн тухай
Үг алдсан юм биш биз та?
Эдгар:
Үгүй ч, үгүй ч, би сайн мэдэж байна.
Эдмонд:
Аав цаана чинь ирлээ, тэр.
Худал ч гэсэн сэлмээ сугалаад
Таныг хөөсөн болъё.
35
Та ч сэлмээ сугал
“Уухай, тийм үү? Бууж өг!”
Удаж болохгүй цаашаа зугтаа!
“Галаа нааш нь” Гүй! Ах аа!
“Бамбараа нааш нь”
Баяртай ах аа!
Эдгар явна
Овоо тулалдаж гэж бодог!
Жаахан цус гаргая
(Гараа огтолж цус гаргана)
Архи уугаад инээд болгож
Цусаа урсгадаг юм байна билээ!
Аав аа, аав аа, наашаа яв!...
Глостер бамбар барьсан зарц нарын хамт орж ирэв.
Глостер:
Өнөө золиг хаан байна!
Эдмонд:
Тун саяхан энд сэлмээ далайж зосгоод
Тэнхээ зоригоо сэлбүүлэх гэж
Тэнгэр бурханд залбиран байж
Таны байр руу гэтэж байлаа.
Глостер:
Тэгээд хаачив аа?
Эдмонд:
Цус гартал намайг хатгаад
Глостер:
Хараал идмэр, хаачив тэгээд?
Эдмонд:
Учирлаж намайг гуйснаа
Ум хумгүй л зугтаачихлаа...
Глостер:
Барь тэрнийг, Заавал барь! Явцгаа!
Хэдэн зарц явна
Чамаас тэр юу гуйгаав.?
Эдмонд:
Аав таныг хороо гэж
Аргадаж хичээн гуйваа?
36
Эцгээ алсан хүнийг
Эзэн тэнгэр шийтгэнэ,
Элбэрэл журмыг мартсан хүн
Эрлэг тамд орно ч гэж үзлээ.
үгэн нь орохгүй болохоор
Сэлмээ сугалж аваад
Гары минь шархтуулж охилоо.
Үнэний төлөө айхгүй тэмцэх нь
Үгэнд нь орохгүй гэж мэдээд
Хашгарч та нарыг дуудахаар
Хариу ч үгүй хулчийгаад зугтаалаа.
Глостер:
Зугтаад хаа холдохов
Зулбасагыг заавал барьж ална.
Миний эзэн ивээлт вантан
Одоохон морилж ирээд
Муу санаатыг барих тухай
Зарлигаа хэзээд буулгана.
Амьдаар нь авчирвал шагнана
Нууж дарвал шийтгэнэ гэхээр
Тэр хаашаа зайлхав?
Эдмонд:
Юу ч гэж хэлсэн үгэнд орохгүй болохоор нь
Өгсөн захиагий чинь аавд өгнө гэхлээр
Нууц амрагийн хүү чамд ямар ч эрх байхгү,
Надтай чи тэмцлдээд огт юу ч олохгүй.
Миний бичгийг дууриалгасан байна.
Мэх залийг хэрэглэсэн байна гээд
Огоо нь хүлээхгүй байхад
Золбин чиний үгэнд...
Хэн итгэх юм бэ?! Гэж элдвээр намайг муулж
Эцэг таныг ч тоохгүй гэнэ лээ.
Глостер:
Бичгээ миний биш гэх нь ээ?!
Тэр хүүг би үүрд хараана.
Тайзны ард бүрээн дуу сонсдоно
Үл мэдэгдэх хэргээр вантан морилж ирлээ.
Үхээрийн муу амьтны зам болгоныг хааж аль гэж
Одоохон би гуйгаад тэр ёсоор болгоно.
Омог зүрх байвч бидний нараас гарахгүй
Орон улс даяар зургий нь тарааж байгаад
Оготно шиг барьж авна даа
Нутаг газраа эзэмших эрхийг
Нууц хүү чамдаа шилжүүлнэ дээ
37
Хан Корнуэльский, Регана_ дагалдагчдын хамт орж ирнэ.
Ван Корнуэльский
Сайн санаат найз минь
Саяхан энд буунгуут
Зовмоор мэдээ сонслоо.
Регана
Тэр хэрэг үнэн бол
Ямар ч шийтгэл багадана
Таны бие ямар байна.
Глостер:
Сэтгэл эвдрээд хариугүй, даанч хариугүй!
Регана
Аавын дотны найз таны
Авхаалжит хүү Эдгар
Амий чинь хороох гэсэн юм гэхэд
Ингэхэд тун бэрх
Глостер:
Ахайтан минь тийм гэж хэлэхэд
Айх, ичих,, зэрэгцэх юм!
Регана:
Аавын цэргийн үймээнчидтэй
Ойн байсан юм биш биз дээ!
Глостер:
Тэрний нь ч би мэдэгүй юм,
Даанч яавдаа, хүү минь!
Эдмонд:
Хатан ахайтан зөв таасан
Хараажаар тэдэнтэй холбоотой
Регана:
Тэгвэл гайхалтай юм алга байна.
Тэрний гараар таныг алуулаад
Авсан хөрөнгө зоориор нь
Архидаж наргих гэсэн юм биз.
Сахиул цэрэг нь сахилгагүй юм
Сайн болгоомжил гэж эгч бичиж
Аавыг манайд ирэхээр нь
Зайлж зугтаж наашаа ирлээ.
Корнуэлийн ван:
Би ч бас хамтаар зайллаа.
Энэ хэрэгт эцгийгээ хамгаалж
38
Эдмонд та журмаа сахисан байна.
Эдмонд:
Үхтэл миний үүрэг юм чинь
Глостер:
Тэр мууг барих гэж тэмцэлдээд
Шархдаад үлдсэн юм энэ хүү минь
Корнуэлийн ван:
Бариулахаар хүн явуулсан уу?
Глостер:
Явуулсан.
Корнуэлийн ван:
Бариад авахаар аюулгүй болно
Бахаа ханатал шийтгээрэй
Миний нэрийн өмнөөс сайн хашраагаарай
Эдмонд таны үнэнч зоригийг үнэлж байна
Эндээ та бидэнд зүтгэ
Тан шиг хүнд би итгэнэ
Таныг би албанд авлаа
Эдмонд:
Найдварыг би биелүүлнэ.
Глостер:
Найр тавихы минь хүлээн соёрх
Корнуэлийн ван:
Яах гэж энд ирсний маань гадарлаж байна уу та
Регана:
Ёс бус шөнийн цагаар гээч бас
Чухал хэрэг гараад байна.
Таны зөвлөлгөө хэрэгтэй байна.
Эгч, аавтай хэрэлджээ
Энэ хэргийг таслахад
Гэртээ таслаж улиг удалгүй
Хүний нутагт учры нь олоод
Хариу захиа явуулъя
Улаач зарлага бэлэн байна
Энэ ажилд удаж болохгүй,
Аргагүй та туслаач
Глостер:
Таны төлөө зүтгэхэд
Таатай байна хатан минь
Юу юм болдоо?
39
Явцгаана.
Top
Глостерийн ордны урд.
Хоёр талаасаа Кент, Освальд хоёр орж ирнэ.
Освальд:
Тавтай байна уу, найзаа?
Чи эндхийн хүн үү?
Кент:
Тийм ээ!
Освальд:
Морьдоо хаа орхивол зүгээр вэ?
Кент:
Дуртай шалбаагтаа орхи!
Освальд:
Дамшиглалгүй хэлээч дээ найз минь
Кент:
Би чиний найз биш
Освальд:
Тэр хамаагүй чамаар би яах юм бэ?
Кент:
Лизберийн талд чи надтай дайралдсан бол би чамд хэрэг л болохсон
Освальд:
Яах гэж чи надаад оролдоод байна вэ? Би чамайг таних ч үгүй юм.
Кент:
Чамайг би сайн танина
Освальд:
Намайг хэн гэж бодож байна?
Кент:
Буруу санаат, дүүрсэн новш, шавхруу горьдогч, хүний үнэргүй, зүйрлэшгүй тэнэг,
зальт үнэг ийм хүн. Оо, будаг толиноос өөр хөрөнгө, хогшил үгүй хүний мууд дуртай
ховын бузар тулам эзэн авгайн хөлийг долоодог нохой Өөрөө л мандаж байвал юу ч
40
хийхээс буцахгүй бялдууч миний хэлсэн үгний нэгий нь ч гэсэн худал гэвэл ховсоргон
чамайг би ухаангүй болтол чинь жанчина.
Освальд:
Ямар өвчтэй амьтан бэ? Анх хүнтэй уулзчихаад, ямры нь ч мэдээгүй байж ингэх гэж!
Кент:
Яасан ичдэггүй хувхай вэ? Намайг танихгүй гэж маяглаж байна. Уржигдархан байна
уу даа ван эзний харсаар байтал чамайг нүдсэн шүү дээ! Сэлмээ ав, хар ховч.
Шөнийн цаг ч гэсэн сартай саруулхан байна. Бялдуучийн гутамшиг шингэсэн биеий
чинь бяц няц болгоод өгье. Түргэл, түргэл! (гээд сэлмээ сугална)
Освальд:
Сэлмээ сугал гэж байгаа шүү! Эзний эсрэг захианууд чамд байгаа биз дээ. Ван
эцгийнхээ өөдөөс хараал тавьж зүхсэн муу эмийн туслаг чи! (гэж давшилна)
Освальд:
Та минь ээ! Аллаа! Авраарай!
Кент:
Чавчаач! Муу амьтан! Хариул! Цохь (цохино)
Освальд:
Аллаа! Авраач! Туслаач!
(Эдмонд ирнэ)
Эдмонд:
Юу болов оо? Юун зодоон бэ?
Кент:
Наашаа яв, наашаа вя хонгор минь. Та бас үзэлцмээр байна уу? Залуу минь оролц
хүний цус гэж юу байдгийг үз.
(Глостер ирнэ)
Глостер:
Сэлэм зэвсэг барьчихаж, юу болов оо?
(Корнуэлийн ван, Регана зарц нар ирэв.)
Корнуэлийн ван:
Үхлээс айдаг бол чимээгүй болцгоо, сэлэм далайсны нь ална. Юун улс вэ та нар.
Регана
Ван эзэн, эгч хоёрын зарсан улс,
Корнуэлийн ван:
Юунаас болж зодолдов?
Освальд:
Амьсгалахад хэцүү байна, милорд
41
Кент:
Арга байж уу, айсан байлгүй! Байгаль ертөнц чам шиг хүнийг бүтээсэн гэж хэлэхэд
ичмээр байгаа биз. Чи ч нэг муу оёдолчин эрийн хийцний хүү байхаа даа.
Корнуэлийн ван:
Инээдэмтэй амьтан бэ чи. Яагаад оёдолчин гэж? Оёдолчин хүнийг эсгэдэг юм гэж
үү?
Кент:
Оёдолчин хүү, өөр хэнийх байх вэ, аа зураач барималч бол ганц хоёр цагийн дотор
энүүнээс арай уран хийцтэй юм бүтээхсэн байгаа даа.
Корнуэлийн ван:
Ер нь та хоёр яагаад зодолдов доо.
Освальд:
Буурал сахлы нь бодоод амий нь би өршөөсөн юм тэхэд энэ Харин...
Кент:
Хүний шаар, илүүдлийг харна уу хөөе, новший чинь харин нунтаг болтол
нүдчихэлтэй нь билээ. Буурал сахлы нь бодоод өршөөсөн гэнэ шүү. Чамайг даа
хуухай!
Корнуэлийн ван:
Дуугүй бай хар хэнхэг амьтан! Хэний өмнө байгаагаа мэдэж ярь.
Кент
Тэрнийг би мэдэж байна. Тэнэг амьтан уур хүргээд...
Корнуэлийн ван:
Юунд уурлаа вэ?
Кент:
Хүн нэрээ мартсан энэ амьтан
Зэвсэг яагаад барина вэ?
Зэвхий муу сайн бялдууч нар
Ичгүүргүй муухай аргаар
Эцэг үрийн холбоог таслаж
Эздийнхээ уур хилэнг шатааж
Хооронд нь дайсагнуулж байх юм.
Хойчийн хэргийг эд нар бодохгүй,
Энэхэн үедээ л эзэндээ итгэгдэж
Идэх хоолны нь шавхрууг долоож
Инээж явбал барав гэдэг
Ий муу нохой юунд ярзайж зогсоов?
Корнуэлийн ван
Чи галзуурав уу?
Глостер:
42
Юу гэж маргаав та хоёр
Кент:
-
Бид хоёр бие биеэ үзэн ядаж, арга олдохгүй болоод байна.
Корнуэлийн ван:
-
Яагаад байна, энэ
Ямар буруу хэрэг хийгээв?
Кент:
-
Царай нь санаанд нэг л эвгүй
Цаанаа л биш дээ новш чинь
Корнуэлийн ван:
-
Мөн дөө, мөн л байна.
Миний, энэний, бүгдийн царай
Чамд тусгүй санагддаг уу?
Кент:
Үнэнийг хэлэх үүрэг хэзээд миний журам. Та бүхнээ нүдэнд дулаан таних танихгүй
хүн бишгүй л үзсэн:
Корнуэлийн ван:
-
Амьд насандаа шудрага үг
Нэг удаа энэ хүн хэлээд
Дээдэс ямбатанд магтагдаж
Ашигтайгий нь мэдээд
Муу зан сураад авчээ
Шулуун шудрага үг хэлээд
Болбол сайн, үгүй бол тэр биз гээд
Даж ч үгүй явдаг эр
Ийм мэхчинг би мэднээ
Хорин түшмэлийн бялдуучлалаас
Энүүний шудрага хортой л байх бий
Кент:
Алтан нар шиг ивээлтэй
Ариун дээд их вантны
Алдар нэрийн өмнө
Корнуэлийн ван:
Байз, байз чи юу хэлэх гээд байна вэ?
Кент:
Миний ярианы өнгө маяг танд таалагдахгүй байвал би өөрчилж болно.Үнэндээ би
нялуурч,
бялдуучлахад дургүй. Шулуун үнэнчээрээ худлаа гайхуулж
таныг
хашраасан хүн ёстой үнэнч хүн биш байж. Тийм хүмүүсинй тоонд би өөрийгөө
оруулахгүй.
43
Корнуэлийн ван:
Чи энэнийг яаж гомдоосон юм бэ?
Освальд:
Эртүүд болсон хэрэг юмсан
Эзэн намайг андуурч зодсон чинь
Энэ амьтан араас минь ирж
Дарж авч зодоод сүйд болоход нь
Ван их магтаж байсан юм
Гавьъяат тэр хэргээ санаж
Хэрүүл өдсөн юм энэ өөрөө
Кент:
Худлаа ярина гэдэг нь
Хутагт ламаас минь илүү юм.
Корнуэлийн ван:
Мөглөнд энэ мууг хийгээрэй
Мөргүй бардам худалч амьтныг
Сайн хашрааж өгье.
Кент:
Хэзээний өвгөн хашрыг
Хашрааж юу гавьхав дээ
Мөглөн гэдэг чиньч илүүц биз
Эзэн ванг төлөөлж
Чухал захиас би авчирсан
Вантны төлөөлөгчийг мөглөнд хийвэл
Өөрий нь доромжилсон болно доо
Корнуэлийн ван:
Мөглөнд хий! Бушуул! Түргэл!
Үд болтол тэндээ сууг!
Регана
Үд болтол багадна
Орой болтол, шөнөжингөө сууг!
Кент:
Яаж гэж тэр вэ ахайтан минь?
Таны эцгийн төлөөний түшмэл байтугай
Сахиул муу нохойгий нь ч гэсэн
Та өрөвдөх ёстой шүү
Регана
Аавд чам шиг хамаагүй, бузар хар луйварчин
Корнуэлийн ван:
Ачий нь санадаггүй ийм улсыг
Эгч чинь зүхэж бичсэн шүү
44
Мөглөнд хий даруйхан
(Мөглөн авчирна)
Глостер:
Милорд, та сонс. Наадахыгаа орхи.
Мэдсэн үзсэнээ энэд бич.
Мэдээд өөрөө шийтгэг
Гомдож уурлаж мэднэ шүү
Корнуэлийн ван
Би бүгдий нь хариуцна
Регана:
Эгчийн явуулсан элчийг
Элдвээр доромжилсон хүнийг
Ямар ч ялгүй үлдээлээ гэж
Эгч маань илүү гомдоно
Мөглөнд хий наадахыгаа! (Кентийг мөглөнд хийнэ)
Явцгаая!
Глостер Кент хоёроос бусад нь явцгаана
Глостер:
Чамайг би өрөвдөх боловч
Эндхийн эзэн нь вантан болохоор
Эрхий нь дагахаас болохгүй
Даруй суллуулахыг бодъё
Кент:
Дав дээр та битгий зов оо!
Дараа тээртэй юм биш!
Хэдэн шөнө унтаагүй юм!
Хэсэгхэн амраад авъя
Хөл туших ч яахав!
Сэтгэл дөнгөлөгдөх хэцүү шүү!
Баяртай сэр!
Глостер:
Ямар ч гэсэн вантан
Тусгүй хэрэгхийлээ дээ. (явна)
Кент:
Итгэмтгий сайхан сэтгэл гаргаж
Эзэн минь даанч буруутжээ.
Хорвоогийн дэнлүү болсон
Хосгүй сар минь гэрэлтээч!
Холын хүнээс ирсэн
Захиагаа туяанд чинь уншъя
Гэнэтийн гайхамшиг байдаггүй юм
45
Зовлон гамшигт учирсан хүнд
Зол заяа ирдэг л гэнэ лээ
Хаа нуугдаж байгааг минь
Хайртай Кордели мэдээд
Захиа бичсэн нь гайхамшиг
Зар мэдээ явуулбал
Заавал бидэнд туслана гэнэ.
Замд ядарсан биеэ
Жаахан амраагаад явъя байз?
Жам ёс үнэн журам
Энэ дэлхийд байдаг л бол
Эвдэрч сарнисан жаргал
Эргээд бидэндээ ирэг! (унтана)
Top
Ойн дунд, Эдгар гарч ирнэ.
Эдгар:
Намайг алах юм гэж дам үг дуулаад
Наашаа зугатааж ирсэн юмсан
Усан онгоц галт тэрэгний буудалд
Хаа л бол намайг барих тагнуул
Аргаа тасартал эндээ байна даа
Арчаагүй ядуусыг дууриаж
Навтас сэлтсээр биеэ ороож
Нүүр амаа шавраар будаад
Үсээ ширэлдүүлж арзайлгаад
Үзтэл нүцгэн л яваад байна даа
Бедлам нутгийн гуйлгачингууд
Бидэнд жишээ болж байна
Зүү хадаас, өвс, шивээг
Бие гартаа шигтгээд
Орлиж чарлан уйлцгааж
Үзэгдэх муухай царайгаараа
Амьтан хүнийг зэвүүцүүлж
Тосгон тээрэм суурингаар тэнэж
Айлгаж сүрдүүлж өрөвдүүлсээр
Юм салгаад авчихдаг гэнэ
Тэднийг хүн нэрээр нь таньдаг
Тэхлээр би яах юм бэ (явна)
Top
46
Глостерийн цамхгийн өмнө
Кент дөнгөтэй сууна. Лир Алиа дагуулын хамт ирнэ.
Лир:
Ордноосоо яваад өгчихсөн мөртлөө
Мэдээчий минь буцаагаагүй байх юм
Гайхалтай сонин юм болж байна.
Бараа бологч:
Өчигдөр ийш тийш явна гэж
огт мэдэгдээгүй байсан юмаа.
