МХУЗ шалгалтын асуулт 9-р анги
9-р ангиас авах Монгол хэл уран зохиолын хичээлийн шалгалтын сэдэв
Хувилбар:1
Мандухай цэцэн хатан зохиолын тангаргын шүлгээс 8-аас доошгүй мөрийг цээжээр уншина уу.
Доорх өгүүлбэрийг салаалан хувиргаж бичнэ үү.
Эрдэмтэн болох их хэцүү
Элсэн ширхэгээр уул босгохоос хэцүү
Тэнэг явах тэрнээс хэцүү
Тэвнэ зүүгээр уул нүхлэхээс хэцүү
Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
Алт хийсэн ч сэгсэрнэ
Хувилбар:2
Ц.Дамдинсүрэн “Өлзийтийн хээр” зохиолын гол санааг хэлц өгүүбэр ашиглан 2-3 өгүүлбэрээр
тайлбарлана уу.
Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.
Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм.
Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино
Хувилбар:3
Уильям Шекпир “Лир ван” зохиолын агуулгыг товч ярина уу.
Доор өгүүлбэрийг тонгоргон хувиргана уу.
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Эрийг бүү бас
Далайг бүү янд
Хувилбар:4
1. Б.Явуухулан “Тэхийн зогсоол” дуулиас 12-аас доошгүй мөрийг цээжээр уншина уу.
2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задлана уу.
баяжихад
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Ганцаас газар дүүрнэ
Чимхээс атга дүүрнэ
Хувилбар:5
1. С.Буяннэмэх “Алсыг зорьсон алтан загас” зохиолын гол санааг хэлц өгүүбэр ашиглан 2-3
өгүүлбэрээр тайлбарлана уу.
2. Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.
Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтагнана.
Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Аавын хүү алагтай цоогтой
Арын мод урттай богинотой
Хувилбар:6
1. Цагаан дар-а эх туужийн агуулгыг товч ярина уу.
2. Дараах өгүүлбэрийг салаалан хувиргана уу.
Тийм ээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тийм ээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тийм ээ! Чингэс өндөр Алтайн зартай юм
Тийм ээ! Чингэс өнөөдөр ч гэсэн нэртэй юм
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Муу нэрийг хусаад арилахгүй
Сайн нэрийг хүсээд олохгүй
Хувилбар:7
1. “Чингэс” шүлгийн доорх 4 мөрийн дүрслэх ур маягийг олж тайлбарлана уу.
Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингэсийн өмнө сөхөрсөн юм
Хүлэг морьдын туурай, өрнө дорныг цөмлөж
Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм
2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задлана уу.
дүгнэлтээр
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Сохрын газар сохор
Доголонгийн газар доголон
Хувилбар:8
1. Д.Пүрэвдорж “Чингэс” шүлгээс 8-аас доошгүй мөрийг цээжээр уншина уу.
2. Доор өгүүлбэрийг тонгоргон хувиргана уу.
Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхино гэдэг
Амаргүй даваа!
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Уулын чинээ харыг
Туулайн чинээ цагаан дийлнэ
Хувилбар:9
Д.Нацагдорж “Шувуун саарал” зохиолын дүрд задлал хийн тайлбарлана уу.
Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.
Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэн сүүмэн харагдах нь
Сүнжидмаагийн нутаг.
Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой
Хувилбар:10
1. “Чингэс” шүлгийн доорх 4 мөрийн дүрслэх ур маягийг олж тайлбарлана уу.
Ооны халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм
2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задлана уу.
бодогдуулах
3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.
Урьдах юм ул болж
Удаах нь зул болно