Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц
1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй- Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай
Үнэн үг хатуу боловч хожмын амьдралд тустай Үхэр мал биеэнд харш ч амьдралд тустай
3. Ганцаас газар дүүрнэ
Чимхээс атга дүүрнэ - Юм үзэгдлийн өсөж хөгжих жам нь өчүүхэн багаас эхлэх бөгөөд өчүүхэн бага гэж бүү чамла, хичээн тордвоос өсөж олширно гэсэн утгатай
Ойролцоо нь: Ганцаар газар дүүрнэ, Дуслыг хураавал далай
Дуслаас далай болно Дуулсныг хураавал эрдэм
4. Урьдах юм ул болж
Удаах нь зул болно - Юмс үзэгдлийн шинэ нь хуучнаа үгүйсгэн хөгждөг жам хуультай гэсэн утгатай
Ойролцоо нь: Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
5. Аавын хүү алагтай цоогтой
Арын мод урттай богинотой- Хүмүүсийн зан чанар, үзэл бодол, үйл ажиллагаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой тул бүгдийг нь адил мэтээр үзэж болохгүй.
Ойролцоо нь: Олон хүн сайнтай муутай
Ой мод урттай богинотой
6. Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон- Ахуй нөхцөлд дасан зохицож, нийтийн ёс журмыг сахин амьдрах нь зүйтэй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Усыг нь уувал ёсыг нь дага Ёс сөрвөл мохох
Журам дагавад дэгжих
7. Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино- Нэг хүний алдаа эндэгдэл өөр олон хүнд хор учруулна гэсэн утгатай
Ойролцоо нь: Нэг тэмээний хорголд Буман хэргийн боолт нэг
Мянган тэмээ халтирна Түмэн хэргийн түлхүүр нэг
8. Ороо нь ороогоороо
Жороо нь жороогооороо - Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхолоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.
Ойролцоо нь: Сайн нь сайнаараа
Муу нь муугаараа
9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
Алт хийсэн ч сэгсэрнэ. - Хүний хэлж ярьсан зүйлээс өөртөө ашигтайг авч чадахгүй хүн илжигтэй адил гэсэн үг
Ойролцоо нь: Тэнгэрийг магтаад ч нэмэргүй
Тэнэгийг хараагаад ч нэмэргүй
10. Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой- Хүн ямар ч бэрхшээлийг арга ухаанаар ялж чадах тул амьд байж, аятай тохитой амьдрахаас илүү зүйл үгүй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Амьд явбал алтан аяганаас ус ууна Амьд хүн аргаа олно
Алтан хараацай үүрээ засна
11. Хүний эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов- Хүнд эрх чөлөө шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй бөгөөд эрх чөлөөтэй л байвал хэчнээн зовж зүдэрч байлаа ч гэсэн бусдын эрхэнд байснаас хавьгүй илүү гэсэн утгатай
Ойролцоо нь: Хүний эрхээр тос уухаар
Өөрийн эрхээр ус уу
12. Эрийг бүү бас
Далайг бүү янд- хүнийг голж шилж дорд үзэж болохгүй гэсэн утгатай
Ойролцоо нь: Дахан дор эр
Даахин дор хүлэг

Сэтгэгдэл:
Minii hair baigaa yum baihgui baina?!
Muu 10-20ood helts utter Baghdad Yadav yum
Бичсэн: Зочин хэзээ: 15:36, 2024-10-18 | Холбоос | |
U77
Zarim ni baihgui haij baigaa zuil maini baihgui bna
Бичсэн: Tttt хэзээ: 19:02, 2024-03-20 | Холбоос | |
Нүүр буруулах
Бичсэн: Зочин хэзээ: 22:03, 2024-02-26 | Холбоос | |
Хорголоо тоолох
Бичсэн: Зочин хэзээ: 23:20, 2023-09-17 | Холбоос | |
Nice
Бичсэн: Зочин хэзээ: 10:58, 2022-10-18 | Холбоос | |
Hi uneheer heregtei zuil bno
Бичсэн: Tergel legreT (зочин) хэзээ: 10:14, 2022-04-27 | Холбоос | |
Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 21:35, 2020-01-06 | Холбоос | |
Zuir ug baina chdee yoo soliotei
Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 21:33, 2020-01-06 | Холбоос | |
Buy orson ug helj tuslaach
Бичсэн: Enkhee (зочин) хэзээ: 21:29, 2020-01-06 | Холбоос | |