Кент:
Сайн санаат эзэн минь
Саар зовлонгүй мандаж яв!
Лир:
Ийм булай явдлаар
Цагаа нөхцөөж сууна уу чи!
Кент:
Үгүй ээ, эзэн минь.
Салбадай:
Ха-ха-ха! Хатуухан гуталтай болж дээ чи! Морьдыг толгойноос нь, нохойг баавгайг
хүзүүнээс нь, сармагчинг бэлхүүснээс нь хүнийг хөлнөөс нь уячихдаг юм шив.
Ширүүн, дориун аашилсан хүнд модон оймс өмсгөнөө гэж энэ бий дээ.
Лир:
Хааны бие мдээчийг
Хайрлахгүй барьдаг хэн бэ?
Кент:
Хүргэн охин хоёр чинь
Лир:
Яалаа гэж, биш.
Кент:
Тийм.
Лир:
Үгүй гэж байгаа шүү.
Кент:
Би тийм гэж байна.
Лир:
47
Үгүй, үгүй. Тэд нар ингэх зүрх хүрэхгүй.
Кент:
Зүрх хүрсэн л байна даа.
Лир:
Ариун тэнгэрийг барьж хэлье
Кент:
Ад чөтгөрийг барьж хэлье
Лир:
Яасан ч би итгэхгүй
Ямар ч гэсэн миний хүүхдүүд
Ингэх зүрх хүрэхгүй байсан
Энэ чинь тун их доромжлол
Намайг төлөөлж ирсэн чи
Ингэж муухай доромжлуулах
Ямар хэрэг хийсэн юм бэ?
Кент:
Өндөр оронд нь бараалхан очиж
Өвдөг нугалан захидлы чинь өгтөл
Халууцаж ядарсан бас нэг элч
Хайхарч харахгүй дайрч ороод
Миний хэлэхийг ч дуусгуулалгүй
Гонерильягийн захидлыг бариуллаа.
Тэр бичгий нь уншингуутаа
Тэвдэж ядарч бэлдэж аваад
Эд нар наашаа давхилдаад
Хариу авах хэрэгтэй бол
Дагаад биднийг яв гэсэн юм.
Нэхэж давхисаар энд иртэл
Нөгөө элчтэй дахин дайралдлаа
Төгөлдөр Гонерилийнд танд авирласан
Өөдгүй нөхөр байна лээ л дээ.
Уур хүрсэн гэж жигтэйхэн
Ухаан алдаөад сэлмээ сугалж
Тэр мууг дайрсанд
Орилж чарлаад бүгдийг гаргаад ирэв.
Хүргэн хүүхэн хоёр чинь
Хүнд муухай хэрэг хийсэн
Ингэж байхдаа таарна гэж
Намайг тушаад орхисон
Салбадай:
Бидний хэрэг эмхрэх өдий л байгаа бололтой.
Алт мөнгөгүй ядуу ааваа
Ачлах хүүхэд байдаггүй юм байна.
Эзэн эрхтэй баян аавыг
48
Элбэрлэж хүндлэх нь их юм байна.
Хорвоо гэдэг хуурамч юм
Хоосон хүнийг хайрлахгүй юм.
Энэ чинь ч бас юу ч биш ээ! Охид чинь Таныг бас их зовооно доо.
Лир:
Сэтгэлийг харанхуйлах энэ гуниг
Юутай хүнд хэцүү вэ?
Сэргэн оргилох сайхан санаа
Яагаад биднээс холдоо вэ?
Охин минь хаа байна.
Кент:
Вантны ордонд зочилж байна,
Лир:
(Бараа бологчид)
Намайг дагасны хэрэггүй.
Наадуултайгаа эндээ үлд (явна)
Бараа бологчид:
Хэрэг төвөг гаргаагүй
Үнэнээ та хэлсэн биз
Кент:
Тэгсээн, хааныг дагасан та нар
Яасан цөөхөн байх юм бэ?
Салбадай:
Цөөн гэнээ дуугүй бай. Энэ үгийг чинь нөгөөдүүл дуулбал та бүр мөглөнд орох хүн
байна.
Кент:
Яагаад тэр вэ?
Салбадай:
Чи ч мөн юу ч ойлгодоггүй хашир үзээгүй хүн юм. Хүн гэдэг чинь амиа бодох нь
айхтар байдаг юм байна. Биш болох нь гэдгийг ч андахгүй. Энд ашиг гарах нь
гэдгийг ч андахгүй юм. Том дугуй уулын дээрээс доошилж өнхөрч яваа бол дайруулж
түргэн зайлдаг. Харин тэр даруй дээшээ өгсөж яваа бол
үхчихгүйн тулд даруй
бушуухан зуурч аваад чаргууцалдан явдаг байна. Өөдөлж явахад
өмнө нь
бөмбөлздөг. Уруудахаар нь үзэн яддаг ч хэдийд арилах юм бэ бүү мэд. Аминдаа
хэрэгтэй болгоны төлөө ашиг харж зүтгэгчид, аюулд тулгарахад тус болохгүй, заавал
шарваж урвана. Харин жирийн сэтгэлтэй Салбадай хэзээ ч чамайг хаяхгүй. Зальтай
мэхч хүн заавал бүдрэнэ. Гэнэн тэнэг яасан ч мэхлэхгүй.
Кент:
Мунхаг минь чи ийм үг хэнээр заалгаав?
49
Салбадай:
чамтай адил дөнгөнд сууж л заалгаагүй.
(Лир, Глостерийн хамт ирэв)
Лир:
Надтай уулзаж чадахгүй гэнэ үү?
Лагшин чилүүр замд ядарсан..
Мөн л байна шүү сайхан шалтаг!
Миний үгийг тоохгүй байна.
Гайгүй ээ, учраа ч заавал болно.
Глостер:
Эзэн минь вантан гэдэг ууртай
Эмээх айх хүн байхгүй
Хэний ч үгийг тоохгүй
Лир:
Учры нь заавал олно доо
Ууртай гэнэ ээ гайгүй ээ чадчихна
Уулзах хэрэгтэй бай Глостер!
Глостер:
Эзэн минь би зөндөө хэлсэн
Лир:
Хэлсэн юм биздээ ойлгож байна уу Глостер!
Глостер:
Хэлэхээр барах уу даа!
Лир:
Ван эзэн Корнуэлтэй уулзаж
Хайртай охинтойгоо эцэг нь яръя
Хайр ивээлий чинь хүсэж байна гэж
Хэлж ойлгуулах хэрэгтэй юм.
Хүнээс айдаггүй тэр хүндээ
Хүрч очоод хэл, больдоо боль
Үнэн өвчтэй хүнд байгаа бол
Уучлах шалтгаан байлгүй яахав.
Бие чилүүр яс шархираад байхад
Бид ч үхчих гээд байдаг шүү дээ
Хүлээе би. Дэндүү цочмогдож байна.
Хүүгээ дэндүү муухай саналаа
Үгүй байз, тийм ч бас биш байна.
(Кентийг харж)
Энэ хүний минь яагаад дөнгөлөөв?
Ийшээ ирж надаас зугтааж
50
Одоохон наадахаа тавиад
Очиж цаадуулдаа хэл!
Охинтойгоо уулзах минь
Наашаа ирж учраа яриг!
Ингээд болохгүй бол би
Ичгүүр сонжуургүй хоёрыг
Унтуулахгүй үүдий нь балбаад
Үхтэл нь айлгаж сүйдий нь холино.
Глостер:
Эцсийн явдал сайнаар төгсөг! (явна)
Лир:
Зүрх минь шимшрээд хэцүү байна, Аяар, аяар чимээгүй!
Салбадай:
Зүрх сэтгэлээ захир, захир
Корнуэлийн Регана, Глостер зарц нарын хамт орж ирнэ.
Лир:
Сайн байна уу, хүүхдүүд минь
Корнуэлийн ван:
Сайн, сайн уу, милорд
Кентийг суллана.
Регана
Таныг ирсэнд баяртай байна.
Талхныхаа гурилд могой загас амьдаар нь зуураад толгой руу нь хутгуураараа
татаж “Танхил амьтдаас минь далд л байж үз” гэж орилж агссан нөгөөх галч авгай
шиг цаадахдаа хашгарч үз ах минь!
Лир:
Талархаж намайг угтаагүй бол
Талийгаач болсон ээжийг чинь
Сэтгэлгүй үр төрүүлсэн гэж
Сэвгүй хөөрхийг хараах байж.
(Кентэд)
Чамайг суллав уу, ашгүй дээ
Энүүний тухай дараа ярина.
Чи сонс, Регана минь,
Чиний эгч булай амьтан
Хэрцгий муухай авираараа
Хэцүүдүүллээ аавы чинь
(Зүрхээ дарж)
51
Ярихад хэцүү байна, Регана!
Ямар бузар хүн гэж санана аа?
Регана:
Тайвшиг, тайвшир эрхэм та
Талаар дэмий хардсаар
Охиноо хэрэггүй муулж байна.
Лир:
Юу гэсэн үг вэ?
Регана:
Эгч Гонерильяд буруугүй
Элбэрэл хайрыг мартах хүн биш
Харин танай цэргийн замбараагүйг
Дарах гэсэн нь зөв шүү дээ.
Лир:
Хараал бүхэн тэрэнд хүрэг!
Регана:
Аав минь нас чинь дээр гарч
Амьдрах жил чинь тоотой үлдэж
Авир зангий чинь сайн мэдэх хүний
Зөвлөх үгий нь сонсох хэрэгтэй
Буцаж эгч дээр минь очоод
Буруугаа бүгдий нь хүлээвэл
Бүххэрэг зөв эргэнэ.
Лир:
Буруугаа хүлээж гуй гэнээ
Бурхан минь, болъё доо чи минь
(Өвдөг дээрээ сөхөрч)
Хайртай охин минь би хөгширч
Хань ч үгүй, сүүдэр ч үгүй боллоо гуйя
Эцэг надаа хувцас хунар хоол
Орогнох байр, ор дэр өгөөч гэх юм уу!
Регана:
Зангаа дараад маягаа татчихн,
Заавал эгчийнд эргэж оч!
Лир: (өндийж)
Хэзээ ч буцаж очихгүй дээ
Хэсэг цэргий минь хасаж хаяад
Хэл амаар доромжилж
Адалж байсан юм намайг!
Тэрсүү түүнийг тэнгэр нэргэг!
Тахал өвчин амий нь аваг!
52
Корнуэлийн ван:
Тусгүй байна даа милорд!
Лир:
Тэнгэрийн цахилгаан харваж
Ичгүүргүй нүдий нь сохлог!
Халуун өвчин хүрч
Бардам зангий нь дараг!
Регана:
Ээ, бурхан минь! Аавын уур хүрэхээрээ
Намайг ч ингэж хараах байх!
Лир:
Чамайг уу? Регана минь, яалаа гэж!
Даруу сайхан ааш чинь байна.
Аавдаа хэрэгтэй зардлыг харамлахгүй!
Аавийгаа ирэхээр үүдээ түгжихгүй!
Эцэг үрийн ачлалыг бодож
Энэрэл хайраар намайг ивээнэ
Ван их улсын хөрөнгийг
Хагасыг өгсний минь бодно
Үхтэл нь намайгаа харж хандана
Өргөж хүндлэх сэтгэл чамд бий
Регана:
Тэгээд юу гэж?
Лир:
Миний элчийг хэн дөнгөлөөв?
Тайзны ард бүрээ хангианана
Юун бүрээ вэ? Энэ
Корнуэлийн ван:
Гонерилья морилж ирлээ
Очноо гэж захиандаа дурдсан юм
(Освальд орж ирнэ)
Алжааж ирэв үү?, ахайтан?
Лир:
Альбин бялдууч амьтан!
Ахайтан гэнэ шүү их юм болж!
Ашиг олно гэж мэддэг
Авилгачин амьтан байх нь!
Зайл эндээс! Нүдэнд бүү үзэгд!
Корнуэлийн ван:
Яагаад тэр билээ, дээдэс ээ?
53
Лир:
Миний элчийг хэн дөнгөлөв?
Охин минь энүүнийг мэдээгүй дээ!
Гонериалья орж ирнэ
Юу вэ энэ чинь! Хөгшин насы минь
Хүндлэж үздэг хүн бүхэн
Хүний сайхан сэтгэл санааг
Үнэлж боддог та бүхэн
Өвгөн намайг өрөвдөөч!
(Гоенрильяд)
Галзуу эм ичихгүй ирэв үү?
Мэндлэнэ гэж үү?
Энүүнтэй Регана?
Гонерилья:
Мэндлэлгүй яахав! Юу гэсэн үг вэ?
Мэтгэж тэнэглэдэг зөнөгт
Муухай гэж санагдсан бүхэ
Бусдад сайн гэж үнэлэгддэг юм
Лир:
Зүрх, сэтгэл минь бөх юм байна
Зүхэл заналыг тэвчсээр
Дэлбэрэхгүй л байна шүү яамай!
Энэ элчийг хэн дөнгөлөв?
Корнуэлийн ван:
Миний зарлигаар тэгсэн юм
Бас ч зөөлөн шийтгэж
Лир:
Та шийтгэж зүрхэлсэн юм уу?
Регана:
Өндөр их насаа бод аав минь!
Өндөлзөж битгий залуурхаач!
Хагас цэргээ тарааж эгчийнд сар болоод
Эзэнтэн минь манайд морилоорой!
Энд би бас зочилж ирсэн болохлоор
Эцэг танд юм бэлдсэнгүй
Лир:
Хагас цэргээ тарааж эднийд очсонд орвол
Халхлах ормон нь ч надад хэрэггүй
Хээр, хөдөө ядарч зүдэрч
Чонын идэш болсон нь дээр!
Шулмынд очсонд орвол бага охины
Шудрага сайн нөхөр бий
54
Хүсэлтэй хүүхэн л байвал
Хөрнгө зоорь ч хэрэггүй гэсэн юм
Тэднийд очоод сөгдөж гуйхад
Тэтгэнэ намайг үхтэл минь!
Эднийд очихгүй, тэгсэнд орвол
Энэ элчийн зарц болсон дээр
(гээд Освальдийг заана)
Гонерилья
Юу сайхан бэ? Дур сайхан
Лир:
Охин минь намайг битгий уурлуул
Аав нь хүүдээ дарамт болохгүй
Одоохон эндээс явлаа
Дахиад чамтай уулзахгүй
Гэхдээ чи миний алтан ясны хэлтэрхий
Алаг зүрхний мөрөөдөл шүү
Харин муу, муухай санаагаараа
Хайр мөрөөдлий минь эвдээд
Хүсэл итгэлий минь гутаасан
Одоо чи миний бие цогцсоос
Цус махы минь авсан өвчний үүр
Чухаг сэтгэлээ алдсан хүний сэг болжээ
Чамайг би зэмлэхээ болъё
Цаг нь ирэхээр буруугаа ойлгоно
Хараал зүхлийг ч хэлэхээ татъя
Хан хурмастад ч үглэхээ зогсъё
Өөрөө буруугаа ойлгож засар
Өвгөн аав нь горьдож хүлээе
Зуун цэрэг баатраа аваад
Регана охиныдоо түрбайя.
Регана
Уучил аав минь, таныг хүлээж авах
Бэлтгэл даанч алга байна
Ирнэ гэж бодоогүй юм
Эчгийн үгэнд орсон нь дээр шүү
Болчимгүй явдал та гаргасан ч
Буурал настайгий чинь бодоод
Тэр бүгд мартагдсан байх
Тэгж үз дээ аав минь
Лир:
Юу гэж хэлэв ээ, энэ маань?
Регана:
Эгчийн хэлдэг зөв шүү дээ
55
Эр цэргийн тавь нь болно
Өдий олон амьтныг тэжээх
Өндөр зардал хаа байхав
Эрх хоёрдмол байгаа цагт
Эднийг захирах бас хэцүү
Гонерилья
Эцсийн эцэст асуухад
Эдний юм уу манай зарц нар
Таныг үйлчилж чадахгүй гэж үү!
Регана:
Үнэн нь тэр шүү эрхэм ээ
Танд зүтгэхгүй зарц нар байвал
Зэмлэж буруутгаад хийлгэнэ
Манайд хааяа ирэхэд чинь
Хорин таваас дааш хүнтэй бол
Хүлээж авч чадахгүй л байх
Лир:
Бүх хөрөнгө би та нарт өгсөн
Регана:
Цагаа ч олж өгсөндөө
Лир:
Бүгдийг та нарын мэдэлд өгөөд
Хэсэг цэргийн зардлыг
Гуйж үлдээж авсан даа
Танайд би очихдоо
Хорин тавхныг дагуулж очих
Эрхтэй болоод байна уу?
Регана:
Энэнээс илүү болохгүй ээ
Дахиад танд хэлчихье
Лир:
Хорвоод муу хүн гэдэг чинь
Муугаас дор адгийн хүн байхаар
Муу юм биш байна л даа
Адгийн биш л бол хүн чинь
Бас ч сайндаа тооцогдох юм
(Гонерильяд)
Танайд очихоор боллоо би
Тавин цэрэг зөвшөөрсөн чинь
Хорин тавыг хоёр нугаллаа
Хосгүй охин чи минь
Хол давуу юм дүүгээсээ
56
Гонерилья
Хорин тав битгий хэл
Хоёр гурав ч амаргүй
Дэргэдээ зарц байлгана гэдэг
Дэндүү дураара хэрэг шүү
Регана
Нэгийн ч хэрэг алга даа.
Лир:
Хэрэгцээ алга гэж битгий ярь
Хичнээн ядуу хүн байлаа ч
Илүү юм бас хадгалдаг юм
Тийм юм байхгүй болбол хүн
Араатан амьтан шиг болно
Авгай хүн торгоор яахав?
Хувцас өмсөхийн хэрэг юу вэ?
Хүйтнээс нөмөрлөхийн тулд биз дээ?
Нимгэн энэ дээл тэгвэл
Чамд хэрэггүй л байж дээ
Одоо надад тэвчээр хэрэгтэй
Өөр юм юу ч хэрэггүй
Өрөвдсөн хүн өрөө өшиглүүлж
Өвгөн болсон хойноо би
Хоосон ядуугийн зовлонг эдэлж
Хохио дуудуулах тавилантай юм
Бурхад та нарын алдаагаар
Буурал болсон эцгийн эсрэг
Хоёр охин минь босчээ
Хорвоо ийм юм бүү үзэг!
Өөдгүй шулам хоёр эмээс
Өшөөгөө би заавал авна
Чухам яаж авахыгаа
Мэдэхгүй байгаа ч болсон
Тэнгэр газар доргихоор
Тийм айхтар авна даа
Зүрх минь зуун хэсэг тасарсан ч
Би яасан ч уйлахгүй дээ
Явцгаая та минь би галзуурах нь!
(Лир, Глостер, Кент, Салбадай нар явна, алсаас тэнгэрийн дуу нижигнэн ойртоно)
Корнуэлийн ван:
Орцгооё, Аадар бороо орох нь
Регана:
Манай байр зайгүй юм
Төчнөөн цэрэгтэй өвгөнийг
57
Яаж багтааж чадах вэ дээ
Гонерилья:
Манайд л байралдаг байсан ю
Өөртөө гомдохоос яахав
Регана:
Ганцаараа бол ч яахав
Дуртайяа би байлгахсан
Гонерилья:
Зөв, зөв дүү минь
Глостер өвгөн хаачив?
Корнуэлийн ван:
Өвгөнийг үдэх гээд явсан
Энэ ороод ирлээ дээ
Глостер:
Хаан уурлаж хилэгнээд
Хэцүүхэн байх шиг байна.
