2012-03-21,00:48

МХУЗ, бичгийн хичээлээр авах 10-р ангийн шалгалтын асуулт

МХУЗ, бичгийн хичээлээр 10-р ангиас авах шалгалтын асуулт

Хувилбар 1

1.    Данзанравжаа “Үлэмжийн чанар” дууг дуулах, шүлгийн холбоцыг тайлбарлаарай.

2.    Дараах өгүүлбэрийг үүр өндгийн загвараар задлан тайлбарлаарай.

Хэдэн жил болсны хойно, өвөл цас орсны дараа нутгийн айлууд Мэнэнгийн талд очиж өвөлжиж байгаад нэг хонхроос Очирын зэвэрсэн буу хувхай ташуур хэвтэхийг үзсэн юм гэнэ билээ.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

Хувилбар 2

1.    Софокл “Эдип хаан” эмгэнэлт жүжгийн агуулгыг яриарай.

2.    Дараах өгүүлбэрийг үүр өндгийн загвараар задлан тайлбарлаарай.

Манай орны өвөл догшин боловч өвөрмөц гуа үзэсгэлэнтэй бөгөөд өвөлжөөндөө буусан айлууд халуу бутран, уур савсуулсан юм бүхэн ер бусын тайван байдаг.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Далайсан газар далд орж

Далалсан газар ил гарах

Хувилбар 3

1.    Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос жишээ авч, ухаарсан зүйлээ батлан яриарай.

2.    Дараах өгүүлбэрийг үүр өндгийн загвараар задлан тайлбарлаарай.

Тэртээд униартан цэнхэрлэн дүнсийх уулс нүд хөхрөм зэрэглээ татлан, хөндийн дундуур алсыг зорьсон дардан замын олон шороог ойворгон урийн ус нялцайлган шавар шавхай үүсгэнэ.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Номхон морины ногт болсноос

Догшин морины чөдөр болох

Хувилбар 4

1.    Хаших холбоц ашиглан 8 мөрт шүлэг зохиогоорой.

2.    Дараах өгүүлбэрийг үүр өндгийн загвараар задлан тайлбарлаарай.

Ой мод ногоорч, гол горхи жирэлзэн урсаж, хөх ногооны униар татсан уул даваа тал хөндийг өдөржин туулсаар олон байшинтай суурин газар ирлээ.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Эр хүн шиг эрвэлзэж

Эмээлтэй морь шиг дэрвэлзэх

Хувилбар 5

1.    Б.Явуухулан “Хар ус нуурын шагшуурга” шүлгээс цээжилснээ уншиж, дүрслэх ур маягийг тайлбарлаарай.

2.    Найруулгын төрлийг нэрлэх,  жишээ авч тайлбарлаарай.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Ухнанд явсан хүү

Ямаа ишиглэсний хойно ирэх

Хувилбар 6

1.    Д.Нацагдорж “Учиртай 3 толгой” жүжгийн дүрийг задлан тайлбарлаарай.

2.    Дараах өгүүлбэрийг үүр өндгийн загвараар задлан тайлбарлаарай.

Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгон, жийжүү дөрөө жийж, хөх торгон тэрлэгнийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, боржигон хийцтэй эмээл дээр янзтайхан сууж явна.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Урд хормойгоо авч

Хойд хормойгоо нөхөх

Хувилбар 7

1.    С.Эрдэнэ “Хулан Цамба 2” зохиолын  агуулгыг яриарай.

2.    Өргөдөл хэрхэн бичих вэ?

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Цуутай хүүхэн хуримгүй

Дуутай тэнгэр хургүй

Хувилбар 8

1.    Хайку шүлгийн тухай, дуурайн зохиогоорой.

2.    Тодорхойлолт хэрхэн бичих вэ?

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Сайн нэрийг хүсэвч олдохгүй

Муу нэрийг хусавч арилахгүй

Хувилбар 9

1.    Ч.Ойдов “Далан худалч” жүжигт тусгасан нийгмийн байдлыг тайлбарлан яриарай.

2.    Эрдэм шинжилгээний найруулга, онцлог.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Цувж явсан барсаас

Цуглаж суусан шаазгай дээр.

Хувилбар 10

1.    Б.Лхагвасүрэн “Солонго билээ ...би” шүлгийн дүрслэх ур маягийг тайлбарлах, дуурайн зохиогоорой.

2.    Албан бичгийн найруулга, онцлог.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Өөх өгсөн хүнтэй

Өглөө үдэшгүй заргалдах

Хувилбар 11

1.    Ч.Айтматов “Далайн хөвөөний алаг хав толгой” туужаас жишээ авч, ухаарсан зүйлээ батлан яриарай.

