2011-03-11,09:36

9 -р ангийн МХУЗ шалгалтын асуулт үргэлжлэл

Хувилбар:11

      1. Эндүүрэл хаан зохиолын дүрд задлал хийн, тайлбарлана уу.

      2. Доорх өгүүлбэрийг салаалан хувиргаж бичнэ үү.

Энэ дайны эхэнг зурвал

Эрх чөлөөний эрлэг болж

Хар өдрийн халуун булшин дээр

Хасан дээр суусан хэрээ байлаа

      1. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Ороо нь ороогоороо

Жороо нь жороогоороо

Хувилбар:12

        1. Б.Явуухулан “Тэхийн зогсоол” зохиолын гол санааг хэлц өгүүбэр

ашиглан 2-3 өгүүлбэрээр тайлбарлана уу.

2. Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.

Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан ялгуун

саарал морь тогтож ядна.

3.Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Хүний эрхээр жаргахаар

Өөрийн эрхээр жарга

Хувилбар:13

1. Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн” зохиолын агуулгыг товч ярина уу.

        1. Доор өгүүлбэрийг тонгоргон хувиргана уу.

Эрдэмтэн болох их хэцүү

Элсэн ширхэгээр уул босгохоос хэцүү

Тэнэг явах тэрнээс хэцүү

Тэвнэ зүүгээр уул нүхлэхээс хэцүү

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Эхийн санаа үрд

Үрийн санаа ууланд

Хувилбар:14

          1. Дуутын хадны бичиг зохиолын онцлогийг тоочин яриарай

2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задална уу.

жингэнэхэд

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Чихээр сонссоноос

Нүдээр үзсэн үнэн

Хувилбар:15

1. “Эндүүрэл хаан” зохиолын гол санааг хэлц өгүүбэр

ашиглан 2-3 өгүүлбэрээр тайлбарлана уу.

2. Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.

Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч

гялалзана.

3.Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Эр хүн туг ч барина

Тугал ч хариулна

Хувилбар:16

1. Ц.Дамдинсүрэн “Өлзийтийн хээр” зохиолын агуулгыг товч ярина уу.

2. Дараах өгүүлбэрийг салаалан хувиргана уу.

Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?

Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?

Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Ууж идэхдээ уургын морь

Урагш гишгэхдээ ургаа хад

Хувилбар:17

1. “Чингэс” шүлгийн доорх 4 мөрийн дүрслэх ур маягийг олж тайлбарлана уу.

Амар заяа хомс доголон нулимст хорвоод

Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд

Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч

Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задална уу.

сүүмэлзсээр

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

Хувилбар:18

1. “Ногоон дар-а эх” туужийн онцлогийг тоочин ярина уу.

2. Доор өгүүлбэрийг тонгоргон хувиргана уу.

Ооны халиун зоо шиг халхын саруул талд

Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Хүний сайныг ханилан байж мэднэ

Хүлгийн сайныг унан байж мэднэ

Хувилбар:19

            1. С.Буяннэмэх “Алсыг зорьсон алтан загас” зохиолын дүрд задлал хийн тайлбарлана уу.

2.Доорх өгүүлбэрийг зураад, бүтцийг тодорхойлоорой.

Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод, хоёр хацарт нь улаан туяа тусчээ.

3.Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Нуухыг нь авах гээд

Нүдийг нь сохлох

Хувилбар:20

1. Доорх шүлгийн хэсгийн дүрслэх ур маягийг олж тайлбарлана уу.

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт сүүмэлзэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

2. Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задална уу.

бардамнажээ

3. Дараах хэлцийн утгыг тайлбарлаад, ойролцоо хэлц 1-ийг бичнэ үү.

Өөрөө өмдгүй байж

Өвдөг цоорхойг шоолох


бичсэн: Byambaa14 төрөл: Shalgaltandaa beldeerei | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 3759

Сэтгэгдэл:

blla
Бичсэн: Зочин хэзээ: 21:46, 2017-12-10 | Холбоос | |
smilie017 smilie017 smilie017 smilie017 smilie017 smilie017 smilie017 smilie017 smilie017
Бичсэн: gfhgfh хэзээ: 18:25, 2013-04-13 | Холбоос | |
бүтээлч бүсгүй байна амжилт


Бичсэн: Зочин хэзээ: 22:04, 2013-01-14 | Холбоос | |
ymr arablag yum be not talking loser хэлээ гаргах ууртай ууртай гайхах миа миа гуниглах эргэлзэх rolling eyes
Бичсэн: Зочин хэзээ: 17:01, 2012-03-15 | Холбоос | |
хэлээ гаргах
Бичсэн: Зочин хэзээ: 20:46, 2011-04-27 | Холбоос | |
bagsha ta hichele mash goy zaadag shv гоё шүү
Бичсэн: lhamdulam хэзээ: 22:21, 2011-04-11 | Холбоос | |
raised eyebrow
Бичсэн: Зочин хэзээ: 13:44, 2011-03-12 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)