Корнуэлийн ван:
Одоо яах гэж байгаа бол
Глостер:
Мордоцгоо л гэсэн, яахыг бүү мэд
Корнуэлийн ван:
Өөрөө л мэдэж, яая гэхэв
Гонерилья:
Үлд гэж битгий л аргадаарай.
Глостер:
Харанхуй болж байна. Шөнөднө дөө.
Хавь ойрд бургас ч байхгүй
Хар бороонд яах болдоо
Регана:
Хохь нь хохь нь муу өвгөн
Зөрүүд загнавал яадгийг мэдэг
Хаалга хамраа түгжвэл дээр
Хар санаатнууд яаж ч мэднэ
Болгоомжтой байсан нь дээр биз.
Корнуэлийн ван:
Эхнэрийн хэлдэг зөв. Түгжье.
Энэ хар борооноос зайлъя.
58
Явцгаана.
Хөшиг
Top
Тэнгэр дуугарч цахилгаан цахин, ширүүн салхи салхилна. Хоёр талаас Кент бараа
бологч хоёр орж ирнэ.
Кент:
Шуурга салхинаас өөр юм байна уу?
Бараа бологч
Шуурга шиг тайвангүй сэтгэлтэй хүн энд нэг явж байна.
Кент:
Таныг би танилаа. Эзэнтэн хаа байна.
Бараа бологч:
Газар дэлхийг тангис рүү унатал,
Галав юүлж ертөнц хувиртал
Айхтар шуурга дэгдэг гээд
Аахилан байгальтай тэмцэлдэж байна.
Хний бяцхан биенд цогцолсон
Хүчин зориг их юм байна.
Өлөн чоно ч үзэгдэхээс айсан
Өөдгүй энэ шөнөд өвгөн
Толгой нүцгэн, салхины өөдөөс
Үхэхийг мэдэхгүй тулалдаж байна.
Кент:
Дэргэд нь хүн байгаа биз
Бараа бологч
Даан чбайх хүн алга даа
Далан долоон үгээ дэлгэсэн алиа нь л
Гунигий нь замхраах гэж оролдоно.
Кент:
Таныг таньж мэдсэний хирээр
Тун нууц юм итгэж хэлье
Хаацайлж нуухыг хичнээн оролдовч
Хааны хүргэд эв түнжингүй байна.
Эхлээд харахад тэдэнд үнэнч зарц нар нь
Эргэлзээгүй францын тагнуул байна.
59
Манай улсын бүх явдлыг
Магадлан мэдэж тэдэндээ хэлдэг
Хоёр вангийн хэрүүл маргаан
Хуучин эзнийг маань алдлан үздэг,
Бузар муухай явдлы нь
Бүгдийг мэдсэн байдаг юм
Энэ ч бас юу ч биш гэж
Эд нар их л ярьдаг гэнэ.
Ямар ч гэсэн зовлонт манай нутагт
Францын цэрэг орж иржээ.
Бидний сэрэмжгүйг ашиглаж
Ороод ирсэн юм байна билээ
Өнөө маргаашгүй тугаа бариад
Манай, тэднийнхэн байлдах гэнэ
Одоохон та Дуврт очиж
Эзний зовлон гунигийн тухай
Хамаг үнэнийг хэлэхэд чинь
Шагнал өгч баярлах хүнтэй
Шамдаж уулзаад ирээч!
Тайж язгууртан шүү би,
Миний зарлиг хууль,
Бараа бологч:
Дахиад сайн ярилцъя.
Кент:
Яриад байх юм байхгүй
Явдал учир ийм байн
Хэн болохоо одоо танд
Би хэлж чадахгүй
Баян ядуу аль нь болохыг
Энэ түрүүвчээр мэдээрэй
Доторхы нь бүгдий нь ав
Дуврт очиж Корделитай уулз
Хэнээс яваагаа мэдэгдэхийн тулд
Энэ бөгжийг үзүүл
Танихгүй намайг хэн болохы нь
Дараа тэрнээс сонсоорой
Яасан ширүүн аадар вэ?
Хаантны хойноос явъя даа
Бараа бологч
Хариуд нь үнэнчээр зүтгэе
Ахиад хэлүүлэх юм үгүй юу?
Кент:
Бас нэг чухал юм захъя
Би ийшээ, та тийшээ явах нь
Эзэнтэй эхлээд тулгарвал
Хоёр биендээ хэлэх юм шүү
60
(Тал тал тийшээ явна)
Top
Аадар бороо орж салхи салхилсаар, Лир, Алиансалбай хоёр гарч ирнэ.
Лир:
Тэрслүүт салхи чи чадлаараа үлээ!
Тэнгэрийн аадар чи чинээгээрээ асга!
Сүмийн орой, өндөр байшинг
Сүйрч далдартал нь ороорой!
Хүний бодлоос ч түргэн
Хүчит хадыг ч ниргэх чадалтай
Сүртэй гялалзагч тэнгэрийн цахилгаан
Буурал толгойг минь нэвт харваарай
Газрын гадаргууг хавтгайртал,
Галбын усыг юүлтэл
Цахилгаан сумнууд ширвээрэй!
Хүний дүртэй хуурамч амьтдыг
Үрий нь тасартал ниргээрэй.
Салбадай:
Ай даа, ах минь хээр тал борооны усанд шавшуулснаас сүм ордны дотор ариун
усаар нь шүршүүлсэн нь дээр Буцъя, ах минь, төрсөн хоёр охинд чинь нүгэл бүхнээ
наминчлаад гэртээ оруу гэж гуйя. Тэнэг, цэцэн гэдгийг ийм шөнө ялгахгүй шүү Ниргэж
л орхино
Лир:
Шуурга нь шуураг! Цахилгаан нь ниргэг!
Бороо нь асгаг!
Шуурга, цахилгаан аадар та нар
Миний охид биш болохоор
Энэрэл хайргүй байна гэж
Зэмлэх учир надад алга!
Хөрөнгөө та нарт хуваагаагүй
Хөөрхий үрэ эгэж элбэрээгүй
Та бүхэн надад өргүй ээ!
Тарчилгаж намайг зовоох эрх
Та нарт байгаа болохоор
Чадалгүй ядарсан өвгөн би
Та нарын өмнө бөхийнө
Тийм биш юм би эндүүрч,
Эвдрэл сүйтгэлийн эзэд та нар
Элэггүй охидтой минь нэгдэж
Хөгшин буурал өвгөнийг
61
Хөсөр элбэж алах нь!
Бөөсөнд хутга гаргасандаа!
Ичихгүй байна уу, та нар!
Салбадай:
Толгой хоргодох гэртэй хүн чинь Аргагүй л ухаантай хүн юм.
Орон гэрээ төхөөрөлгүй
Онгирч эхнэр авдаг хүн,
Малаа өсгөөгүй байж
Махаа идье гэсэнтэй адил!
Хөө дотрын нь таниагүй байж
Хөөрцөгдөж хүнийг догиовол
Өөрөө хөлд нь гишгэгдэж
Зовлонт болохын тэмдэг ээ!
Дэмий юм ярьж байх шиг байна уу? Царай муутай юм гэж өөрт нь хэлэхэд дуртай
бүсгүйг үзсэн үү?
Лир:
Өөд хаясан чулуу өөрийн толгой дээрээ
Өөгүй сайхан тэвчинэ дээ
Зовлоо гэж яасан ч хэлэхгүй
Кент орж ирнэ.
Кент:
Энд хэн байна аа?
Салбадай:
Эргүү мунхаг. Ухаантан сайчуул. Эрхэт толгой, дагалт сүүл бүгд л энд л байна даа.
Кент:
Та энд байна уу, сэр?!
Тал дахь шөнийн араатан
Бүгд айгаад нуугдсан байна
Бурхан тэнгэрийн хилэгнэл
Баавгайг ч нүхнээс нь гаргахгүй байна
Хүн болж төрснөөс хойш
Хүчтэй ийм аянга бороог
Даанч би үзээгүй юм
Давшгүй энэ их зовлонг
Яаж барна хэдүүлээ.
Лир:
Тэнгэр нижигүүлэгч бурхад минь
Тэрслүүт дайснаа одоо олцгоо!
Бузар хэрэг хийсэн гэтмнүүд
Буруугаа наманчилж залбирцгаа
Хүн алаад баригдаагүй бол
Цуст гараа нуугаарай!
Шудрага дүртэй муу санаатан
62
Ариун үгтэй бузар үйлтэн
Нууцаа бүгдийг илчлээрэй!
Дээрэс өршөөл гуйгаарай!
Хүний өмнө би нүгэлт биш
Миний өмнө нүгэлтэн олон!
Кент:
Толгой нүцгэн, яав даа та
Энүүхэнд овоохой байна лээ
Тэнд борооноос нөмөрлө!
Тэр зуур би хэрмэнд очъё
Хатуу сэтгэлтэй улсууд юм
Яагаад ч гуйгаад оруулахгүй юм
Үгээр учирлаад авахгүй бол
Хүчээр тэднийд орно доо
Лир:
Галзуурах нь шиг байна даа би
Алиа минь яагаав дараа юу?
Чичирч байх чинь, би ч бс хөрч
Орц чинь хаа байна? Заагаад аль
Зовсон амьтанд овоохой ч орд
Өөрийн гуниг хэцүү ч билээ
Салбадай чамайгаа өрөвдөх юм
Салбадай:
(дуулах нь)
Бодол богино, ухаан муут нь
Бороо, шуургыг ч туулна
Зоргоор явж дэмий тэнээд
Зовлон жрагалд адилхан баярлана.
Лир:
Үнэн байхаа, найз минь. Овоохой чинь хаа байна.
Лир Кент хоёр явна
Салбадай
Сэтгэлийн халууг догдлыг дарахад таатай сэрүүн шөнө байна. Муу санаатанд ёс
болгож хэдэн үг хэлье байз.
Лам хувраг улс газар хагалдаг болж
Лангуу мухлагийнхан архи шингэлхээ больж
Эсгүүрчин хүн өөдөс жавшихаа цээрлэж
Эм шуламсыг биш, ховч нарыг шатаадаг болж
Хүн олон өр тавихаа цээрлэж
Хүнийг гүтгэгч хуурч мэхлэхээ байж,
Хууль цааз үнэн шудрагыг баримталж
Хулгайч луйварчин хармаа суйлахаа зүрхшээнэ
Залихай этгээд олзоо хүнд өгч
Завхай этгээд дуган босгох үед
63
Тэхэд тэр цагт шүү, та минь!
Тэнгэрийн зарлиг ёсоор болно.
Галав юүлж газар донсолгож
Гарцаагүй хөлөөрөө хүн явдаг болно
Top
Глостерийн ордон цамхгийн нэг өрөө.
Глостер Эдмонд хоёр орж ирнэ.
Глостер:
Эдмонд, Эдмонд, эдний хүнч биш сэтгэлээр аашилж байгаа нь надад тун
хачин санагдаж байна. Лир ванд туслах хэрэгтэй гэж намайг гуйхаар тэд хэрэв дахин
тэрний тухай ярьж дэмжих, туслахыг оролдвол муу юманд орно шүү гэж надад занаж
байна билээ.
Эдмонд:
Хүн биш зэрлэг араатнууд юмаа.
Глостер:
За, дуугай бай! Ноёд хоорондоо маргаа л биз! Өөр айхтар юм их байна шүү.
Өчигдөр орой би нэг захиа хүлээж авлаа. Энэнийг хэлэхэд ч аймаар. Манай Лир
вангийн тэсвэрлэж, хүлээж байгаа энэ их зовлонгийн өшөөг бид заавал авах ёстой.
Манай нутагт харь гүрний цэрэг орж иржээ. Ингэхлээр бид Лирийн талд зогсох ёстой.
Би тэрнийг эрж олоод нууц тусламж үзүүлье. Намайг алга байгааг мэдчих бий дээ,
Эдмонд очоод ванг элдэв яриагаар саатуулж бай. Намайг асуувал бие чилүүр хэвтэж
байгаа гэж хэлээрэй. Намайг цаазална гэж хэлсэн ч миний хуучин эзэн вангаа би
тусламжгүйгээр орхихгүй. Энэ ертөнц тун хачин юмаа. Эдмонд! Болгоомжтой байж
үзээрэй дээ чи. (Явна.)
Эдмонд:
Хуучин эзнээ дэмжинэ гэсний нь
Хуйвалдааны сүрхий захиа авсаны нь
Нөгөө ноёддоо очоод хэлчихвэл
Тэдэнд би сайн хүн болно.
Энэ муу өвгөн балраад
Эрх хэргэмийг би олно
Хашир энэ муу зөнөг
Ханатал сайхан амьдарлаа
Элбэг жаргал эдлэхэд чинь
Ээлж дугараа байна байхаа! (явна)
Top
Овоохой байгаа уудам тал.
64
(Салхи шуурга үргэлжилсээр. Лир Кент Салбадай гурав орж ирнэ)
Кент:
Өнөө овоохой энэ байна!
Өөдөө, эзэн минь, цаашаа ор!
Хүйтэн шуурганд гадаа зогсоод
Ханиад хүрчих бий та минь!
Лир:
Болио боль өөрөө ор!
Кент:
Болохгүй, болохгүй, та ор!
Лир:
Зүг учиргүй юм ярьж байж
Зүрхий минь дэлбэлэх нь байна шүү.
Кент:
Хаанаас, хаан минь, миний л зүрх
Дэлбэрч байхдаа зохиж
Дээшээ эзэн минь ороорой
Лир:
Хачин дэмий юм ярих юм даа
Хавиргаа нэвт даарна гэдэг
Хэцүү зовлон юм гэж үү?!
Хэнхэдгийн цаадах минй гаслан
Хээрийн шуурганас ч аймшигтай
Төрүүлсэн охиды минь бузар санаа
Төөрөгдүүлж гүйцлээ, намайг!
Өсгүүлж тэжээлгэж авчихаад
Өр рүү өшиглөнө гэгч энэ!
Оодорсон охидын учры нь олно!
Одоо уйлахгүй ээ!
Ийм шөнө намайг хөөх гэж!
Ингэж тэд нар хүнээ байх гэж
Аадар бороо улам ширүүсч
Аймшигт цахилгаан цахиад бай!
Энэ бэрхийг туулж чадна
Ээ, бэрхийг туулж чадна
Ээ, Регана, Гонерилья!
Аав чинь та нарын төлөө
Амиа өхөөс ч буцахгүйгээр
Залуу насаа бүгдийг үрллээ
Замд тохиолдсон саадыг адавлаа
Хүч ухаан буурдаг
Хөгшин насан дээр минь та нар
Яах чинь энэ вэ, хүүхэд минь
Яа гэж бодоов, намайгаа!
65
Ээ, тэнгэр ухаан балардахнь!
Галзуураха ч болох нь байна шүү
Кент:
Овоохой доор нь орооч ядаж!
Лир:
Хувиа л хичээ өөрөө!
Салхи шуурга намайг тайгаруулж
Муу юм бодохыг орхигдуулж байна
Гэсэн ч би оръё доо.
(Салбадайд)
Түрүүлээд яв даа Салбайдай минь
Түргэхэн ороод хэвтэе
(Салбадай овоохойд оров)
Орон гэргүй нүцгэн зовлонтон
Одоо та нар хаа явнаа?!
Навтсан хувтастай, өлөн ходоодтой
Яаж ийм шөнийг давнаа?!
Эзэн хаан гэж жаргаж байхдаа
Эднийг би боддоггүй байж!
Эрх тушаал баяндаа эрдсэн
Эзэн чамд сургамж болог!
Ядуу хүмүүсийн оронд би
Яг байж үзэж байна.
Тэнгэрийн ариун ёсонд
Тэтгэж тусла гэсэн байдгийг
Илүү баялгаа тарааж өгч
Ийм олноо дэмж
Эдгар
(Овоохойгоос)
Сажин хагас, сажин хагас! Хөөрхий том!
(Салбадай овоохойгоос гүйн гарч ирнэ)
Салбадай:
Тийшээ битгий ор, ахаа! Чөтгөр байна. Ээ, бурхан аймаар юм
Кент:
Юу байна гэж?
Салбадай:
Чөтгөр! Чөтгөр! Хөөрхий Том гэдэг гэнэ.
66
Кент:
Өвсөн дотор архираад байгаа хэн бэ? Гараад ир!
Овоохойгоос галзуурсан байдал үзүүлж байгаа
Эдгар гарч ирнэ
Эдгар:
Зайлаарай, чөтгөр намайг хөөж явна!
Зай зав өхгүй хөөгөөд байх юм!
Тэнд орж хэвтээд дулаац л даа та нар!
Лир:
Хоёр охиндоо бүх юмаа өгчихөөд
Хоосроод зовж явна уу даа бас?
Эдгар:
Хөөрхий Томд юм хайрла! Чөтгөр намайг зовоолоо. Хутга дэрэн дор минь хийж, хор
хоолонд минь хольж байлаа. Бургас унуулж сүүдрий минь бариулах гэж хичээн
давхиулав аа! Энэ хүн хараад л байж гэнэ! Ухаан чинь бүрэн байтугай! Бррр... Том
дарч байна! Томд идэх юм хайрла. Чөтгөрт зовоогдсон хүн шүү би! Тэр, харав уу,
энэ новшийг! За, Гайгүй ээ! Би тэрнийг хашраая (залхаая)
Шуурга хэвээр
Лир:
Охид нь энүүнийг тамласаарб айгаад
Ухаангүй амьтан болгож дээ
Хамаг юмаа өгчихсөн байлгүйдээ
Хагасы нь авчихаж чадаагүй юу?
Салбадай:
Цамцны нь урдах унжиж үлдэж ашгүй. Тэргүй бол харахад хацүү байж.
Лир:
Хорвоогийн хорт муу санаа бүхэн
Хоёр охины чинь дуустал ниргэг
Кент:
Эзэн минь энэ хүнд охид байхгүй юм
Лир:
Хар худалч! Дуугүй бол!
Ховдог охидоос нь өөр
Хэн энэнийг ийм болгоов?
Хэлмэгдэж хөөгдсөн
Эцэг л ийм янзтай болчихдог
Болжээ, болж зөв шүү дээ
Шунахай охидыг төрүүлсэн нь
Бидний өөрсдийн буруу юм чинь
Эдгар:
67
Хорвоог харахад уужим зайтай атлаа
Хоосорлоос зугтаах газар байхгүй юм
Салбадай:
Энэ шөнийн хүйтэн ч бүгдий нь галзууруулах нь
Эдгар:
Муу зүгийн ад чөтгөрөөс болгоомжил, эцэг эхээ хүндэл, хэлсэн үгэндээ эзэн болж
бай, хүний эхнэрт битгий нүд тавь, өөрийнхөө хүүхнийг баян, цатгалан байдалд
битгий сурга. Том даарч байна.
Лир:
Чи урьд нь ямар хүн байсан бэ?
Эдгар:
Бардам зантай, хүүхэн хөөмхий эр байсан. Үсээ буржийлгаж, малгай дээрээ өд
хаддаг байлаа. Сэтгэлтэй хүүхнийхээ юу хүссэнийг нь хийдэг, аальгүйтдэг, үнэнч
байна гэж тангарагладаг мөртлөө хоёр алхам холдоод л няцдаг байлаа. Зугаа
цэнгэлийг бодож унтаад маргааш тэрнийгээ хэрэгжүүлэхийн тулд сэрдэг байлаа.