2.    Уран зохиолын найруулга, онцлог.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Сайн хүн санаагаараа

Сайвар морь жороогоороо

Хувилбар 12

1.    Зэрэгцэх холбоц ашиглан 8 мөрт шүлэг зохиогоорой.

2.    Сонин нийтлэлийн найруулга, онцлог.

3.    ЙМонгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Нэрлэхээд нэрээ идэхгүй

Гэрлэхээд гэрээ идэхгүй

Хувилбар 13

1.    И.В.Гёте “Фауст” эмгэнэлт жүжгийн эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл хэсгийг задлан яриарай.

2.    Мэдээ гэж юу вэ? Жишээ авч тайлбарлаарай.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Нэг чихээрээ оруулж

Нөгөө чихээрээ гаргах

Хувилбар 14

1.    М.Ю.Лермонтов “Уйтгартай ч байна, гунигтай ч байна” шүлгээс цээжилснээ унших, шүлгийн хэлбэр талын онцлогийг тайлбарлаарай.

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

Яаралтай байр зарна. Үнэ хямд, үнэ тохирч зарна.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Залхуугийн гадаа түлшгүй

Залгидгийн гэрт хоолгүй

Хувилбар 15

1.    С.Эрдэнэ “Хулан бид 2” зохиолын агуулгыг  яриарай.

2.    Найруулын ямар, ямар алдаа гаргадаг вэ? Нэрлэн тайлбарлаарай.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Ууж идэхдээ уургын морь

Урагш гишгэхдээ ургаа хад

Хувилбар 16

1.    В.Инжаннаш “Хөх судар” романы түүхэн онцлогийг тайлбарлан яриарай.

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

Хороололд 3 өрөө байртай тавилгууд зарна. яаралтай.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй

Бүлээн усаар угаавал хиргүй

Хувилбар  17

1.    Ж.Б.Мольер “Тартюф” жүжгийн дүрийг задлан тайлбарлаарай.

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

5 унагатай гүү, 4 тугалтай үнээг хямд үнэ тохирч авна.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Нэг үхрийн эвэр доргивол

Мянган үхрийн эвэр доргино

Хувилбар 18

1.    Д. Урианхай “Ой” эсээний дүрслэлээр дамжуулан зохиолчоос нийгмийн амьдралд хүсэмжилсэн үзэл бодлыг нь нээн яриарай.

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

Аялал жуулчлалтай холбоотой Ану руу виз түргэн хурдан шуурхай гаргана.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

Тэвдэж явахад тэвнээр тусалсан дээр

Хувилбар 19

1.    Сонетын тухай, үндсэн 3 хэлбэр

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

Арьсыг зөөлөн булбарай төмс болгодог бөгөөд болцийн шинэ төмсийг нимгэн зүсээд усанд буцалгаж ууранд нүүрээ утдаг.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Хүний эрээн дотроо

Могойн эрээн гаднаа

Хувилбар 20

1.    Д.Нацагдорж “Ламбугайн нулимс” өгүүллэгт тусгасан нийгмийн байдал

2.    Найруулгын алдааг олж, засан бичээрэй.

Тогтмол усанд байнга орж байх, биеийн ариун цэврийг байнга сахих хэрэгтэй.

3.    Монгол бичиг рүү хөрвүүлээрэй.

Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ

Ус хийсэн ч сэгсэрнэ

бичсэн: Byambaa14 төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 4203

Сэтгэгдэл:

Дандаа онолых юм биш үү хэрэглээ талруугаа байвал зүгээр юм уу
Бичсэн: Зочин хэзээ: 08:59, 2016-03-30 | Холбоос | |
хариулт нь байгаа юу
Бичсэн: Зочин хэзээ: 23:03, 2014-12-07 | Холбоос | |
ёбөхбхсёихө
Бичсэн: Зочин хэзээ: 23:02, 2014-12-07 | Холбоос | |
12 жилийн 10 дугаар ангийн шалгалт байна.
Бичсэн: 10 хэзээ: 19:38, 2014-09-04 | Холбоос | |
хйхйх
Бичсэн: iB.oTw (зочин) хэзээ: 14:59, 2014-04-06 | Холбоос | |
ee burhan minee
Бичсэн: фцу (зочин) хэзээ: 18:16, 2013-06-01 | Холбоос | |
ENE 12 JILIIN 10 D HAMAARAHUU YR NI ALI 10-IINH YM BE
Бичсэн: Зочин хэзээ: 22:32, 2013-05-06 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)