Архи, ууж, даалуу тоглодог. Хүүхнүүдийн талаар яривал 100 гаруй эхнэртэй байдаг
туркийн султан хаанаас ч дор байж. Сэтгэлдээ үнэнгүй. Үгэндээ хүрдэггүй, хатуу
харгис гартай, гахай шиг залхуу, үнэг шиг зальтай, чоно шиг чаддаггүй, нохой шиг
үсрэмхий, арслан шиг ховдог ийм байлаа. Өсгийтэй гутлын чимээ, торгоны сайхан
наиргаанд битгий татагд, банзалтны хойноос битгүй гүй, наймаачин, мөнгө
хүүлэгчдээс зайдуу яв, чөтгөрийн ятгалганд битгий ор.
Хорвоог харахад уужим зайтай атлаа
Хожмын ядарсан цагт
Хоргодох газар олдохгүй юм даг шүү.
Шуурга шуурсаар
Лир:
Ийм амьтан шуурганд балбуулж байхаар газар дор булаастай хэвтэж байсан бол
дээр байж. Хүн гэдэг чинь ердөө л энэ юм гэж үү? Сайн хараач. Энэ хүнд өөр бусдын
юм алга, байгаагаараа л байна. Хорхойны шүлсээр хийдэг торго ч алга, үхрийн арьс
шир, хонь, ямааны ноос ноолуур, ургамлаар хийдэг үнэртэн юу ч энүүнд алга. Бид
бол хиймэл аргаар сайхан юм шиг болж явдаг улсууд, ёстой хүн гэдэг энэ л байна.
Хүн гэдэг гоёж чимээгүй байхдаа ийм дорой, ядуу, хоёр хөлтэй амьтан л юм байна
шүү дээ. Тайлъя, илүү дутуугаа бүгдий нь хаяя. Аль вэ? Энэ товчийг тайл! Гээд
хувцсаа тайлна.
Салбадай:
Боль оо, ах минь. Усанд ормоор тийм халуун алга. Энэ тал дунд түүдэг галын
жаахан туяа тусвал сэтгэл уужирмаар байна. Тэр юу вэ? Түүдэг биш биз! Хараач!
Биднийг чиглээд ирж яваа ч юм шиг.
Эдгар:
Чөтгөр, чөтгөр. Энэ чинь шөнөжин энэ тэнүүгээр тэнүүчилж өвчин эмгэг тарааж,
тариа будааг ялзалж амьд бүхнийг сөнөөж явдаг юм.
Пад, чөтгөр өө! Пад! Пад!
68
Кент:
Бие чинь ямар байна эзэнтэн ээ?
Глостер дэнлүү барьсаар ирнэ.
Лир:
Хэн бэ?
Кент:
Хэн бэ? Хэнийг эрээв?
Глостер:
Та нар хэн бэ? Нэрээ хэлцгээ.
Эдгар:
Миний нэр-Хөөрхий Том. Би тосгоноос тосгонд нүүдэллэж, ташуурдуулж цохиулсаар
л явдаг. Мөглөнгөөс мөглөнд, шоронгоос шоронд орж явдаг, тэгээд бас унасан
морьтой, ташаандаа сэлэмтэй.
Хоол болгож хөөрхий Том
Хулгана зурам л зооглодог доо л
Цаашаа бай! Миний сахиус айхтар шуу. Пад! Пад!
Глостер:
Юун амьтны дунд орчихоод
Ядарч явна даа эзэнтэн минь!
Эдгар:
Амьтад гэж битгий доромжил!
Альбан чөтгөр бол харанхуйн эзэн шүү.
Глостер:
Хүн гэдэг өндөр нэр хааяагүй алга болжээ!
Хүүхэд нь эцгээ тэмцэж босдог цаг юм
Эдгар:
Хөөрхий Том даарч байна.
Глостер:
Тусыг тусаар хариулах ёсыг би мартаагүй
Таны охидын хэлснийг би дагаж чадахгүй нь
Эрсээр яваад таныг оллоо.
Нөмөртэй хоолтой газар аваачина.
Лир:
Урдаар энүүний ярих юмны
Учрыг олох хэрэгтэй байна.
Кент:
Аваачих газр нь очъё, эзэн минь
69
Лир:
Ганцхан үг асуугаадхъя
Гадуур ингэж тэнүүчлээд
Сурсан мэдсэн юм байна уу, чамд?
Эдгар:
Буг шуламсыг хөөж сурсан
Бузар санаатныг балбаж чадна.
Лир:
Энүүнтэ ярих юм надад байна
Кент Глостерт
Эргүүлж аваад явахыг бодъё.
Элий балай байх шиг байна.
Глостер:
Охид нь хаан эцгээ алах гээд байхад
Элий балай болохоос ч яахав
Үнэнч Кент бас мэдсэн юм шүү!
Өндөр эзэн нээрэн солиорч уу?
Өөдгүй охиды нь балаг!
Би ч бас мөдхөн галзуурна
Бие сэтгэл зовлонтой л байна.
Төрсөн ганц хүү минь бас
Намайг хороохоор завдаад
Өргөмөл хүү минь надад хэлж
Амий минь аварч өглөө
Тэрэндээ би хайртай байсан
Тэр минь надад амь байсан
Энэ бодол бас намайг
Элий балай болгоно шүү
Ямар айхтар шөнө вэ?
Явъя, хаантан явъя!
Лир:
Уучлаарай гүн ухаантан минь!
Эдгар:
Том, даараад байна шүү.
Глостер:
Орц чинь энэ байна, орооч!
Лир:
Бүгдээрээ хамт орцгооё.
Кент:
Бидний явах зүг өөр шүү дээ.
70
Лир:
Би энүүнээс салахгүй ээ.
Кент Глостерт:
Зөрөөд ашиг болохгүй.
Солиот энэнийг аваад явъя.
Глостер:
Тэхээс аргагүй болов байна
Кент:
Түргэл чи минь хамт явъя
Лир:
Түрүүндээ оруулаад явцгаая.
Глостер:
Үймж шуугилгүй явна шүү
Эдгар:
Хар балгасыг Роланд дайрахад
Хашгарч том амьтан хэлсэн нь
“Аа яая, юу вэ энэ чинь
Английн цус үнэртэж байна”
Явцгаана
Top
Глостерийн цамхгийн нэг өрөө, Корнуэль ван, Эдмонд ирэв.
Корнуэлийн ван:
Гэрээс нь явахаасаа урьдаар би өшөөгөө авна.
Эдмонд:
Тэгж болохгүй, дээдэс минь. Тангарагтаа үнэнч байх гээд эцгийгээ бодсонгүй гэж
зэмлүүлэхээс би айж байна.
Корнуэлийн ван:
Чиний ах эцгийгээ ална гэж байсан нь муу санаанаас болсон биш харин Глостер
өөрөө буруут байснаас тэр байна шүү.
Эдмонд:
Би аз муутай хүн юм. Зөв хэрэг хийсэндээ харамсах ёстой болоод байна. Надад
ярьж байсан захиа нь энэ. Энүүнээс үзэхэд миний эцэг Глостер францын ашгийн
71
тулд тагнуул хийж байсан нь ил. Ээ, тэнгэр! Эцэг минь урваж, урвасны нь би
илрүүлсэн нь худал болдог болоосой.
Корнуэлийн ван:
Ахайтан дээр очъё.
Эдмонд:
Энэ захидлын утгыг би зөв ойлгож байгаа бол хийх ажил мөн их гарах нь ээ.
Корнуэлийн ван:
Зөв ойлгосон ч ойлгоогүй ч нэгэнт энэ захидлыг илрүүлсэн хойно таван Глостер
боллоо. Ван цолоор чамайг шагнана. Аавыгаа түргэн ол, баривчлах хэрэгтэй.
Эдмонд: (хажуу тийш)
Аав Лирийг аргадаад сууж байвал нада бүр их хэрэгсэн, аав улам сэжиглэгдэнэ.
Чангаар Энэнээс хойш ч гэсэн би цус махны сүблээг бодолгүй иргэний үүрэгт үнэнч
байх ёстой болно.
Корнуэлийн ван:
Чамд итгэж байна. Чамайг хайрлаж энэрэхдээ би урвагч бузар эцгий чинь гүйцэд
орлож чадна.
Явцгаана.
Top
Цамхгийн дэргэдэх фермийн нэг өрөө, (Глостер, Лир, Кент, Салбадай, Эдгар нар
орж ирнэ)
Глостер:
Хээр гадаа байснаас энд арай л дээр болов уу? Битгий буруушаагаарай. Энүүнээс
өөр тав, тухтай болгох арга юу байна. Түргэхээн гараад ирье.
Кент:
Хүнд хүчир зовлон ухааны нь балартуулсан бололтой. Таны их тусын тэнгэр тэтгэг.
Глостер явна.
Лир:
Галзуу хүн гэж ямархүнийг хэлэхвэ?
Салбадай:
Чоныг махнаас гарн, панзчинг үнэнч блно гэж итгэдэг хүн л галзуу хүн.
Лир:
72
Тийм бий.
Эдгар:
Би одоо яана. Ходоод хон ён хийгээд хоржигнож дуу гараад хэцүү байна. Дуугүй бай,
хар тийрэн. Би юм өгч чадахгүй шүү.
Кент:
Эзэнтэн бие чилүүр байх шиг байна.
Хааш яаш ингэж болохгүй.
Энд хэвтэж жаахан амар.
Лир:
Эдний хэргийг шийтгэж байж
Амрах хэвтэхээ бодъё
Лир:
Үнэн зөвөөр шийтгэнэ шүү.
Үлий чинь юу вэ, Бор муу байна.
Лир:
Урдаар тэрнийг шүүе. Гонерилья шүү дээ,
гэрээсээ хөөгөөд гаргачихсан юм би мэднэ.
Наадах чинь хөгшин буурал аавыгаа
Салбадай:
Наашаа ойрт авхай минь. Таны нэр Гонерилья юу?
Лир:
Үнэнээ хэлэхээс түдгэлзэхгүй байхаа.
Нөгөө охин нь энэ байна.
Нөөж муухай харж байна.
Хоёр нүүрээ үзүүлж байна.
Хонгор үр минь юмсан даа.
Бариач! Хаачих нь вэ? Барь!
Шүүгч нарт хахууль өгчиж!
Яагаад тэрнийг зугтаалгав?!
Эдгар:
Ухаан нь тунгалаг болтугай, бурхан минь!
Кент:
Мэдэрч ухаарахад ч хэцүү боллоо!
Мэргэн ухаан чинь яачихав эзэн минь!?
Эдгар:
Ван эзнээ өрөвдөн уйлж байж
Хамаг нууцаа алдана бий, би.
Лир:
Регана охины минь харж үзээрэй. Зүрхний нь тушаа сайн шинжил. Яагаад чулуу шиг
хатуу сэтгэлтээй юм бол?
73
Кент:
Хэвтээрэй эзэн минь амарч үз.
Лир:
Битгий шуугиад бай. Битгий шууг. Хөшгөө татаач. Уухай даа...Болж байна. Өглөө
босоод оройн хоолоо идчихнэ. Мөн.
Салбадай:
Би ч өдөр дунд болохоор унтъя даа.
(Глостер эргэж ирэв)
Нааш ир, хонгор минь. Эзэн яав?
Кент:
Наад цаадахаа мэдэхгүй үнэхээр солиорчээ.
Глостер:
Бас л эзэнтнийг энд байлгаж болохгүй нь
Барих тавих ч гэх шиг олон л юм дууллаа.
Дамнуурга энд байна. Түргэн тавиад
Дувр руу шалав яв. Тэнд цөм бэлэн.
Түргэн явахгүй бол цаг хожигдоно шүү.
Түйвээж бутраагчид чинь биднийг бариад авна.
Хамгаалах цэрэг хэдийг бэлтгэлээ.
Шалав, Түргэл, Бушуул.
Кент:
Зовж ядарсандаа сайхан нойрсож байна.
Унтаад сэрэхдээ ухаан нь
Уужим хэвээрэй болоосой!
(Салбадайд)
Өргөлцөөд туслаад өгөөч дээ.
Өөдгүй гэдэг нь шалав.
Глостер:
Явъя, та минь ээ, түргэлье!
Кент, Глостер, Салбадай гурва Лирийг аваад явна.
Эдгар:
Ахмад настны зовлонг харахад
Минийх дэргэд нь юу ч биш юм
Хаан титмээ авчихлаар л
Хэн ч биш болчихдог ёстой юм байна.
Эзний хүнд гасланг хараад дуулахаар
Энэ биеийх юу ч биш юм шиг,
Тэрнийг охид нь гомдоож, хөөж
Тэрс эцэг минь намайг хөөж
Худал гүтгэлгээс мултарч гараад
74
Хувирах нуугдах гэлгүй
Ариун үнэнч хэвээрээ
Аавдаа заавал би золгоно
Тэр болтол зүсээ буруул.
Тэнгэр эзэн хаан минь
Тэнхэрч эдгэрэх болтугай аа.
(явна)
Top
Глостерийн цамхгийн нэг өрөө.
Корнуэлийн ван, Регана, Гонерилья, Эдмонд болон зарц нар орж ирнэ.
Корнуэль ван:
Та нөхөртэйгөө түргэж явж уулз. Энэ захиаг үзүүл Францын цэргүүд буужээ. Урвагч
Глостерийг заавал эрж олох хэрэгтэй.
(Зарц нарын зарим нь явна)
Регана:
Олоод дүүжилж алах хэрэгтэй.
Гонерилья
Нүдий нь сохлох хэрэгтэй.
Корнуэль ван:
Миний уур хилэн тэрнийг залхаан цээрлүүлнэ. Эдмонд та манай эгчийг нөхөрт нь
хүргээд ирсэн чинь дээр байх. Урвагч эцгийнхээ шийтгүүлэхийг хараад тандхэрэггүй
биз. Цэрэг зэвсгээ түргэн базаа гэж ванд харин мэдэгдээрэй. Бид ч эндээ бэлтгэе.
Бидэнтэй үргэлжийн холбоо барих хэрэгтэй байна. Баяртай эгч минь. Ван Глостер
баяртай.
(Освальд орж ирнэ)
Уухай чи хүрээд ирэв үү?
Ухаан муут хаан хаана байна гэнэ?
Освальд:
Эндээс зугтаж явахад нь
Глостер туслаж дэмжжээ.
Лирийн талын гуч гаруй хүн
Хаанаа шөнөжин эрсээр байгаад
Хаалганы тэнд уулзаж аваад
Бөөн хэсэг дээрэмчид болж
Дувр руу явлаа гэнэ шүү.
Тэнд очиход нь зэвсэгтэй цэрэг
75
Тэднийг хүлээж байгаа юм байх.
Корнуэль ван:
Ахайтанд хөлгий нь ойртуулж өг.
Гонерилья:
Аврагч вантан баяртай уулзъя.
Корнуэль ван:
Баяртай, Эдмонд
(Гонерилья, Освальд, Эдмонд нар явна)
Башир өвгөн Глостерийг
Барьж хүлээд одоохон
Нааш нь аваад ир.
(Үлдсэн зарц нар явна)
Наад цаадхы нь ололгүй
Хамаагүй шийтгэлээ гэгүүлэхгүйгээр
Хашир үзнэ дээ, чамайг.
(хэсэг зарц нар Глостерийг авчрав)
Уухай ашгүй олоод ирэв үү?
Урвагч өвгөнийг яаж барив?
Регана:
Үнэгэн зальтай муу амьтныг!
Корнуэль ван:
Үлгэн салган гары нь сайн хүлээрэй, та минь!
Глостер:
Ахайтан, вантан хоёр минь, юу болж байна энэ чинь
Айлчлуулж та нарыг зочилсон минь бруу болоод байна уу?
Корнуэль ван:
Хүл гэж байна шүү та нарыг!
(Зарц нар Глостерийг хүлнэ)
Регана:
Ингээд, чангахан гээд байхад!
Ичих нүүргүй бузар новш!
Глостер:
Худлаа, ичихээр хэрэг хийгээгүй.
Хатуу чулуун дотортой эм!
76
Корнуэль ван:
Сандалд нь хүлээд уячих!
Санаагаа хэл дээ урвагч аа!
(Регана Глостерийн сахлыг зулгаана)
Глостер:
Өвгөн хүний сахлыг зулгаах гэж
Өрөвдөх сэтгэлгүй амьтан бэ дээ.
Регана:
Бууралтсан өвгөн хүн байж
Буруугаар шүглэсэн чөтгөр болох гэж!
Глостер:
Яасан бузар амьтан бэ
Яаж гэж сахлы минь зулгаана вэ?!
Хортой муу санааныхаа төлөө
Хойт насандаа тарчилна даа
Гэр орондоо та нарыг зочилж
Эрвийхээрээ тусалж байхад
Хээрийн дээрэмчин шиг та нар
Хэлмэгдүүлж намайг зовооно уу?!
Хэрэг юү болоод, ингээ вэ?!
Корнуэль ван:
Холын Франц нутгийн
Холбоотон чинь юу гэж бичих вэ?
Регана:
Битгий худлаа хэлээрэй.
Бид бүгдий нь мэднэ шүү.
Корнуэль ван:
Саяхан манай нутагт цөмөрч орж ирсэн
Самуун харийн дайсантай ямар сүлбээтэй вэ та?!
Регана:
Эзэн агсан өвгөнийг хааш нь зугтаалгав, та?
Глостер:
Дайсан биш танилаас минь захиа ирсэн.
Корнуэль ван:
Дайвж гуйвж худлаа бүү хэл!
Регана:
Худлаа!
77
Корнуэль ван:
Хуурамч муу Лирийг хааш нь явуулсан бэ?
Глостер:
Дувр руу.
Регана:
Яагаад тэр вэ? Явуулж болохгүй гэсэн шүү дээ?
Корнуэль ван:
Ямар учраас заавал Дуврт явуулав?
Глостер:
Хүлээстэй байгаа намайг хүслээрээ л зовоо
Регана:
Хүчилж заавал Дувр руу яагаад явуулав?
Глостер:
Араатны муухай савраар чинь
Азай буурлын нүдийг ухуулахгүй
Эгчийн чинь гахайн муухай соёогоор
Эзний биеийг сийчүүлэхгүй гэсэн юм.
Хувцас хунаргүй нүцгэн шахуу аав чинь
Хувьгүй та нарт хөөгдөөд
Эзгүй хээрийн талд шуурга бороонд цохигдож
Энэрэлгүй охидоо зэмлэж уйлж хайлж явахдаа
Аадрын борооны усанд нулимс нь нэмэр болсон биз.
Арчгүй сэтгэлтэй та нарт хараал нь ч мөдхөн хүрнэ биз.
Ариун тэнгэрийн ниргэлт ийм охидыг сөнөөнө бибз.
Аргагүй би тэрнийг үзэж баярлах цаг ирнэ.
Корнуэлийн ван:
Үзнэ ий? Хэзээ ч тэрнийг үзэхгүй.
Үе мөчий нь сайн барь та нар!
Бүгдийг үзэх хүсэлтэй нүдий нь
Бүлт цохиод өгчихье би!
(Глостерийн нүдийг сохлов)
Глостер:
Ээ, Чааваас даанч дээ, та минь!
Энэ ертөнцөд ийм хүн байх гэж!
Туслаач та минь, туслаач, надад!
Туйлгүй нүгэлтнийг яанаа, та минь.
Регана:
Хоёрдахий нь бас ухаад хаячих!
Хоосон юм харж чалчахаа болиг!
78
Корнуэлийн ван:
Одоо мөн их юм үзнэ байхаа!
1-р зарц
Гары минь тавиач та нар!
Ганц танд би удаан зүтгэлээ!
Энэ нэг удаа таны өөдөөс үг хэлье
Ингэж болохгүй! Яаж байна, бодооч!
Регана:
Хогийн муу нохой юу мэдээд хуцнав?!
Хол яв, дуугүй бол!
1-р зарц:
Та ч бас бодооч эзэгтэй!
Тансаг булбарай бүсгүй хүн
Ийм юманд оролцож болдог юм уу?!
Корнуэль ван:
Барлаг муу зарц! (гээд сэлмээ сугална)
1-р зарц:
Үнэн хэргийн төлөө үзэлцэхээс биш дээ, та минь!
(Сэлмээ сугалж биеэ хамгаалан, Корнуэль ванг шархдуулав.)
Регана: (өөр зарцад)
Эзнийхээ өөдөөс босох нь уу? Ингээд бос (гээд авсан сэлмээрээ нэгдүгээр зарцын
нуруу руу шаав)
1-р зарц:
Алагдлаа! Өнгөрлөө! Гэвч ноён та
Үлдсэн нэгээрээ хараач даа!
Үнэнч биш хүн хичнээн зовж байгааг
Үзнэ гэсэндээ л үзэж дээ! (гээд үхтхийн унана)
Корнуэль ван:
Харах нүдий нь харалган болгоно!
Хаа ч юу ч харуулахгүй дээ.
(Нөгөө нүдий нь бас сохлов)
Глостер:
Хав харанхуй болчихлоо.
Хайрт хүү Эдмонд минь!
Эцгийгээ хайрласан хайраа
Эрчимд нь хүртэл буцалгаад
Эднээс өшөөгөө ав!
Регана:
Чиний хүү биш шүү тэр чинь
Горьдож санасны чинь гарз!
79
Нууц бүхний чинь бидэнд хэлээд
Чамаасаа тэр уравсаан!
Бидэнд үнэнчээ үзүүлсээн!
Глостер:
Ээ, Чааваас, би эндүүрчээ!
Эдгар минь гүтгэгдсэн юм байж!
Дэлхий тэнгэр, бурхан минь
Эдгар хүүгий минь авчраач!
Регана:
Хөөж гарга энэ новшийг!
Хамраараа тэмтэрч яваад
Дувртээ хүрэг, энэ муу?
Найз минь та зүгээр биз?
Корнуэль ван:
Хүндхэн шархадсан шиг байна.
Хүч туслаач надад!
Сохор өвгөнийг хөө!
Үхсэн муу боолыг
Хог дээр аваачиж хая!
(гээд Реганаар түшүүлэн явна)
хэсэг зарц Глостерийг авч гарна
2-р зарц:
Ийм амьтдыг тэнгэр ниргэдэггүй бол
Ижилгүй нүгэл гэж байхгүй болно
3-р зарц:
Энэ эм үхдэггүй юм бол
Эрлэг шуламс дэлхийд дүүрнэ.
2-р зарц:
Өвгөний хойноос явцгаая. Та минь!
Өөдгүй том хэрэг болно
Хөтлөгчөөр тэрнийг явуулъя.
3-р зарц:
Эзний шархыг боох юм
Дөхүүлж өгөлгүй болохгүй!
Нүдгүй хөөрхий өвгөнийг
Тэнгэр тэтгэх болтугай!
(явна)
Хөшиг
Top
80
Тал. Эдгар гарч ирнэ
Эдгар:
-
Тэнгэрт байгаа хүрч болшгүй од шиг
Дээгүүр тушаалтай жаргалыг эдэлж
Дэргэдэх хүмүүсийнхээ хор атаархлыг
Дэрвээж муу хэлэгдэж байна гэдэг.
Тийм ч аятайхан юм биш дээ
Тэрэнд орвол доор байгаа хүнд
Дээшлэх зам нээлттэй, доошлох газар байхгүй.
Дээгүүр байр сууриар аюул дүүрэн
Доогуур байр сууриар найдвар байдаг.
Юу ирэв? Хэн бэ, энэ чинь?
Нэг өвгөн Глостерийг хөтөлсөөр гарч ирнэ.
Аав минь! Хөтлүүлчихсэн ирэв үү?
Ай, тэнгэр, хүний хувь тавилан хичнээн хувирамтгай вэ?
Хувь заяанд хаягдана гэдэг
Хичнээн бидэнд гунигтай вэ?
Өвгөн:
-Дал гаруй жилийн турш би
Та нарын газар дээр ажиллахдаа
Дандаа энэрлийг хүртлээ ноёнтон минь,
Глостер:
-
Гэдрэгээ буц даа, өвгөн минь
Гэгээ үзэхгүй болсон намайг
Аврана гэдэг өнгөрсөн шүү
Амиа бод доо хөгшин минь
Өвгөн:
-
Заяа ерөөл чинь хэцүүхэн байна.
Замаа та яаж олох юм бэ!
Глостер
-
Урагшлах зам над байхгүй
НҮд ч над хэрэггүй
Нүдтэй байхдаа би чинь
Нүгэл олныг хийсэн юм байна.
Ухаан чадал нь бадарч явах үедээ
Уулгамч хүн шиг алдаа хийж
Ядарч зовох цагтаа л
Бүгдийг ойлгож эхэлдэг юм байна.
Мэхлэгдсэн эцгийн уур хилэнгийн золиосонд
Миний хүү Эдгар хаа шаналж яваа вэ?
81
Гараа сарвайж хүүгээ тэврээд
Ганц үг хэлэхий нь сонсвол
Хараа орчмоор ч юм шиг байна.
Өвгөн:
-
Хаанаа, хэн яваад байна аа?
Эдгар:
(Хажуу тийш) –Ээ. Тэнгэр, гаслангийн дээдийг би эдэллээ гэж энүүнийг хэлж болох
уу? Дээдийн гамшиг энэ хүнд ноогджээ.
Глостер:
-
Өчигдрийн нүцгэн гуйлгачин уу?
Өрөвдмөөр амьтан байна лээ.
Өвгөн:
-
Тийм ээ, эзэн минь.
Глостер:
-
Нүцгэн энэ муу гуйлгачинд
Нөмөргөх юм олж ирээч гуйя.
Энэ бид хоёр дувр руу дөхөж байя
Эргээд чи гүйцээд оч.
Энүүгээр би хөтлүүлье.
Өвгөн:
-
Элий балай хүн шүү дээ.
Глостер:
Гаслант энэ үед сохруудыг
Галзуу хүмүүс л жолоодно.
Өвгөн явна.
Гуйлгачин аа, чи хаа байна?
Эдгар:
-
Том дайрч байна.
(Хажуу тийш) Ингэж маяглаж би болох уу?
Глостер:
-
Ир наашаа! Ойрт!
Эдгар (Хажуу тийш)
Бие илрүүлж болохгүй ээ.
(чангаар) Би нүдий чинь эдгээсэй гэж ерөөе.
Глостер:
Дуврт хүрэх замыг чи мэдэх үү?
82
Эдгар:
Довтой, буттай, гүүртэй, замтай нь мэднэ.
Глостер:
Ядуу амьтан энэ түрүүвчтэйг ав
Ядаж хэдэн хоног хоол биз.
Олдсоноо бүгдээрээ хувааж байвал
Олон хүнийг аварч болно оо!
Баян цатгалан улсууд ичих нүүргүй байдаг
Бардам зангаа орхиод сэтгэл нь үнэнийг ойлгож
Хөрөнгө зорио хуваавал
Хүн бүрд тэгш ноогдоно доо.
Дуврт чи очсон уу?
Эдгар:
Тийм ээ, ноёнтон очсон.
Глостер:
Доороо цалгим гүнзгий устай.
Эгц өндөр хясаа бий.
Тэрэн дээр намайг гаргана шүү.
Эргүүлж намайг хөтлөх хэрэггүй.
Эдгар:
Гараа аль. Түргэл. Том чамайг хүргэнэ.
(явцгаана)
Top
Альбанын вангийн ордны өмнө
Гонерилья Эдмонд хоёр ирв.
Гонерилья:
-
Эрхэм ван та манайд зочил
Энхийг саигч миний нөхөр
Яагаад биднийг угтсангүй вэ?
Ямар ааш нь хөдлөөв?
Освальд орж ирэв.
Вантан бий юу?
Освальд:
Бий нь бий. Хачин болчихож.
83
Бидний нутагт дайсны цэрэг орж ирж гэлээ
“Би тэгээд яах билээ?” гээд инээх юм
Таныг наашаа гарсан одоо морилж ирнэ гэлээ.
“Тэх тусмаа муу даа” гэж ярих юм.
Хуншгүй Глостерийн урвасныг хэлээд
Хүүгийн үнэнчийг дурссан чинь
Хүний учрыг олдоггүй байж
Худал дэмий битгий чалч гэнэ.
Бидэнд муу юм болгоныг инээн хүлээж авч байна.
Бидэнд сайн юм болгоныг уйтгар гунигтай сонсч байна.
Гонерилья Эдмондод
Тэгвэл та манайд ороод хэрэггүй биз.
Тэнэг, аймхай гөжүүн тэр эр
Тэнхээ мэдэн авирлаж магад.
Тэхлээр замд ярьсан маань яг хэвээр
Хонгор минь одоохон Корнуэль дээр оч:
Хороо цэрэг даргалах эрхийг тэр танд олгоно.
Хойноос чинь би сэлмээ бариад очино
Хортон муу нөхрөөрөө утас ээрүүлээд суулгачихна.
Үнэнч нэг зарцаар холбоо бариулъя хоёулаа.
Үүрдийн сэтгэлээ бодоод зоригтой явна шүү та
Санааны амраг би чинь
Саатан таныгаа мөрөөднө.
Удахгүй бид хоёр нийлж
Ужиг зовлонгүй болно. Миний тэмдэг энэ.
Лент өгнө.
Бөхий! Аяар!
Миний энэ үнсэлт үг хэлдэгсэн бол
Магад таны сэтгэлийг бадрааж оргилуулж чадахсан.
Мадаггүй хайры минь ойлгоорой. Баяртай.
Эдмонд:
-
Үхтлээ би чинийх!
Гонерилья:
-
Үнэнэ хайртай Эдмонд минь!
Үтэр түргэн явж үз!
Эдмонд явна.
Эрчүүд хоорондоо адилгүй юм
Энэ бол хэнд ч хайрлагдах
Эрэлхэг сайн хүн юм.
Тэгэхэд би нэг жулдрай эрийн
Эхнэр болчихоод сууж байх юм.
Освальд:
84
Ахайтан аа! Ноён морилж ирлээ.
Освальд явна. Альбан ван орж ирнэ.
Гонерилья:
Анд явсан нохойг хүртэл
Анхаарч угтдаг байтал
Намайг яагаад угтсангүй вэ?
Альбаны ван:
Угтуулах байтугай чи хүний нүдэнд өргөс юм.
Ургамал цэцэг бүрий үндэсний сайнд ургадаг бол
Үгширсэн муухай санаатан юуны хүчинд амьдрана вэ?
Бодоход ч аймаар байна.
Бохир бузар бодлого чинь
Бодий чинь удахгүй хөтөлнө.
Гонерилья:
-
Боль, дэмий донгосохоо!
Бодол богинотын чалчаа яриаг
Сонсох зав алга
Альбанын ван:
Сонгож авсан замаа бод!
Арга ч үгүй юм байгаа даа
Адгийн муухай санаатанд
Ариун энэрэл таалагдахгүй
Юу хийх вэ та нар!
Ёстой зэрлэг араатнууд!
Хөөрхий буурал аавыгаа
Хөх чонын хоол болгохоор
Хөөж гэрээсээ явуулчихаад
Хөхөрч баярлаж байлуу?!
Өвгөн хааны мөнгө хөрөнгийг
Бялдуучилж байж авчихаад
Хөөж явуулж галзууруулсанд
Миний ван дүү ч бас буруутай
Ийм бузар хэргийн үндсийг
Одоохон бут цохиж хаяхгүй бол
Хээрийн цөөвөр чоно шиг
Хүн хүнээ барьж идэх болно.
Гонерилья:
-
Аймхай хулчгар амьтан
Алгадуулж байхдаа л таарна
Ариун бузар юм гэж юу байдгийг
Ялгаж мэдэхгүй байтлаа
Ярихб ас дуртай байнаа.
Ял хэрэг хийсэн улсуудыг
Маанагууд өрөвдөж хамгаалдаг юм.
85
Хэнгэргээ бушуу дэлдүүл!
Харь францын цэргүүд
Нутагт чинь цөмрөөд ирлээ
Номхон дүрийг сахисаар байтал чинь
Ноёлж гүйцэх нь дайснууд.
Альбаны ван:
Балмад зантай эмийн муухайг
Шуламтай зүйрлэхэд ч багадна.
Гонерилья:
Шулганасан хар тэнэг!
Альбаны ван:
Бүсгүй хүний дүрийн дор нуугдсан
Бузар шулмын байдлаа
Байн байн илчлээд яахнав?
Нууж бай, дарж бай,
Ингээд чамайг барьж аваад
Нугасы чинь тас хаяхсан
Эмэгтэйн энэ байдал л
Ашгүй чамайг аварч байна.
Гонерилья:
Айхтар зоригтой байнаа хөө
Элч орж ирнэ
Альбаны ван:
Ямар мэдээ авчраав?
Элч
Яаж хэлэх вэ? Яана даа би
Энэрэлт ноён минь сонс.
Корнуэль ван нас барсан.
Глостерийн нүдийг ухахаар
Урагшаа давшаад ирэхэд нь
Урд нь байсан зарц...
Альбанын ван:
Глостер вангийн нүдийг үү?
Элч:
Өрөвчхөн сэтгэлтэй зарц нь
Өвгөн Глостерийг хамгаалах гээд
Урагшаа ухас хийхэд нь
Корнуэлийн ван тэрнийг шаагаад
Өөрөө ч сэлмэнд нь үхжээ.
Альбанын ван:
86
Хүний үнэргүй яргачин
Цээрлэл үзсэнийг бодоход
Үнэнийг ялагч тэнгэр
Байгаа л юм байна, хорвоод
Глостер ван яасан бэ? Тэгээд
Бүр сохорчих нь тэр үү?
Элч:
Хоёр нүд хоёулаа сохор.
Хонгор хатагтай захиаг ав.
Дүү чинь танд өгүүлсэн юм.
Эргэхдээ хариугий нь аваачна.
Гонерилья: (хажуу тийш)
Корнуэль ван үхсэнээр бидний эрх нэмэгдэнэ.
Тэр ч цагаа олж үхсэн байна.
Хонгор дүү минь Эдмондтой үлдэв ээ?
Тэр хархүүг өөртөө дасгаад авчих вий дээ
Тэгвэл миний санасан юм талаар өнгөрөх болох нь
(чангаар)
Одоохон уншаад хариугий нь бичье (явна.)
Альбаны ван:
Глостерийн зовоож байхад
Эдмонд хүү нь байгаагүй юу?
Элч:
Таны гэргийтэй наашаа явсан
Альбанын ван:
Ирээгүй шүү дээ.
Элч:
Эргэж явах замд нь би тэрүүнтэй дайралдсан
Альбанын ван:
Эцгийнхээ тухай мэдсэн үү?
Элч:
Мэдэхээр барахгүй тэр
Эцгийгээ тэрэнд барьж өгөөд
Нүдий нь ухуулсан юм биш үү?
Альбанын ван:
Ван Лирт үнэнч байсны чинь ачийг
Глостер би чамд хариулна.
Сохорсон чинийхээ зовлонг нимгэрүүлэхэд
Чадах бүхнээ хийнэ дээ би.
Бүгдий нь тодорхой ярьж аль надад.
87
Намайг дагаад, наашаа яв.
(явцгаана)
Top
Дуврийн дэргэдэх Француудын лагерь
Кент бараа бологчтой орж ирнэ.
Кент:
Францын хаан яагаад ийм түргэн буцчихаав?
Шалтгаан учры нь та сонсов уу?
Бараа бологч
Наашаа явахдаа дуусгагдаагүй баахан ажил байсан нь улам задраад
аюултай болсон юм байх. Тэрнийгээ дуусгах гээд яаралтай явсан.
Кент:
Цэргийн командлагчаар хэнийг үлдээгээв?
Бараа бологч:
Францын маршал ноён Лафарт.
Кент:
Таны бариулсан захидлыг уншаад хатантан ямар байна зовж байна уу?
Бараа бологч:
Намайг байхад уншиж байна билээ.
Намба төрхөө алдахгүйг хичнээн хичээсэн боловч
Зовсон гашуун нулимсаа асган, асган уншсан.
Золгүй явдлыг ойлгоод чичрэн чичрэн байсан.
Кент:
Их гунигтай байсан биз?
Бараа бологч
Гуниг зовлон нь их ч гэлээ
Гутарч ойчихгүйг хичээсэн байх.
Зовлонгий нулимсаа хүнд үзүүлэхгүй
Зоригоороо хөвчилж барьсан байх
Кент:
Танаас юм асуусангүй юу?
Бараа бологч:
Эгч нар минь эгч нар минь, даанч дээ.
Ингэж аавыгаа зовоох гэж?
Энэрэл хайры нь хүртчихээд
Эцгийгээ хөөнө гэдэг юув гэж
Аяархан дуугаар хэлчихээд
Гүйгээд гарсан гадагшаа.
Ганцаараа ханатал уйлъя гэж
Гадаа гараа биз гэж таасан.
Кент:
Тэрний ариун санаа
Тэнгэрээс заяагдсан нь зайлшгүй.
88
Франц
Нэг эх эцгээс гарсан улс
Ийм өөр өөр байх гэж
Дахиад уулзаж яриагүй биз.
Бараа бологч:
Үгүй ээ.
Кент:
Ван Лир одоо Дуврт бий.
Хааяа л ухаан ордог гэнэ лээ.
Бага охинтойгоо уулзахыг
Бас л хойшлуулсаар гэнэлээ.
Бараа бологч:
Яагаад тэр юм бол?
Яасны нь та мэдэх үү?
Кент:
Цайган санаатны үг хатуу
Бялдууч нялуун байж чаддаггүйгий нь
Ялгаж таньж мэдэлгүйгээр
Гаднаа нялуурсан, дотроо мууг агуулсан
Ган зүрхтэй хоёр охиндоо
Хамаг бүгдээ өгөөд
Ганц үнэнч энэ охиноо
Хүнийд өгч хөөсөндөө
Ичээд барахгүй байгаа юм.
Бараа бологч:
Аргагүй хэцүү юм болж дээ.
Яасан өрөвдмөөр юм бэ?
Кент:
Альбанын ван Кррнуэль вангуудын тухай
Асууж мэдсэн юм байна уу?
Бараа бологч:
Дуулсаан. Цэрэг нь наашаа хөдөлсөн гэнэ.
Кент:
Тийм байж. Одоо бид таныг Лир дээр аваачна.
Тэрний дэргэд та байна.
Би бас л хэсэг зуур
Нууц хэвээрээ байхаас аргагүй.
(явцгаана)
Top
Тайз хэвээр. Майхан дото
Корделья, эмч, офицер, цэргүүд орж ирнэ.
Корделья:
Энүүгээр тэрүүгээр тэнүүчилж дуу аялж явдаг гэнэ
Энгүй хилэн бадруулж амьтныг айлгаж гүйдэг гэнэ.
Талын зэрлэг өвсөөр малгай хийгээд өмссөн гэнэ.
89
Тартагтаа тулаад тэр тамаа цайж яваа гэнэ.
Хэдэн цэргийг явуулаад бушуу ирүүлээд өгөөч.
Хэсэг их тариан дунд л эрэх хэрэгтэй байх даа.
Нэг офицер явна
Хүний мэдлэг гэдэг аавы минь эдгээж чадвал
Хөрөнгө мөнгө хайрлах надад даанч байхгүй дээ.
Эмч:
Эдгээх арга байлгүй яахав.
Энх амгалан амрааж
Элдвийг бодуулахгүй байх ч
Эмнээс илүү хэрэгтэй.
Тайвшруулж тавтай болгоход
Талын ногоо л тусална даа.
Корделия:
Сайн сэтгэлт аавы минь
Сүүн цагаан санааг
Заавал тэнгэр ивээтүгэй.
Цайлгандаа тэнд итгэж
Тарчилж зовж яваа юм.
Олооч та минь, бушуулаач!
Осол эндэл болоод амиа хорлочих бий дээ.
(Элч орж ирнэ)
Элч:
Английн цэргүүд ойртоод ирлээ, хатантаан!
Корделия:
Аймаар ч юм шиг, хэцүү ч юм шиг.
Аав чамайгаа л аврах гэж
Агсаж зүүлээ зэвсгийг!
Францын хаан ч миний гуйлтыг
Анхаарч үзээд биелүүлсэн юм.
Алдар нэрийн төлөө охин чинь босч байгаа шиг
Ачлалт буурлын төлөө цэргийн хүн боллоо би
Түргэн бушуу аавтайга уулзаж учрах юмсан.
(явцгаана)
Top
Глостерийн цамхгийн нэг өрөөнд
Регана, Освальд хоёр орж ирнэ.
90
Регана:
Ах, цэргээ явуулж уу?
Освальд:
Явуулсан л байна лээ
Регана:
Өөрөө дагаж явна уу?
Освальд:
Тун дурамжхан явна лээ
Хатан нь харин зоригоор илүү
Регана:
Эдмонд, ван хоёр юм ярьсан уу?
Освальд:
Ээ дээ, үгүй шүү, ахайтан
Регана:
Эгч минь Эдмондод юуны тухай захиа явуулаа юм бэ?
Освальд:
Даанч мэдэх юм алгаа, ахайтан
Регана:
Сохор Глостерийн амийг өршөөдөг
Тун буруу юм болсон юм
Хаа ч очсон тэр гайхал
Бидний эсрэг хүмүүсийг босгож
Үймэн дэгдээж чадах юм.
Тийм учраас Эдмонд түрүүнд
Тагнуул туршуул ч хийе гэсэн байх.
Глостерийг өрөвдөж амий нь хороогоод л
Зовлонгий нь нимгэлж өгье гэсэн байх.
Освальд:
Захиагий нь заавал өгөхгүй бол
Загнуулж би зэмлүүлнэ.
Одоохон хойноос нь мордъё.
Олохгүй болчихож магадгүй.
Регана:
Маргааш бид цэргээ хөдөлгөнө.
Манайд өнөө шөнө хононо.
Явах зам чинь аюултай шүү.
Освальд:
Энэ захиаг заавал даруй өгөөрэй гэж
Эзэгтэй мөн хатуу хэлсэн юм
Регана:
Тушаал өгч байгаа юм бол
Амаар хэлүүлэх нь яасан юм бэ?
Элч минь чи эндээ үлд
Сүүлд би чамайг шагная.
Захиагий нь надад уншуул.
Освальд:
Эзэгтэй минь би явъя.
Регана:
Ээ дээ, би учры нь мэдлээ
Эгч минь нөхөртөө дургүй
91
Эртүүд манайд энд ирчихээд
Эдмондыг учиртай хараад л байна лээ.
Та холбоотон нь болоо юу?!
Освальд:
Яалаа гэж эзэгтэй! Би юу?
Регана:
Битгий булзаж нуугдах гээд бай.
Би бүгдий нь мэдэж бйана.
Харин чамд чухал юм хэлье.
Хайртай нөхөр минь өөдөлсөн болохоор
Хань бүлгүй байж болохгүй нь
Эдмондод бид хоёр хэлэлцээтэй
Ингээд удахгүй гэрлэнэ гэж
Өөртэй нь дайралдвал хэлээрэй.
Эгчийг харин мэдэлтэй бай
Эдмондод санаа тавьсны хэрэггүй.
Намайг хэлж байна гэж хэлээрэй.
Урвагч Глостертой дайралдвал...
Цааш нь харуулсан хүнд ч
Шанг хайргүй өгнө дөө.
Освальд:
Хэрэв тэр надад дайралдвал
Хэний талд болохоо би үзүүлнээ.
Регана:
Сайн яваарай даа!
Явцгаана.
Top
Дуврийн дэргэдэх нутаг.
Глостер:
Тариачны хувцастай Эдгар хоёр гарч ирнэ.
Глострер:
Хясааны ородй гарах болж байна уу?
Эдгар:
Хярд нь гарах л гэж байна.
Глостер:
Талын замд л яваад байх шиг байсан.
Эдгар:
Та юу ярина вэ? Орой дээр нь гарлаа..
Глостер:
Өөрийн байгаа өндөрлөг дээр
Өвгөн намайгаа зогсоогоодох!
Эдгар:
За одоо болов уу? Энэ чинь хэн бэ?
Талын цэцгэн малгай өмссөн Лир орж ирнэ.
Галзуу хүн байна хувцсаар нь мэдлээ.
92
Лир:
Үгүй. Би хэрэгтэй мөнгөө л хэвлэнэ.
Хэн хорих юм бэ?
Би хаан хүн. Миний эрх байна.
Эдгар:
(хажуу тийш)
Сэтгэл өвдмөөр юм бэ? Яанаа энэ чинь.
Глостер:
Энэ чинь юү вэ? Таньдаг дуу байх чинь? Хаан эзэн минь биш биз?
Лир:
Ертөнц гээдг юу болохыг чи харж байгаа биз?
Глостер:
Харах нүдгүй болохоороо
Хар ухаанаа л зарах юм.
Лир:
Энэ бүхний чинь харах хэрэггүй!
Эгэл сэтгэлээрээ тунгаах хэрэгтэй!
Эрэвгэр чихээрээ сонсох хэрэгтэй!
Нэг муу хулгайч хархүүг
Сүр бадруулж шийтгэдэг яллагч нар
Эрхтэнг хичнээн ч ял хийвч
Эврээс нь айгаад яадаг ч үгүй юм.
Тушаалтан хүний нөмрөг гэдэг чинь
Тун ч чадалтай хамгаалалт шүү.
Муу хэргийг халтадчихаар
Мундаг шүүгчийн ч сумыг хугална.
Маалинган дээлт муу хэрэг хийвэл
Манжингийн навчаар ч цохиод унагана.
Ам барих эрхтэй болчихвол
Хүн амины хэргийг ч зөвтгөж чадна.
Шилэн нүд авч хийчихээд
Шийтгэх хэргийг ч харахгүй байна гээд
Маяглаж суугаад хахууль ав!
Эдгар: (хажуу тийш)
Дэмийрч ярьж байгаа мөртлөө
Үнэн юм ч хэлж байна даа.
Лир:
Намайг өрөвдөж уйлна гэвэл
Миний нүдийг ав хамаагүй
Глостер чамайг таньж байна би.
Гал, ус дайрсан ч тэвчиж сур.
Мэндэлж дэлхийд төрөнгүүтээ
Мэгшиж уйлж эхэлсэн юм бид.
Агаар анх залгингуутаа
Адарч гомдож хэлсэн юм бид.
Сургаал чамдаа хэлье.
Суугаад сайн чагнаж бай.
Глостер:
Яасан их гуниг вэ дээ.
Лир:
93
Алиа салбадайн тоглолттой
Амьдрал гэдэг чинь ирхэдээ
Эхлээд уйлж бахирдаг юм.
Эцэс сүүлд нь уйлдаг юм байна.
Хувь заяа ч хэцүүхэн тоглоом
Хувхай миний тархи шархтай.
Бараа бологч:
Эзэн хаан энэ байна.
Эндээд алдчихваа тэ нар!
Эрхэм таны охин энүүхэнд ирээд хүлээж байна.
Лир:
Аз жаргалы чинь барина гэхэд
Адтай сайн гүйж сурах хэрэгтэй. Ингээд ...Ингээд...
(гээд гүйн алга болно)
Зарц нар хойноос гүйнэ.
Бараа бологч:
Ухаант мэргэн бодлогоороо
Улсыг түрүүлж байсан хаан
Ийм болчихно гэхэд
Итгэхийн аргагүй юм байна.
Хоёр эгчийнхээ хорлолыг
Дүү нь ариутгаж чадах бий?
Эдгар:
Мэндэлье тантай сэр!
Бараа бологч:
Юу гээсэн бол, та?
Эдгар:
Удахгүй болох тулалдааны тухай
Мэдсэн юм танд байдаг болов уу?
Бараа бологч:
Хүн бүрийн мэдэж байгаа юм биш үү?
Эдгар:
Хүссэний минь хэлж өгсөнд баярлалаа.
Дайсан нь хаа байгаа юм бол?
Бараа бологч:
Нилээд наашаа ойртож байна.
Нэг мэдэхэд л хүрээд ирнэ биз.
Эдгар:
Мэдлээ, мэдлээ, гялайлаа.
Бараа бологч:
Хатан авхай ажил ихтэй
Харин цэрэг нь явчихсан даа.
Эдгар:
Гялай, гялай, мэдлээ.
(бараа бологч явна)
Глостер:
Чи минь хэн бэ, нэр чинь хэн бэ?
Эдгар:
Ядуу муу гуйлгачин байна.
Хувь заяандаа хаягдаад, зовлон гамшиг эдэлсээр
94
Хүний зовлонг ойлгож туслахыг боддог болсон юм.
Орох ормоо олъё, одоо хоёул явъя.
Глостер:
Ойлголоо, ойлголоо явъя даа.
Освальд ирнэ.
Освальд:
Ганцхан таарлаа яасан сайн юм бэ?
Нүдгүй толгой энэ явж байна.
Энэнийг устгаад очвол ч
Энгүй баяжиж чадна би.
Урвагч Глостер зогс чи!
Урдхаа бодож бурханд залбир!
Сэлэм зэхээстэй, чамайг цаазална!
Сөгд наанаа! Түргэл!
Глостер:
Тээнэгэлзэх юмгүй, цохь!
Тэнхээгий чинь тэнгэр сэлбэг!
(Эдгар хоорондуур нь орж зогсоно)
Освальд:
Өндөр дээдэст буруут хүнийг
Өмөөрөх учир юу вэ?
Өөрөө адилхан цаазлуулав!
Өөд муутай новш чамайг,
Эдгар:
Санаа бохиртонд өртсөн хүн шүү.
Саатаж бодож үзээч!
Эдгар:
Жирийн хүмүүстэй битгий орооцолд, замаараа явсан чинь дээргүй юү. Тэгээд үхэл,
аллагын тухай битгий дурсаж үзээрэй, би айгаад үнэнээсээ талийгаач болчихож
мэднэ шүү. Харин өвгөнөөс холхон байж үзээрэй, өвгөнд л битгий ойртоорой. Үгүй
бол би энэ бороохойгоор толгой дундуур чинь байлгаж аль нь бөх юм бэ, үзчихнэ
шүү. Амьд мэнд дээрээ явсан чинь дээр байхаа.
Освальд:
Муу мал зайлна уу, үгүй юу?!
Эдгар:
Битгий буруушаагаарай. Шүдий чинь тоолж үзэхээс биш
Зодолдно, Освальдийг Эдгар чанга савж унаган.
Освальд:
Аргагүй би дийлдлээ дээ.
Амь гол тасрах нь бололтой
Аваачаад холхон булаарай.
Алчууртай мөнгийг өөрөө аваарай.
Өвөрт чинь байгаа захидлыг
Эдмонд Глостерт өгээрэй.
Английнхны лагерьт байгаа шүү.
Амар сайхныг чамд хүсье. (Үхэтхийн унана)
Эдгар:
Алагдсан энэ хүнийг би таньж байна.
Алмасан авгайн дотны зарц хүн.
Арчгүй бузры нь дэмждэг ганц хүн.
95
Глостер:
Ай хөөрхий, хэнийг чи хороочих воо?
Эдгар:
Өвгөн минь энүүхэнд сууж бай
Өвөр түрүүгий нь ухаж үзье.
Өнөө захиагий нь олж авъя.
Бидэнд хэрэг болж юу магад
Цагаа ололгүй үхлээ энэ амьтан.
Цаазлагдаж үхвэл таарах байсан юм.
Захиа нь энэ байна, лацтай юм байна.
Задлахаас өөр аргагүй нь.
Дайсны бодлогыг мэдэхийн тулд
Баригдсан хүний нь алдаг юм чинь
Цаасан захианы лацыг ханзлах
Энүүхэн багахан хэрэг биз.
Унших нь
“’Хоёр биендээ өгсөн тангаргаа бодоорой. Хэрвээ хүсвэл миний нөхрийг учры нь олох
олон бололцоо байх юм. Тэр ялалт хийгээд ирвэл би үхнэ гэсэн үг. Тэгвэл би үүрд
тэрнээс салж чадахгүй, Тэрэнтэй сууна гэдэг бол надад тамын ёроолоос өөрцгүй.
Намайгаа чи минь бодоод тэрний суудлыг зэлээч дээ. Чиний гэргий (ингэж хэлэхийг
хүсч байна) үнэнч Гонерилья”
Эмэгтэй хүний дотрын эрээн
Эгнэшгүй муухай юм даа.
Тийм сайн ханиа хөөгөөд
Миний дүүтэй суух юм гэнэ
Чоно, чоноо сайн ч таних юм.
чанар сайтыгаа хадраад л байх юм.
Бузар хэргийн туслагч энэ мууг
Булаад энд хаячихъя.
Ертөнцийн муу энүүнтэй булагдах
Ерөөл тавилан ч байхгүй биз дээ.
Аймар энэ хар захиагий нь
Хууртсан тэр ванд өгчихье.
Амий нь бусниулах хэрэг илэрлээ.
Адгийн туслаач нь үхэж гэж баярлаг.
Алс бмбөр нижигнэнэ.
Бөмбөрийн дуу нижигнэж байна.
Бөөн хэрэг болох нь,
Таныг би нуугдуулж өгье.
явцгаана
Top
Францын Лагерийн майхны дотоод тал
Лир орон дээр унтаж байна. Хөгжим дуугарна. Дэргэд нь эмч, бараа бологч нар
байна. Корделия Кент хоёр орж ирнэ.
96
Корделия:
Уужим сэтгэлт Кент минь,
Надад хүргэсэн тусы чинь яахав?
Хариу ачийг бүтээнэ гэхэд
Хамаг баялаг, нас ч гүйцэхгүй нь
Кент:
Тийм юм яриад хэрэггүй.
Танд ярьсан үг бүхэн
Хэтрүүлж нэмсэн юм байхгүй шүү.
Хэцүүхэн хэрэг байгаа биз?
Корделия:
Хувцсаа солиод өмссөн та.
Хуучин муу явдлыг санагдуулах юм.
Тун ч хүнд юм өнгөрүүлээ шүү.
Тухтай байгаад хувцсаа соль доо.
Кент:
Хатан минь, цаг нь болоогүй шүү.
Танигдаж одоо бас л болохгүй.
Надад бодсон бодол байна.
Намайг танихгүй хэвээрээ бай.
Корделия:
Мэдлээ.
(эмчид)
Хааны лагшин яаж байна?
Эмч:
Сэрэхгүй унтсаар байна.
Корделия:
Тэнгэрийн олон бурхад минь!
Тэтгэж туслаач аавд!
97
Элий балай болчихсон ухааны нь
Эргүүлж саруул болгооч!
Эмч:
Хатанд хэрэг байвал одоо би сэрээе
Ханатлаа нойрсож амарсан шүү.
Корделия:
Өөрсдөө та нар мэдэцгээ.
Хувцсы нь сольж чадсан уу?
Бараа бологч:
Бөх сайн нойрсож байлаа.
Бүх хувцсы нь чбид солилоо.
Эмч:
Та яваад яах вэ.
Одоо бид сэрээе. Гайгүй болсонд итгэ.
Корделия:
Юун сайн юм бэ, сэрээ, сэрээ.
Эмч:
Ойрхон зогсож үзээрэй.
Хөгжимчид минь чангахан тогло.
Корделия:
Ачтай буурал аав минь дээ.
Алтан сайхан нарны гэрэлд
Амьд хүн болж яваа минь
Аав таны ач!
Миний энэ уруул эмчлэх чадалтай бол
Мянган шөнө зогсолтгүй үнсээд
Аав чинь сэргэнэ шүү дээ гэсэн бол
Мятралгүй тэрнийг биелүүлэх сэн!
Миний эгч нар даанч яав даа.
98
Кент:
Ариун нинжин сэтгэл гэдэг
Аргагүй л энэ биз ээ!
Корделия:
Та нарын эцэг биш байлаа ч
Буурлы нь хүндэтгэх ёстой!
Будан шуургатай шөнийн хүйтэнд
Буг ч тогтмооргүй ширүүн салхинд
Өвгөн болсон эцгийгээ хөөж явуулна гэдэг
Хэний санаанд багтах вэ?!
Тийм аймшигт шөнийн дунд
Тэрс дайсны нохой гангинахад
Би л гэртээ оруулчихна.
Хөөрхий аав минь өвсөн овоохойд
Гахай нохойтой ч хэвтэхдээ
Хөөрч баярлаж байсан гэдэг
Тун ч их бээрсэн хэрэг шүү.
Ухаан нь солиорох байтугай.
Амиа алдаж ч болох байж.
Одоо л сэрлээ. Та яриадах.
Эмч:
-
Очоод та ярьсан нь дээр.
Корделия:
-
Алжаасан бие чинь амсхийв ???
Амгалан тайван нойрсов уу та?
Лир:
-
Хаа байгаад би, хаа ирэв ээ?
Халуун нар минь ээж байна уу?
Өөдгүй улсад мэхлэгдсэн би
99
Өрөөлийг ингэвэл өрөвдөнө өө.
Гар минь мөн үү, хачин юм.
Ган зүүгээр хатгаад үзье.
Амьд мэнд байх шиг байна.
Ай, нар минь нар аа.
Корделия:
-
Намайг та ерөж аль.
Надад мөргөөд яахав? Байг!
Лир:
-
Намайг шоолох хэрэггүй шүү.
Ная гарсан өвгөн би чинь
Наадах цаадахаа мэдэхээ байж
Та хоёрыг таних нь би.
Тансаг хувцас хэнийх вэ?
Хаа байгаагаа мэдэхгүй болохоор
Хараахан хэлчиж болохгүй байна.
Энэ шөнө би чинь
Энд унтаж хонов уу?
Инээж бихтгий л шоолоорой.
Элгэн хайрт Корделия минь
Мөн л болоод байна даа.
Корделия:
-
Тийм ээ, би байна.
Лир:
-
Алаг үр минь уйлж байн уу?
Аль вэ, аав минь хараадахъя.
Уйлах хэрэггүй, хор өг надад.
Уугаад дороо хагацъя.
Чи над хайргүй шүү дээ.
100
Чиний эгч нар үзэн ядсаар
Бие сэтглий минь тарчлаасан.
Чи намайг хайрлахгүй нь
Цаанаа учиртай юм шүү дээ.
Корделия:
-
Ямар ч учир байхгүй.
Яах гэж ийм юм ярина вэ?
Лир:
-
Би Францад байна уу?
Кент:
-
Хаант улс, нутагтаа байна..
Лир:
-
Хайрлаж үз, битгий хуур.
Эмч:
Хатан та тайвширч үз.
Хатуу ширүүн өвчин намдаж
Харин өнөө юмы нь яриулаад байвал
Халтай муу юм болно шүү
Урагш нь аваад явна уу та
Уужим тогтоуун байлгаж үз.
Корделия:
-
Эзэн минь, морил!
Лир:
-
Хамаг муухай явдал бүхнийг
Хайртай охин минь мартаарай!
Уучил, өршөө, авар намайг!
Уймарч гүйцэж шүү, аав нь,
(Бараа бологч Кент хоёр үлдэнэ. Бусад нь явна)
Бараа бологч:
101
Корнуэль ван алагдсан гэж үнэн үү?
-
Кент:
Аргагүй үнэ.
-
Бараа бологч:
Армий нь хэн даргалж байна?
Кент:
Глостер өвгөний өргөмөл хүү гэнэ.
-
Бараа бологч:
-
Глостерт хөөгдсөн жинхэнэ хүү Эдгар нь Ван Кентийн хамт германд байна гэж
үнэн үү?
Кент:
Дам яриа их л байна. Та бид удаж болохгүй, хоёр арми тулах нь шиг байна.
-
Бараа бологч:
Энэ тулалдаанд цус их асгарахдаг аа. Баяртай, сэр (явна)
-
Кент:
-
Санасан хэрэг биелэхэд ойртож байх шиг байх юм. Саад чухам хичнээн байхыг
энэ тулалдаан үзүүнэ. (явна)
Хөшиг
Top
Дуврийн дэгэдэх Английн лагерь.
Эдмонд, Регана, Офицер, цэргүүд бмбөр цохиж тугаа барьсаар ирцгээв.
Эдмонд (Офицерт)
-
Сүүлийн шийдээр болох уу?
Тушаалд өөрчлөлт гараагүй биз гэж
Эрхэм вангаас мэдээд ир.
Олон буцаж эргэсэн
Хэцүү болчихосон хүн байна шүү.
(Офицер явна)
Регана:
-
Эгчийн явуулсан өнөө зарц
102
Эндээд алуулсан бололтой.
Эдмонд:
-
Тэрнээс зайлаа гэж үү?
Регана:
-
Та бид одоо тавтай ярилцъя.
Танд би сайн байдгийг
Та өөрөө мэдэж байгаа
Хонгор амраг Эдмонд минь
Хоёргүй үнэнээ хэлээрэй.
Эгчид та хайртай биз?
Эдмонд:
-
Эндүүрч байна та.
Регана:
-
Хүргэн ахаас нууцаар
Та хоёр уулздаггүй гэж үү?
Эдмонд:
-
Талаар, ийм юм битгий ярь:
Тангараглаж баталъя, үгүй.
Регана:
-
Бие ойртсон юм гэж
Би та нарыг боддог.
Эдмонд:
-
Нээрээ барьж хэлье, үгүй!
Регана:
-
Нинжин сэтгэл байхгүй, эгчид
Тун хэцүү хүн шүү дээ.
Хавьтсаны хэрэг ердөө байхгүй.
Хардаад алчина цаадах чинь.
Эдмонд:
-
Энэ насандаа үгүй юм даг,
Эгч, ах чинь ч ирлээ, тэр.
Бөмбөр, туг хуур барьсаар Альбанын ван, Гонерилья цэргүүдийн хамт орж ирнэ.
Гонерилья: (Хажуу тийш)
Энэ тулаанд ялсан ч, байсан ч яадаг юм бэ,
Эрэлхэг хархүүг дүүд алдахгүй дээ.
Альбанын ван:
-
Хайрт дүүгийн амрыг эрье.
Харгис гэж биднийг хэлдэгүүд бүгд
103
Ван Лиртэй, охины нь талд гэнэ.
Харин тэдэнтэй тулахаас урдаар
Аль нь зөв буруу болохыг
Аятай тухтай бодох хэрэгтэй.
Эдмонд:
-
Энэ ч аргагүй үнэн шүү.
Регана:
-
Ингэвэл ямар нэмэр байх юм?
Гонерилья:
-
Нийтийн дайсантай тэмцэх хэрэгтэй.
Бидний хэрүүл гайгүй хэрэг.
Альбанын ван:
-
Дайсныг дайрах төлөвлөгөөг
Даруй түргэн хийх болж
Эдмонд:
-
таны асарт би очъё.
Регана:
-
Эгчээ та хамт явах уу?
Гонерилья:
-
Үгүй э.
Регана:
-
Хамт явсан нь дээр шүү дээ.
Гонерилья: (хажуу тийш)
Учры нь би мэдэж байна. За явъя явъя.
-
(явах гэтэл нь танихгүй хувцастай Эдгар орж ирнэ)
Эдгар:
-
Ядуу хүн надтай, түргэн уулзаач, ноён оо!
(Альбанын ван, Эдгар хоёроос бусад нь явна)
Эдгар:
-
Тулаанд орохоос өмнө энэнийг унш. Ноён оо!
Ялсны дараа бүрээгээр намайг дуудаж болно.
Захианы үг үнэн болохыг би батлаж чадна.
Хэрэв та ялагдвал хэрэг тэгээд дуусна.
Таны байхгүй болчихоор хэнд эд атаархах вэ?.
Ялалтыг танд зөгнөн билэгдье.
Альбанын ван:
104
-
Хүлээ захидлыг би уншаадахъя.
Эдгар:
-
Хурдан ир гэсэн юм билээ.
Одоо хүлээгээд яахав.
Дараа намайг дуудуул.
Би хүрээд ирэмз!
Альбанын ван:
-
Тэгвэл яв. Би уншъя.
(Эдгар явна. Эдмонд орж ирнэ.)
Эдмонд:
-
Дайсан гараад ирлээ. Цэргээ нааш нь татъя. Цэргийн тоо тухайлбал ийм л байх
шиг байна. Түргэлэлгүй болохгүй шүү.
Альбанын ван:
-
Сайн байна, явъя (явна)
Эдмонд:
-
Эгч дүү хоёуланд нь сэтгэлтэй гээд хэлчихсэн. Энэнээс болж бие биеэ үзэж
чадахаа больж байна. Алий нь авмаар юм бэ дээ? Ернь больсон нь дээр үү?
Амрагаа алдсантай нь суухаар эгч нь бариад идчинэ. Нөхөртэй эгчтэй нь гэхээр
ямар ч ашиг алга. Цаг зэвүүн, дайны үед тэр нь бас түшигтэй юм. Дайнд явсан
хойно нөхрөө яахыг өөрөө мэдэг. Тэр цагт би сууж болно. Энэ нөхөр нь бас
Энэрэл халамжаар гайхуулах хүн юм. Эзэн Лир, Кордели хоёрыг өршөөж уучлах
даг шүү. Тэр ч тэхгүй байхгүй. Би зөөлөрч болохгүй. Эцсээ хүртэл үзэлцэнэ.
(явна)
Top
Хоёр лагерийн хоорондох талбай
(Тайзны ард дайны чимээ. Лир, Кордели, цэргүүдтйэгээ бөмбөр туг хууртай өнгөрнө.
Эдгар, Глостер хоёр ирнэ)
Эдгар:
-
Модны сүүдэрт сэрүүн сууж бай.
Мөдхөн би хүрээд ирнэ.
Үнэн мөн ялах болтугай гэж
Үргэлж залбирч суугаарай.
Глостер:
-
Санасан ёсоор болог доо.
105
(Эдгар явна)
(дайны чимээ, Ухрах бүрээ татав)
(Эдгар орж ирнв)
Эдгар:
-
Өвгөн минь зугтая. Өөр арга байхгүй. Хааны цэрэг ялагдлаа. Лир, охин хоёрыг
бариад явчихлаа тэр. Одооюу болноо? Гара ааль түргэлье.
Глостер:
Би зугатаад яах юм бэ. Эндээ ингээд үхсэн дээр.
Эдгар:
Бас л дэмий ярилаа. Хорвоод ирэх, явахыг хүн өөрөө мэддэггүй юм. Амьд ахуй
цагтаа зориг төгөлдөр байх ёстой юм.
Глостер:
Тийм ч юм байх. Явъя, явъя.
(явцгаана)
Top
Дуврийн дэргэдэх анлийнхны лагерь
Бөмбөр, туг хуур барьсан цэргүүд ирэв. Эдмонд яваад Лир ван Корделийг бариад
ирэв.
Эдмонд:
-
Эднийг сайн сэргийлж бай!
Эндэж осолдож алдуузай!
Ял оноохыг шийдтэл
Яг энд нь цагдаж бай!
Корделия:
-
Сайныг хүсээд саар мууд учрах
Алийг тэр гэхэв дээ.
Аав таныгаа л өрөвдөх юм.
Би ч тэсвэрлэж чадна.
Хоёр сүрхий эгч минь яалаа?
Биднийг уулзуулж өгөх бол уу?
Лир:
-
Яах юм бэ тэрнээр хэрэггүй.
Ял шийтгэлээ гартал хоёулаа
Гяндан шоронд нь суусан нь дээр.
Ганц охи чамаасаа
106
Аав нь уучлал гуйж сууя.
Алсан ч хамаагүй хоёулаа юм чинь
Ондоо олон ялтангуудаас
Ордны явдлыг сонсож
Хэн нь дээшилж өгсөөв
Хэн нь уруудаж унаав гэж
Хэрэгтэй юм шиг ярилцаж
Цаг нөхцөөж сууя зүгээр
Хорвоо ертөнцийн дээдсийн
Худал бузрыг дууссан дуустал
Хомхой сувдаг сэтгэлтэнг
Хонх цохигдож үгүй болтол
Суугаад өнгөрсөн дээр байх
Битгий гутраа, охин минь
Эдмонд:
-
Аваад цааш нь хорь, эднийш
Лир:
Айгаад байна уу, охин минь?!
Одоо бид хоёр хагацахгүй ээ.
Нулимсаа арч охин минь.
Нүнжиггүй эдний өмнө уйлбал
Нүгэл болно шүү бидэнд
Нулимсаа эдэнд үзүүлэхгүй
Тахал эднийг дайрна.
Та нар яав?! Аваад яв!
(Лир, Кордели хоёрыг цэргүүд туун явна)
Эдмонд:
-
Эрхэм хушууч сонсооч та!
Энэ түрийвчинд мөнгө бий.
(өгнө)
Цаад хоёроо цайзанд хорь
Цолы чинь би ахиулна.
Миний хэлснийг биелүүлбэл
Бүр ч дээш нь явуулна.
Цаг үеийн байдалд
Зохицож явах хээргтэй шүү.
Өрөвдөнө гэдэг цэргийн хүнд
Огт байж болохгүй.
Ямар тушаал байгааг
Асуусны ч хэрэггүй.
Биелүүлж чадах эсэхээ л
Бэлэн одоо хэлээд орхи.
Офицер:
-
Биелүүлэхэд би бэлэн.
107
Эдмонд:
-
Одоо бушуу яв!
Авах шан чинь их шүү.
Тушаалын дагуу бүгдий нь
Ёсоор биелүүлж ир.
Офицер:
-
Овъёос иддэг морьб иш би,
Хүний хүчинд таарсан юм бол
Даруй гүйцэтгээд ирье.
(явна)
Бүрээн дуу Альбанын ван, Гонерилья, Регана болон цэргүүд ирэв.
Альбанын ван:
-
Аварга их зоригий нь чинь магтаж сөгдье.
Аз ч таныг түшсэн байна.
Атаатр дайснаа дараад
Атгандаа оруулаад авчээ.
Тэднийг одоохон бидэнд өг,
Тэнүүн энэрэнгүй сэтгэл
Алдар их нэрд нь зохицуулж
Хувь заяагий нь бид шийднэ.
Эдмонд:
-
Өвчтэй эзнийг цэргээр хамгаалуулж
Гянданд аваачиж хийлгэлээ.
Өндөр нас хаан намбаараа
Цэргүүдийн сэтгэлийг хөдөлгөөд байна.
Тэг тэгсээр тэд маань харин
Тэрсэлж биднээсээ урваад
Жад, сэлмээ бидэн тийш эргүүлэх нь.
Охин Корделия нь ч бас
Олны санааг үймүүлж байна.
Маргааш юм уу хоёр гурав хоногоос
Магадлаж хэргий нь шүүлгэнэ танаар
Нөхөр нь нөхрөө алдаж
Нүгэлт тулааны шарх сорви
Хүний сэтгэлээс арилаагүй энэ өдөр
Тэднийг суллад ч яахав.
Лир, Корделия хоёрын хэргийг
Тааламжтай өдөр болтол хүлээе.
Альбанын ван:
Тайван байж үз та.
Та бид ах дүүс биш шүү.
Регана:
108
Урьдаар надаас асуух хэрэгтэй та.
Урдах хааны хэргэмийг би залгасан шүү дээ.
Энэ залуу хархүүд би
Ямар тушаал өгснөөс болно
Саяын дайн тулалдаанд
Намайг энэ төлөөлж
Гарамгай сайнб айлдсан
Таны дүү бахйад
Таарахгүй юм огт алга.
Гонерилья:
-
Илүү үг битгий донгос
Ид хав ухаан чадлаар
Байгуулсан энүүний гавъяа
Чамтай чамгүй их юм чинь.
Регана:
Энэ хархүүг та нарын зиндаанд хүргэх эх
Энэхэн үед надад бас байна.
Альбанын ван:
Эр нөхрөө болгож авсан цагтаа л
Тэгж чадах байхдаа.
Эрээ цээр ч гэж үгүй болжээ.
Ээ дээ, энэ хорвоо юу!
Регана:
Тохуурхаж энэ удаа хэлж бавч
Сайхан л зөгнөл байна.
Гонерилья:
Энэ зөгнөл чиний хувьд
Эгээ ч бүтэхгүй байхаа.
Регана:
Хатуу үг хэлчихмээр л байан.
Даан ч тэнхээ муухан байна.
Эр зоригт баатар минь,
Энэхэн нутаг, эрэлхэг цэрэг,
Олзлогдсон хүмүүс, бэх бат цайз
Одоо цөм чинийх боллоо.
Минийх бүхэн чинийх гэж мэд.
Миний эзэн. Эр нөхөр ч чи!
Гонерилья:
Тэгнэ байхаа, та нар!
Тэнхээ бяр чинь хүрэхгүй биз.
Альбанын ван:
Энэ хатны шийдийг няцаах
109
Эрх танд байхгүй шүү?!
Эдмонд:
Танд! Тийм эрх байхгүй дээ.
Альбанын ван:
Та тэрнийг мэдэж байгаа юм уу?
Танхил эрх дүү минь?
Регана: (Эдмондод)
Хэнгэрэг бөмбөрөө цохиул!
Хэргэм ямбы минь авах эрх
Хэнд ньб айгааг
Хүч чадлаараа үзүүл!
Альбанын ван
Байз та нар! Би та нарыг баривчилна.
Баатар зоригт Эдмонд
Эх оргоосоо уравсан гэмт хээргтэн!
Энэ алтан могой чинь ч өөрцгүй.
Гонерильяг зааж Реганад
Дүү минь танд би үнэнийг хэлье.
Дүүрсэн эгч чинь энүүнтэй сууна гэнэ.
Ханьтай болъё гэж та хүсч байвал
Хаягдмал ганцаараа нь би байна даа.
Гонерилья:
Алиалж байгаа юмуу?!
Араншинд чинь зохихгүй юм.
Альбанын ван:
Хэнгэрэг бөмбөрөө цохиул
Хэн ирэхий нь үзэцгээе.
Худал ч урвагчий чинь илрүүлж хэлэх
Хүн ирэхгүй болбол би чамтай үзэлцэнэ
(Бээлийгээ өмнө нь хаяна)
Мөн нүүрий чинь илрүүлтлээ
Хоёулаа байлдаж тэнцэнэ дээ
Регана:
Хоёр нүд бүрхэж дотор муухай болж байна.
Гонерилья (хажуу тийш)
Хохь чинь тэхгүй яахав?!
Хорны учрыг би мэддэгсэн дээ.
Эдмонд:
Намайг урвагч гэж хэлэх хүн
Гараад ирвэл эндүүрэл!
Гай зовлонг тэр эдэлнэ!
110
Газар тэнгэрт буруушаагдана!
Би ч чамтай үзэлцэнэ гээд
(бээлийгээ шиднэ)
Нэр төрөө, үнэн хэргээ
Нэгийгээ үзэж хамгаална
Хичнээн ч хүн ир үзэлцэнэ
Альбанын ван:
Хэй, хэнгэрэгч!
Эдмонд:
Сахиул, нааш ир!
Альбанын ван:
Сандрах юмгүй, Эдмонд оо!
Цэрэг ерөөсөө байхгүй шүү.
Өгөх хөлсөнд чинь горьдож
Чамд бууж өгөөд
Намайг ялуулах цэргийг
Би цөмий нь тараасан.
Өөрөө өөрийгөө чи
Энэ удаан хамгаал даа.
Регана:
Дотор улам муухай болж байна.
Альбанын ван
Доголдоод унах нь, Регана,
Миний майханд аваачиж,
Тухтай сайхан хэвтүүл!
(Реганыг аваад явна, Герольд ирнэ)
Одоохон бүрээгээ тат!
Олонд дуулдахаар энүүнийг унш!
Офицер:
Бүрээгээ тат, шалав!
(Бүрээн дуу гаран. Герольд унших нь)
“Энэ армийн тайж, офицеруудын дотроос Ван Глостер гэж өөрийгөө нэрлэж яваа,
Эдмонд худалч, худрагагүй урвагч юм гэдгий нь хэлж илрүүлэх хүн байвал бүрээний
гуравдахь дуунаар энд ирнэ үү. Эдмонд нүүрэлдэхэд бэлэн байна”
Эдмонд:
Бүрээгээ тат!
(Бүрээн 1 дэх дуу)
Герольд:
111
Дахиад!
(Бүрээн 2 дахь дуу)
Дахиад!
(Бүрээн 3 дахь дуу)
(Алс холд бүрээ хариу дуугарна. Зэвсэгтэй Эдгар, бүрээчийн хамт ирнэ.)
Альбанын ван:
Бүрээн дуунаар хүрч ирдэг
Хэн гэгч хүн бэ энэ?!
Хэрэг зориг юунд вэ?
Асууж мэдээд орхиоч!
Герольд:
Алсын бүрээн дуунаар ирдэг
Аль газрын хүн бэ?
Эдгар:
Нэг хүний гүтгэлгийн гайгаар
Нэр нэхий гэдэг болсон юм.
Уул нь би угсаатай
Урьд нь би нэртэй байлаа.
Альбанын ван:
Дайсан чинь тэгээд хэн юм бэ?
Эдгар:
Ван Глостер гэгч Эдмонд хаа байна?
Эдмонд:
Би байна. Юу гэж?
Эдгар:
Сэлмээ чи бэлтэг.
Сэдэж эхэлсэн миний үг
Худал хуурмаг байх юм бол
Хурц сэлэм намайг сүлбэг!
Хүчтэй, нэртэй, зоригтой,
Хорвоод ялалт хийлээ ч
Бурхан тэнгэр, эцэг дүү
Бултынхаа өмнө буруутай
Бузар урвагч гэдгий чинь
БУлж нуулгүй хэлэхээр,
Энэ ванг мэхэлсэн,
Эгнэшгүй булай явдалтан
Эрээ цээргүй худалч гэж
Эмээж айлгүй мэдэгдэхээр
112
Би энд ирээд байна.
Хэлэх үгий чнь хүлээж байна.
Хэрэв миний хэлсэн бүхнийш
Худал гэж хүлээхгүй бол
Хүчээр үзэлцэж нотолно би.
Эдмонд:
Нэр алдры чинь сонсохоос нааш
Чамтай ярихгүй гэмээр байна.
Харахад зориг бадрангуй.
Хаан дээдсийн үрсийн намбатай.
Хачирхмаар хүн болохоор чинь
Хойшлуулж удаагаад яах вэ?
Хуурмаг худал хэлж байгаа үг чинь
Худрага татлага даан чүгүй байна
Гүтгэлгийн үгийн чинь чамтай цуг оруулахсан
Хүч, бяр, сэлэм минь мэдэж дээ.
Бүрээд! Бяраа үзнэ!
Бүрээ дуугарав. Тэмцэлдэнэ. Эдмонд ойчино.
Альбанын ван:
Бүралж болохгүй шүү.
Гонерилья:
Зальт дайсны арганд гэндлээ. Глостер!
Заавал нэрий нь дуулж тулдаг байхад
Яагаад тэгсэнгүй вэ?!
Чамайг эд нар мэхэлж дийллээ.
Альбанын ван:
Та дуугүй байгаарай даа.
Энэ цаасаар амы чинь
Таглачихаж чадна шүү, бид!
Бузар урвагч энүүнийг унш!
Ялын төлөвлөгөө чинь энд байна.
Гонерильяд
Таньж байна уу? Урж болохгүй!
(Эдмондод захидлыг өгнө)
Гонерилья:
Тэгж ярьж болохгүй биз!
Таны мэдлийн нутаг биш шүү.
Эзэн нь би юм чинь
Хэн намайг яллах юм бэ?
Альбанын ван:
Ичгүүрээ алдсан амьтан!
113
Энэ бичгийг мэдэх юм шив дээ?
Гонерилья:
Чамд хариулах албагүй би (гээд явчина)
Албанийн ван (Офицерт)
Нүд салгалгүй хараарай.
Нүгэл тарина шүү. цаадах чинь.
(офицер явна)
Эдмонд:
Надад тулгасан гэм бурууг
Цөмий нь би хийсэн.
Тэрнээс илүү ч бий байх.
Цагаа болоход илрэх юм.
Миний үе ч өнгөрлөө,
Мэргэн ухаант харцанд чинь
Мэнэрч эргээд би
Амархан чамд ялагдлаа.
Алдраа хэлээд өгөөч,
Ариун харцтай баатар минь
Балмад муу явдалтан
Хаа ч чиний хөлийн дор
Харин нэрээ хэлэхийг гуйя.
Эдгар:
Хүн үнэнээ хэлж бахйад
Би ч бодлоо нуухгүй
Угсаа язгуураа яривал
Чамаас ердөө дордохгүй.
Дээр ч байж магадгүй
Тэгвэл нүгэл чинь хүндэрнэ.
Миний нэр Эдгар гэдэг.
Чи миний өргөмөл дүү.
Бидний нүглийг өөрсдөөр маань тооцуулдаг
Бурхан юутай мэргэн бэ?
Чамайг төрүүлээгүй гэж тэр үү?
Аав маань нүдгүй болсон
Эдмонд:
Тэр бас л үнэн
Хувь заяаны хүрд гэдэг
Худалгүй үнэн эргэх юм.
Энэрэлгүй муу явдалтанш
Эргэлтийн хүчиндээ сүйрүүлэх юм.
Альбанын ван:
Үлэмж намбатай байдлаар чинь
Угсаатай гэж таасан юм би.
Үзэх сайхан өнгөөр чинь
114
Ван хүн гэж мэдсэн юм би.
Зовлонд учирсан эцгий чинь
Золгүй зүдэрсэн Эдгар чамайг
Би ердөө мартаагүй
Туслахсан гэж бодож байлаа.
Худалгүй үнэн үг минь энэ.
Эдгар:
Би тэрнийг мэднээ.
Альбанын ван:
Хаана нуугдаж байв?
Хаанаас аавыгаа мэдэв.
Эдгар:
Дандаа хамт байлаа би.
Дагаж явснаа товч яръя.
Үхмээр санагдах цаг олон л байлаа, надад!
Яг үхэхээ болохоор амьдрах дуртай юм хүн чинь
Агаар тэнгэрийн уудам алтан дэлхийн сайхан нь
Амьдар гэж дуудаад байх юм.
Эцэг минь намайг хүүгээ гэж үзэхгүй
Эрх цолы минь хассаны нь сонсоод
Галзуу хүнб олж ноорхой хувцастай
Гадуур холуур тэнүүчилж явахад
Золбин нохой хүртэл надаас
Зугтаж айдаг балйаа.
Замд тохиолдсон хүн бол бүр
Зайлж гүйгээд хавьтахгүй боллоо.
Амь зогоох төдийхнөөр
Алмайрч тэнүүчилж явтал
Улаан цус махнаас нь өөр юм
Ухархайд нь үлдээгүй сохор хүн
Нэг өдөр тохиолдоод
Намайг бүр сандраалаа.
Сайн харвал аав минь мөөн!
Саар зовлонд яагаад учрав?
Өвгөн аав минь яах нь энэв гэж
Хашгарч тэврээд асуумаар байсан ч
Тэгж ердөө болсонгүй.
Тэнэмэл тэнэмэлээ дагуулаад
Тэнхээ мэдэн явах боллоо.
Арвихан идэх юм эрэх боллоо.
Арвихан идэх юм эрэх боллоо.
Тэр амьтнаа тэжээх боллоо.
Санаа сэтгэлий нь сэлбэх боллоо.
Саар хүйтнээс нөмөрлөх боллоо.
Энүүнтэй тэмцэхийн өмнөхнө
Эцгийнхээ ерөөлийг сонсъё гээд
Нээрээ, үнэнээ хэлчихсан чинь
115
Нэрэвсэн зовлон дунд хэт баярлачихаад
Ухаангүй уначихлаа, аав минь.
Дахиад тэр сэхэхгүй.
Хүний үнэргүй хүн төрхтнүүд
Энэ ертөнцөд бүү төрөөсэй!
Ийм амьтныг төрүүлэхгүй байх
Арга зам хүмүүст олдоосой?
Эдмонд:
Чиний үгэнд сэтгэл хөдөллөө.
Бурхны оронд очих бол уу? Би!
Бүгдий нь ярь. Дуусаагүй байх.
Альбанын ван
Өнгөрүүлсэн явдал чинь гунигаар дүүрэн байна
Өнөө яриад яахав. Боль.
Эдгар:
Зовлон үзээгүй хүнд бол
Зовохын туйл энэ гэж санагдана.
Зүдрэл үзсэн хүн бол
Гамшиг гуниг ихдэх тусам нь
Гарч туулахыг бодсоор
Зүтгээд байж болох юм.
Гай зовлонгоос гарах хүсэл л
Гаргууд зоригийг төрүүлэх юм.
Аавын шарилын дэргэд
Асгартал уйлж байтал минь
Хажуунаас нэг хүн ирлээ.
Үзсэн ч хүн шиг санагдана.
Ноорхой хувцаснаас минь айж байтлаа
Намайг хэн болохыг мэдээд
Тэвэрч аваад үнслээ
Хайрт аавы минь харчихаад
Дэргэд нь очоод уйллаа.
Дараа нь өндийж ирээд
Лир, ван өөрийнхөө тухай
Эмгэнэлт явдлыг ярьсан нь
Энэ ертөнц сонсошгүй!
Эрүүл ухаант итгэшгүй
Тийм хэцүү юм дурдаад
Тэрдороо уначихлаа.
Яг тэхэд бүрээн дуу сонсдож
Яваад өгсөнб и.
Альбанын ван:
Ямар хүн байж вэ, тэр чинь?
Эдгар:
Хөө хар явдлын балгаар
116
Хөөгдсөн Кент байлаа, тэр!
Ван Лирт хөөгдсөн ч тэр
Хувцас сольж нүүр буруулж
Зовсон Лирийг дагасаар
Зовлонгий нь нимгэлэхийг оролдсоор
Хичнээн ч тарчилаа юм бэ дээ.
Хэлэхэд тун бэрхтэй байна.
Шудрага ариун явдалтан гэж
Энэ дэлхийд байх л юм.
(Бараа бологч, цустай сэлэм барьж гүйн гарч ирэв)
Бараа бологч:
Туслаач таминь! Хараач!
Эдгар:
Юу болов, цаана чинь?
Альбанын ван:
Юу болох нь энэ вэ?
Эдгар:
Сэлмэнд цус байх чинь?
Бараа бологч:
Сэтгэхэд бэрхтэй юм боллоо.
Сэлмээр... сэлмээр... энэ
Тэр бүсгүй үхсээн.
Альбанын ван:
Хэн үхээв? Бушуу хэл.
Бараа бологч:
Төрсөн дүүдээ хор өгч хороогоод
Дараа нь өөрийгөө сэлэмдээд
Хамаг үнэнээ хэлээд
Хатан чинь хорвоогоос холдлоо.
Эдмонд:
Хоёулантай нь сууна гэсэн юм би.
Бидний холбоос үхэл болжээ.
Эдгар:
Ноён Кент ирлээ.
Албанын ван:
Амьд, үхсэн ялгаагүй
Аваад ир, нааш нь
Нүгэл хийсний нь хариуд
Ниргэлээ, тэнгэр эднийг
117
Аймшигтай тусгүй санагдавч
Өрөвдөх сэтгэл төрөх ёсгүй.
Өөдгүй муухай санаа
Өөрий нь отсон нь энэ биз.
(Бараа бологч явна, Кент орж ирнэ)
Өөр цагтсан бол
Өөдтэй хүндтэй хүлээж авахсан.
Хэрэг явдал ийм байхад
Яах ч юм билээ дээ.
Кент:
Танхил дээд эзэн хаандаа
Таатай нойрсохыг хүсэхгэж
Тав алдуулж ирлээ би
Эзэн анд алга шив?
Альбанын ван:
Чухал хүмүүсээ би мартаж
Чухам хаа байна, эзэн хаан, Кордели хоёр?
Хэлээд өгөөч, Эдмонд?
(Гонерилья, Регана хоёрын хүүрийг авчирна)
Хараач энүүнийг Кент?
Кент:
Юүв дээ, энэ чинь та минь?
Эдмонд:
Энэ хоёр надад хайртай байж
Эр муу надаас болоод
Эгч нь дүүгээ хорлоод
Өөрөө өөрийгөө хөнөөжээ.
Альбанын ван:
Үнэн явдал нь энэ.
Нүүрий нь бүтээ, цааш нь
Эдмонд:
Амьдрах нас минь дуусах нь
Үхэхээс өмнө ядахдаа
Сайн үйл нэгийг бүтээе
Шалав түргэн шорон руу очоорой.
Лир ван Кордели хоёрыг
Сөнөө гэж би тушаасан юм.
Даруй очиж суллаач та минь!
118
Альбанын ван:
Түргэл! Бушуу гүй!
Эдгар:
Түргэлээд хэн дээр очих юм бэ?
Тушаал хэнд өгөгдсөн юм бэ?
Хүчингүй болгох тэмдэг аль!
Эдмонд:
Миний сэлмийг аваад
Манай офицерт өгчих.
Альбанын ван:
Бушуул, бушуул! Гуйя би.
(Эдгар явна)
Эдмонд:
Сэтгэл үймэрсэндээ болж
Өөрөө дүүжилж үхлээ гэж
Корделийн тухай хэлээрэй гээд
Танай эхнэр бид хоёр тушаасан юм.
Альбанын ван:
Тэнгэр нүглий нь тооцог!
Тэрсүүд муухай эм байж!
Энүүнийг ч одоохон зайлуул.
(Эдмондыг аваад явна)
Корделийн шарилийг Лир өргөсөөр гарч ирнэ
Эдгар, Офицер нар дагаж ирэв.
Лир:
Уйлавч чарлавч
Уй гашуу тайлагдахгүй нь!
Чулуугаар бүтсэн улсын
Зүрх хатуу байдаг байх
Яалаа гэж охины минь
Яллаж алах болоо юм бэ!
Энэ минь амьд юм уу дээ?
Эргүү толгой солиорч байна.
Ухаантай миний охин
Урьтаж ааваасаа, үхэхгүй.
Намайг зовно гэж хайрлаад
Надаас түрүүлэхгүй ёстой.
Толь байна уу, туршъя.
Толь цантвал амьд гэж үзье.
Кент:
119
Галав юүлнэ гэж
Лав энэнийг хэлсэн байх!
Эзгар:
Цаг мөч зогсоод
Цаад наад юм үгүй болж!
Лир:
Энэ өдр хөдлөх шиг боллоо.
Энх тунх босох нь уу?
Хэрэв амьдраад ирдэг бол
Хэт зовсон аав чинь
Бүх мууг мартаж чадаад
Бүргэд шиг зоригтой дүүлэхсэн
Тийм их хувь заяаг
Тэнгэр надад хайрлахгүй нь!
Кент:
Эзэн дээдэс минь сонс! (сөхөрнө)
Лир:
Эндээс зайлбал дээр байх шүү.
Эдгар:
Энэ чинь Кент гуай байна
Эргэлзээгүй таны үнэнч хүн
Лир:
Үхэл та нарыг дайраг!
Бузар хар алуурчид!
Булбарай энэ амьтнаа би
Бузгай ч их тарчлаасан даа!
Наддаа гомдоод явчилхаа шүү!
Буурал толгойт аавыгаа
Буруутгаж охин минь гомдоо юу?!
Аргагүй, аргагүй, би буруутан!
Араатан дотортой авилгачин!
Юу гэнээ, миний хүү, юу гэв?
Юутай намуухан дуутай билээ охин минь!
Охиныг дүүжилсэн тэр бузрыг
Дор нь би устгахсан!
Офицер:
Энэ ч үнэнээ хэлж байна шүү.
Лир:
Ээ дээ, хаан титэм байсан тэр цагт
Эднийг би чадах л байсан юм.
Эзэн минь гээд л эд чинь
Хөлий минь үнсэж байсан юм.
120
Эдэлсэн их гамшиг зовлон ч
Элий балай болгож дээ, намайг
(Кентэд)
Та ч одоо хэн байна вэ?
Таньж чадахгүй л байна шүү, би!
Кент:
Хоёр хүн бид таныгаа
Хаа боловч дагаж байлаа.
Тэдний нэг нь би байна.
Тун ч танихгүй байна уу?
Лир:
Даан ч их харанхуй байна шүү.
Дассан Кщнт минь, чи юу даа?
Кент:
Тиймээ, Кент чинь би мөн.
Кай, нэртэй нь хаачсан бэ?
Лир:
Овоо хархүү байсан юм.
Одоо нуугаад яахав.
Зориг золбоо ихтэй
Золтой аавын хүү дээ.
Намайг гэсээр яваад
Аль эрт бие барсан.
Кент:
Андуурч байна шүү, эзэн минь!
Кай гэдэг чинь би юм чинь
Лир:
Үзнэ дээ.
Кент:
Анхны зовлонт өдрөөс чинь аваад би таныг дагасан.
Лир:
Бахрахмаарб айн тантай уулзахад
Кент:
Баярламаар өөр юм даанч алга даа.
Эгчмэд хоёр охин чинь
Эгдүү хороос болоод
Амиа хорлоод эцэслэж дээ
Лир:
Тийм гэх шиг болно.
121
Альбанын ван:
Юу хэлж байгаагаа мэдэхгүй байх шиг бйана.
Түйвээхгүй аятай байлгахсан.
Эдгар:
Тэгээд хэрэггүй юм шиг байна.
(Офицер орж ирнэ)
Офицер:
Эдмонд бие барлаа.
Альбанын ван:
Эрлигийн элч авбал таарна.
Тэрнийг анхаарах зав алга.
Тэнцээргүй зовсон энэ хүний
Тэвчишгүй гасланг нимгэлэхийн тулд
Юугаа ч өхөөс би буцахгүй
Хаан титэм эрх ямбы нь
Дахиад энэ хүнд эдлүүлье.
(Эдгар, Кентэд)
Та нар эрхээ дахин эдлэ.
Гавъяа зүтгэлий чинь бодоод
Ямба, тушаалы чинь өргөтгөе
Үнэнч хүмүүс сайны үрээ эдэлж
Хуурамч урвагч та нар муу бүхнээ амсаг!
Харав уу, таминь, юу болж байна!
Лир:
Хөөрхий охины минь багалзуурдаж
Хөө тэрнийг, даруйхан!
Охин минь чи яав даа даанч
Яаж яв гэж намайгаа орхиов?
Яагаад надтай цуг явсангүй вэ?
Өвгөн буурай чинь яана, одоо?
Шороо үнхэж үхэх үү?
Өр зүрх өвдөөд байна.
Энэ товчийг тайлаач!
Эвий охин минь хүлээж байна.
Инээгээд наддаа ирлээ шүү.
Эрхмүүд, хараач, сэр үзэв үү?
Ийм л өрөвчхөн амьтан даа!
Эвий минь, хүлээ!
Аав нь очлоо, очлоо! (үхнэ)
Эдгар:
Муужирч уналаа, эзэн минь!
122
Кент:
Муу надад үхэл ирэхгүй нь!
Яаж тэснээ би чинь!
Эдгар:
Эзэн минь, өндий, ухаараач!
Кент:
Таталж өндийлгээд хэрэггүй ээ.
Тавтай өөдөлсөннь ч дээр биз.
Сэтгэл даанч түвдэхгүй нь
Амьдын далайн долгион дунд
Ахиж зүдрээгээд яахав!
Эдгар:
Өөд болчихлоо.
Кент:
Энэ ч гайхмаар юм биш
Ийм удаан зовлонг тэвчиж
Өдий болтол явахдаа
Хүчээ юугаар сэлбэж байваа?
Альбанын ван:
Бүгдий нь цааш нь аваач!
Эцсийн замд үдэх үлдлээ.
(Кент, Эдгар хоёрт)
Энэ нутгаа зовлон бузраас салгахад
Та хоёр над тулгуур болно.
Кент:
Эрхэм вантан, би энд удах
Эрч тэвчээр хүрэхгүй рүү
Эзэн хаан минь намайг
Үргэлж дуудах болно.
Эдгар:
Сэтгэл санаа, уйтгар дүүрэн боловч
Сэрэмж самбаатай байхыг цаг үе шаардаж байна
Өвгөн буурал зоригоо хөвчилж
Өнгийн зовлон ихийг үзсэн ч
Хатуужил золбоог алдалгүй
Харин ч удаан насаллаа.
Залуу бид тэр жишээгээр
Замаа цэвэрлэж явна даа.
(Гашуудлын хөгжим эгшиглэж бүгд алгуур явна)
Хөшиг .
123
ТӨГСӨВ.
Top
Сэтгэгдэл:
маш их баярлалаа. өөр олон зохиолуудыг ингэж оруулаарай. амжилт хүсье
Бичсэн: Зочин хэзээ: 00:40, 2020-05-08 | Холбоос | |
баярлалаа их хэрэгтэй зүйл тавьжээ
Бичсэн: Зочин хэзээ: 16:50, 2014-11-10 | Холбоос | |
:)
Mash ih bayrlalaa ih tus bolloo uur Shekspiriin zohiol tawij tus bolooch
Бичсэн: Зочин хэзээ: 17:16, 2013-01-21 | Холбоос | |
bayarlalaa
Бичсэн: Зочин хэзээ: 15:21, 2011-11-27 | Холбоос | |
tnk u~
buurrrr eeer tus bolss~ ziaaa 100 garvaa gj~
Бичсэн: Зочин хэзээ: 00:06, 2011-04-08 | Холбоос | |
Бичсэн: Зочин хэзээ: 22:24, 2011-03-30 | Холбоос | |
bayrlalaa
iim goy zuil tavisand tand uneheer ih bayrllaa
Бичсэн: MaRLa (зочин) хэзээ: 18:26, 2011-03-10 | Холбоос | |
баярлалаа их тус боллоо
Бичсэн: Зочин хэзээ: 17:23, 2011-03-09 | Холбоос | |